Улсын Их Хурал Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
20 March
Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорлоо
Казакстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр /2019.03.19/ ард түмэндээ хандаж албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа.Тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэн өгөх ажээ. Түүний Засгийн газар 1990 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр байгуулагдсан бөгөөд тэрбээр тав дахь удаагаа улиран сонгогдоод байсан юм. Дараагийн Ерөнхийлөгчийг сонготол Дээд танхимын дарга Касым Жонат Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх ажээ.
-
20 March
М.Энхболд: Н.Энхбаярыг хуулийн байгууллагад өгнө
МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга асан М.Энхболдыг Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны хувийн хувьчлалтай холбоотой гэх мэдээллийг олон нийтэд өгөх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхболд тайлбар өгсөн байна. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “Эрдэнэтийн 49 хувь хэмээх луйврын схем” нэвтрүүлэгт орох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн …
-
20 March
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос …
-
19 March
“КFC”-гийн хоолноос хүүхэд хордсон уу?
“КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос дахин хүүхэд хорджээ. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах юм байна. Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт 25-р эмийн сангийн хажуу дахь салбар сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авчээ. Хүү ресторанаар …
-
19 March
С.Баярцогт:Швейцарын тал материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Швейцарын Холбооны Улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор дансаар орж, гарсан гүйлгээний таван дансны баримтыг хүлээлгэж өгсөн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэтэл өнөөдөр уг дансны хуулга АТГ-т хүргэгдэж очоогүй байна” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг мэдээлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт …
-
19 March
Байгаль орчинд ээлтэй LINE TRACE ROBOT автобус угсрах бүтээлч арга хэмжээ боллоо
“Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая” зорилтод хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Миний анхны робот” бүтээлч арга хэмжээний энэ удаагийн цувралаар замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой байгаль орчинд ээлтэй Line Trace Robot автобус угсрах онолын сургалт болон бүтээлч арга хэмжээг явууллаа. Дөрөвдүгээр цуврал болох “Миний анхны робот-4” бүтээлч арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд зориулан хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд япон багш, япон улсад …
-
19 March
Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах …
-
19 March
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 20-ны …
-
19 March
Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлжээ
Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангай, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр 11:40 цагийн байдлаар: Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна. Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд …
-
19 March
БНХАУ-ын дарга Си Жиньпин Итали, Францад айлчилна
БНХАУ-ын дарга Си Жиньпин гуравдугаар сарын 21-26-нд Итали, Монако, Францад айлчлал хийхээр болжээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан даваа гарагт мэдээлэв. Си Жиньпин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Монакогийн хунтайж Альберт II, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын урилгаар тус улсуудад айлчлах аж.
-
19 March
Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр …
-
19 March
Усанд живж байсан хүүхдийг аварсан З.Баянзулыг “Шударга журам” медалиар шагналаа
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ. Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа …
-
19 March
Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор дансны хуулга АТГ-т очоогүй байна
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн Холбооны Улсад айлчих үеэрээ тус улсын “Credit Suisse AG” банкаас С.Баярцогтын оффшор таван дансны дэлгэрэнгүй хуулгыг авчирсан талаараа өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан”УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан. Энэ ч утгаараа олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж …
-
19 March
Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж, М.Энхболдод нар одоо болио
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага”-ын ээлжит зочноор оролцож Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн явдал олны анхаарал татаж байна. Н.Энхбаярын нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолсон ноцтой мэдэгдлүүдээс хүргэж байна… Тэрээр хэлэхдээ “М.Энхболд өнөөдөр нэр муутай хэн ч биш болоод явж байна. Яахав УИХ-ын гишүүн хэвээрээ. Гэхдээ энэ олон муухай луйврын асуудлуудад хутгалдчихсан. Нэр нүүргүй болчихсон байна. Анх М.Энхболдод хэлж байсан. Худалдаа Хөгжлийн банкийг хувьчлах асуудал яригдаж байх үед …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл