НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг дөрөвдүгээр сарын 14-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны гуравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
25 March
Олимпийн гудамжийг өнөөдрөөс хаана
Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хааж, гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Харин Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгаа аж. Замын цагдаагийн урд талын уулзварт 477 метр урт гүүр барина. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг …
-
25 March
Хакүхо М.Даваажаргал 42 дахь түрүүгээ хүртлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өчигдөр /2019.03.24/ өндөрлөлөө. Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Хакүхогийн хувьд нийт 42 дахь түрүүгээ хүртэж байна. Түүний хувьд хамгийн сүүлд 2018 оны есдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн бөгөөд хоёр тэмцээний дараа дахин түрүүллээ. Хакүхо хаврын …
-
25 March
БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал эхэлнэ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчлах гэж байна. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Ли …
-
25 March
Айлчлалтай холбоотой дараах замуудыг түр хугацаагаар хаана
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр тус албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр …
-
25 March
Баянзүрх дүүргийн сонгуульд МАН ялалт байгууллаа
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороодод энэ сарын 23-ны өдрүүдэд дахин сонгууль боллоо. 10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоо. Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн тус тус санал авсан байна. Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувин саналыг тус тус авсан ажээ. Сонгуулийн хэсгийн …
-
25 March
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 20. Сумъяа гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Суудал: Шороо Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …
-
23 March
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганы даргаар Д.Цогтбаатар сонгогджээ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогджээ. Бангкок хотноо тавдугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болно. Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганаар ахлах …
-
23 March
Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг эрчимжүүлж, “эрүүл иргэн” аяныг зохион байгуулна
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлын чиглэл болон зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ. Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өгч, халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхтэй холбогдуулан …
-
23 March
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан хэмээн тэрбээр мэдээллээ. …
-
23 March
Е.Сагсай нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандахаар болжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж прокурор Е.Сагсайтай холбоотой бичлэгийг дэлгэхээ мэдэгдсэн билээ. Улмаар нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан Е.Сагсай прокурортой хогбогдох бичлэгийг олон нийтэд үзүүлсэн билээ. Тэгвэл прокурор Е.Сагсай нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандахаар болсон байна. Мөн тэрээр ирэх даваа гарагт Э.Эрдэнэжамъяан нарын дэлгэсэн бичлэгтэй холбоотой тайлбарыг өгөх юм байна.
-
23 March
Баянзүрх дүүргийн хоёр тойрогт ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа. Санал авах байрууд: БЗД-ийн 10 дугаар хорооны иргэний танхим, …
-
23 March
“Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбар
“Токио 2020” Зуны олимпын наадамд зориулсан галт бамбарын анхны зураг цацагдлаа. Уг хөнгөн цагаанаар хийсэн бамбар 1.2 кг жинтэй. Сакура цэцгээс сэдэвлэсэн ягаан алтлаг өнгийн галт бамбарын дизайныг Японы уран бүтээлч Токужин Ёшиока гаргасан байна. Галт бамбарыг цунамигийн улмаас бий болсон хөнгөн цагааны хог хаягдлаар бүтээсэн ба үүгээрээ дэлхийн энх тайван байдлыг илэрхийлэхийг зорьжээ. “Токио 2020” олимпын наадмын галт бамбарын …
-
23 March
Хакүхо, Ичиножёо хоёр эзэн хааны цомын төлөө өрсөлдөнө
Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа авч, ганцаараа өвдөг шороодолгүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Түүний араас 12 даваа, нэг унаатайгаа Ичиножёо А.Ичинноров нэхэж явна. Тэмцээнийг хошуучлагчдын гуравдугаар эгнээнд их аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү, маэгашира Котошогикү нар 10 даваа гурван унаатай яваа аж. Ийнхүү үлдсэн хоёр өдрийн барилдаанд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалан их аварга Хакүхо …
-
23 March
Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болохтой холбогдуулж хотын дарга захирамж гаргав
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа. Санал авах өдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ. Мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл