Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 14 March

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлжээ. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

  • 14 March

    Нийслэлийн итх-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо

    Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй …

  • 14 March

    Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажлыг шийдвэрлэх үүргийг өглөө

    Хотын захирагч С.Амарсайхан баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө. Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нараар ахлуулсан баг өнөөдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, нөхцөл байдалтай  өглөөний 08:00 цагаас эхлэн танилцаж,  газар дээр нь …

  • 14 March

    Ирэх сонгуулийн чимээ буюу нэр дэвшигчид тойргоо өнгөлж эхэллээ

    УИХ-ын ээлжит сонгууль ойртсоор. Сонгуулийн тойрогт бүрт нэр дэвшигчид тодорч, ил далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулаад эхэлжээ. Эндээс ирэх сонгуульд ялалт байгуулж, дараагийн дөрвөн жил төрийг удирдах үйлд бидний төлөөлөл болон ажиллах хүмүүсийн нэрс ерөнхий байдлаар тодорч эхэлсэн гэж хэлж болох юм. 2016 оны сонгуулиар иргэд сонгогчид ямар хүчтэй вэ гэдгээ харуулж, эрх баригч Ардчилсан намыг олонхоор нь өвдөг шороодуулж, сануулга …

  • 14 March

    Мах боловсруулах үйлдвэрүүдээс 31 зөрчил илэрчээ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн  Ахлагч, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. …

  • 14 March

    “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” үйл ажиллагаа боллоо. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж …

  • 14 March

    Их хэмжээний тариаг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

    Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар энэ сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3,200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэ  үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны …

  • 14 March

    УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх санал дэвшүүллээ

    Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ өдөр (2019.03.13) тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад Монголын парламентын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцох боломж …

  • 14 March

    Г.Шагшжав: Түрээсийн орон сууц ашиглалтад орсны дараа иргэдийг бүртгэж эхэлнэ

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдсанаас хойш буюу 2015 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн нийт 1,512 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Өнөө жилийн хувьд улсын хэмжээнд нийт 1,542 айлын орон сууц шинээр ашиглалтад орохоос 972 нь нийслэлд буюу  “Буянт- Ухаа 2” хороололд бөгөөд тун удахгүй ашиглалтад орох аж. Иймээс энэ асуудалтай холбогдуулж иргэд хэзээнээс бүртгүүлж эхлэх, ямар шалгуур эрэмбээр тэнцэх …

  • 14 March

    “FAMILY” кимчиний цехийн үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар, тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ. …

  • 14 March

    Женнифер Лопез сүй тавьжээ

    АНУ-ын дуучин, жүжигчин, бүжигчин, продюсер Женнифер Лопез буюу Жей-Ло сүй тавьжээ. Түүний найз залуу  Алекс далайн эрэгт романтик байдлаар Жей- Лод эхнэр нь болох саналыг тавьсан байна. Женнифер Лопез сүүлийн хоёр жил өөрөөсөө зургаан насаар дүү бэйсболын тамирчин Алекс Родригезтай хамт амьдарч байгаа юм. Тэд 2005 онд Родригезийг “Yankees” багт тоглодог байхад анх танилцсан бөгөөд 2017 оны хоёрдугаар сараас болзож эхэлсэн байна. …

  • 14 March

    Төрсөн эгчийгээ хөнөөсөн залууд бүх насаар нь хорих ял оноолоо

    Төрсөн эгчийгээ галдан шатаасан залууг бүх насаар нь хорих ял оноолыг өчигдөр /2019.03.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь насыг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдож, дээрх хэрэг шүүхэд шилжсэн юм. Шүүхээс Д.Батхуяг, О.Энхбаяр нарт бүх насаар нь хорих ял оноогоод байна.Хэргийг сануулахад талийгаач бүсгүйн төрсөн …

  • 14 March

    Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчиллаа

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан …

  • 14 March

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2019.03.13/ дунд суудлын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан …

  • 14 March

    Дээд шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өчигдөр /2019.03.13/ хянан хэлэлцжээ.Тэднийг АТГ-аас хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан …