Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг санаачилж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа билээ. Өнөөдөр /2019.01.18/УИХ-ын тараах бичигт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үзэг зурлаа . Өнөөдрийн байдлаар Ардчилсан намаас санаачилсан УИХ-ыг өөрөө татах тогтоолын төсөлд АН-ын долоо, МАН-ын долоон гишүүн гарын үсгээ зураад байна. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын …
Мэдээ мэдээлэл
January, 2019
-
18 January
Ж.Батзандан VS М.Энхболд
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дарга М.Энхболд нар хоорондоо маргалдав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:УИХ-ын үйл ажиллагаа 40 хоног гацлаа. Сүхбаатарын талбайд Сүхбаатар аймгаас ирсэн …
-
18 January
“Mongolia’s Next Top Model”шоу нэвтрүүлгийн ялагч тодорчээ
“Mongolia’s Next Top Model-2″ /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчийг өчигдөр /2019.01.17/ тодруулжээ. /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагч 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Итали улсын Милан хотын загварын агентлагтай хамтран ажиллах эрхийн эзэн болох юм. Шоуны ялагчийг тодруулах үеэр талийгаач Ч.Чамин-эрдэнийг шилдэг оролцогчоор шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал өгчээ. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү “Өргөмжлөлийн үг өгүүлбэр үнэндээ таалагдсангүй. Доромжлоод байгаа юм байхдаа. Талийгчийн дүү тайзан …
-
18 January
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна
30 жилийн турш ноёрхож байсан Инчеон- Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай Солонгосын зам тээврийн сайд албан ёсоор мэдэгдлээ. Өмнөд Солонгос улс руу Монголоос ажилтан гаргаж эхэлсэн мөчөөс эхлэн манай улсын цөөнгүй иргэд тогтмол хоёр улсын хооронд зорчин амьдрах болсон. Тэдний төдийгүй Монголоос Солонгосоор дамжин өнгөрөх билетийн үнэ зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан нь шүүмжлэл дагуулсаар ирсэн юм. Кореан …
-
18 January
УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая …
-
18 January
НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол нэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Та 2018 оны 12 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал …
-
18 January
“Саппоро” орчимд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ
“Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс “Саппоро” тусгай арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна. Уг арга хэмжээ хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд зохион байгуулагдсан эхний долоо хоногийн байдлаар “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа. Тэдэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн …
-
18 January
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2019.01.17/ 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн …
-
18 January
“Уран хас” балет маргааш тоглогдоно
УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 19-нд “Уран хас” балет дахин тоглогдохоор болжээ.Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны энэхүү бүжгэн жүжгийг 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэжээ. Монголын хөгжмийн сор бүтээлүүдийн нэг болсон “Уран хас” бүжгэн жүжигт уран гартай Хас хэмээх залуугийн хайр …
-
18 January
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүс нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар …
-
17 January
ЭХЭМҮТ 45 ор нэмэлтээр дэлгэн тусламж, үйлчилгээг үзүүлж байна
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа. Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг …
-
17 January
2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил”болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, …
-
17 January
Жолооч нарт зориулсан зөвлөгөө
Монгол түмний уламжлалт “Сар шинэ”-ийн баярыг угтаж гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт хөдөлгөөнд оролцогчдод зориулан Замын цагдаагийн газраас дараах аюулгүйн зөвлөмжийг хүргэж байна. -Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх -Жолооч та хэт ядарсан үедээ хөдөлгөөнд оролцохоос татгалзах, …
-
17 January
20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой
Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зарим зүйлсийг НДЕГ, иргэнээс тодруулснаа хүргэж байна. 20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэвэр тогтоолгох хугацаанд орсон өөрчлөлтийн талаар тодрууллаа. – Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ? – Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай …
-
17 January
Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж. НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл