“Парис 2024” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ны өдөр …
Мэдээ мэдээлэл
May, 2024
-
15 May
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 200 эмч, сувилагчийг чиглүүлэх сургалтад хамруулж байна
УНТЭ-ээс төрөлжсөн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад элсэн суралцагчдад зориулан чиглүүлэх сургалт өнөөдөр /2024.05.15/ УНТЭ-ийн хурлын танхимд боллоо. Сургалтыг нээж УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа хэлсэн үгэндээ “УНТЭ-ийг сонгож, сонгон шалгаруулалтад оролцож шалгарч орж ирсэн та бүхэнд баяр хүргэе. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хичээлийн шинэ жилийн мэндийг мөн хүргэе. 1925 оны аравдугаар сарын 25-ны өдөр манай …
-
15 May
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгууллаа
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36-р тогтоолоор “хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүнсний судалгаа инновацын нээлттэй төв”-ийг түшиглэн байгуулахаар боллоо. Хүрээлэн нь …
-
15 May
Монгол Улсын Ерөнхийлөгч гавьяат тамирчин Ц.Раднаа гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гавьяат тамирчин, Дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байжээ. 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн …
-
15 May
У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа. Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт …
-
15 May
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна
Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж …
-
15 May
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын …
-
15 May
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав. “Хөгжлийн …
-
15 May
Нэгдүгээр эмнэлгийн сувилагч нар мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө
УНТЭ-ээс Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан нийт сувилагчдынхаа дунд “Амилуулах үеийн суурь тусламж, хөх код идэвхжих үеийн арга хэмжээ” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Манай эмнэлгийн ажиллах хүчний цөм болсон сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэндийг хүргэе. Өнөөдрийн байдлаар …
-
15 May
Фото: “Парис 2024” олимпын бамбарын аялал
“Парис 2024” олимпын бамбар нь Эллада орноороо буухиалж, улмаар түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа энэ сарын 9-ны өдөр эхлүүллээ. 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1,000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50,000 гаруй хүн хуран цугласан байна. Бамбарын буухиаг “Лондон 2012” Олимпын усанд …
-
15 May
“Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Баянзүрх дүүрэг, 42-р хороо “Нарантуул” захын уулзвараас “Өгөөмөр” зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
15 May
“Улаанбаатар марафон”-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна. “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл бол 1.5 км-ийн гэр бүлийн гүйлт юм. Одоогийн байдлаар 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлсэн байна. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг …
-
14 May
Нийгмийн түргэн тусламжийн “эмч”
Эрчүүд давамгайлсан, эмэгтэй хүнээр удирдуулах талаар өмнө нь хэн ч төсөөлж, ил биш ч гэлээ чанадын чанаддаа хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоог хоёр жилийн өмнөөс нэгэн гялалзсан бүсгүй удирдаж эхэлсэн нь Дуйнаахүүгийн Долгор! Ихэнх тохиолдолд хүн өөрөө амьдралынхаа замыг сонгодог бол энэ удаад Долгорыг зам нь өөрөө сонгосон юм шиг санагддаг. …
-
14 May
Яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит “ААБАН БЭЭБЭН – 2024” яруу найрагчдын наадам маргааш болно
Шинэлэг, чөлөөт сэтгэлгээт хэв маягаар шүлэг бичих залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой модернист яруу найрагч Д.Галсансүхийн нэрэмжит “ААБАН БЭЭБЭН – 2024” залуу яруу найрагчдын наадам маргааш буюу 5-р сарын 15-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд 15:00 цагт зохион байгуулагдах гэж байна. “ААБАН БЭЭБЭН – 2024”наадмын хөтөлбөр: – Наадамд шүлгээ уншихаар шалгарсан 20 залуу яруу найрагч -Зочин яруу …
-
14 May
Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын эмч мэргэжилтнүүд манай улсад суралцаж эхэллээ
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар нэг сарын хугацаатай УНТЭ дээр амжилттай суралцлаа. Эмч нарын бүрэлдэхүүнд ОХУ-ын Красноярск мужийн эмнэлгийн эмч нар болох Соболев Павел, Цокаев Муслим, Скуратов Алексей, Потылицина Екатерина нар багтаж байна. ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл