Мэдээ мэдээлэл

January, 2019

  • 17 January

    Алга болсон 10 настай охиныг эсэн мэнд олжээ

      Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооноос сураггүй алга болсон 10 настай охиныг эмээ өвөөгийнх нь гэрээс олсон байна.Тодруулбал, нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 настай охин Далайжаргалын Аззаяа охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх зар цахим орчинд тархсан билээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн …

  • 17 January

    УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.01.17/ нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. …

  • 17 January

    Бөхийн өргөөний гадаа “Цагаан идээ”-ний үзэсгэлэн худалдаа гарч байна

    Монголын уламжлалт сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ‘’Монгол бөхийн өргөө’’-ий гадна талбайд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60  гаруй малчин оролцож, …

  • 17 January

    Баянхошууны тойрогт MNBC шинэ салбар нээгдлээ

    MNBC тоон телевиз хэрэглэгчиддээ ойртож, тэдний цаг завыг хэмнэх, үйлчилгээгээ түргэн, шуурхай хүргэх зорилгоор шинэ салбаруудыг нээн ажиллуулж байна. Тухайлбал, өнгөрөгч даваа гаригт /2019.01.14/ Баянхошууны тойрогт үйл ажиллагаа явуулдаг OUTLET худалдааны төвийн хоёрдугаар давхарт шинэ салбараа нээлээ. Энэ салбарыг нээснээр Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороод буюу Баянхошуу, Зүүн, Баруун салааны MNBC тоон телевиз хэрэглэгч оршин суугчдад улам илүү ойртож байгаа юм.  Мөн шинээр дахин дамжуулах станцыг байршуулснаар Сонгинохайрхан …

  • 17 January

    Д.Чойжамц:Шинийн 1-ний өглөө туулай цагт босвол бүтэн жилдээ хийморьтой явдаг

    Шинэлэх битүүлэх ёс, уламжлалын талаар Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.  Унтахын өмнө гэрийн эзэгтэй долоон бурхан одонд залбирч, сүү өргөх ёстой -Монголчууд битүүлэх ёсыг янз бүрээр гүйцэтгэж байна. Битүүний үдэш ямар ёс жаягийг гэртээ үйлдэх ёстой вэ? -Монголчууд айл хотлоороо битүүн гэж сайхан зан үйлийг үйлддэг. Тэр үед эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр …

  • 17 January

    Ж.Батзанданг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзанданг УИХ-ын дахь АН-ын бүлэг АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлтээ гаргажээ. Уг албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уншиж танилцууллаа. Албан бичигт “АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү” гэжээ. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн оны 12-р …

  • 17 January

    “High Level Investment”, “Новел инвест” ХХК-д хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаa

    Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ: Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, интернэт, олон нийтийн сүлжээ ашиглан өндөр хүү амлаж, иргэдээс хөрөнгө, мөнгө татах явдал цөөнгүй гарсаар байна. Тухайлбал, 2018 оноос “High Level Investment” ХХК, “Новел инвест” ХХК зэрэг байгууллага зохицуулалтгүй, хууль бус үйл ажиллагааг “эрсдэлгүй хөрөнгө оруулалт”, “даатгагдсан хөрөнгө оруулалт” гэх мэтээр сурталчлан явуулах боллоо. Холбогдох хууль тогтоомжоор “хөрөнгө оруулалтын …

  • 17 January

    Монголын парламентын төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сиэм Рэп хотноо зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 27 дугаар хуралдаанд оролцож байна. “Энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх …

  • 17 January

    Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ

    Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Ш.Даваадорж 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд …

  • 17 January

    Дуучин С.Гантогоо, тулаанч М.Нандин-Эрдэнэ нар сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

    Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ. “Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан …

  • 17 January

    Л.Энхболд: Намайг их буруу зүйлээр оролдож байна даа гэж хэлсэн

    Өнгөрсөн оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний нүүрс хулгайлагдсан хэргийг илчилж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Гэтэл дээрх хэргийг шалгаж, гэм буруутай нөхдөд хариуцлага тооцохын оронд эл хэргийг анх олон нийтэд ил болгосон УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн нь эрхгүй анхаарал татах сэдвийн нэг юм. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын дөрвөн …

  • 17 January

    Х.Баттулга:УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр/2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) хоёр жил дараалан зээл авсан Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатарт хандан ажлаа өгөөд шалгуулах нь зүйтэй гэж хэллээ. Тэрбээр”Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ …

  • 17 January

    Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Бааст бурханы оронд заларчээ

    Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бөхийн Бааст бурханы оронд заларчээ. Тэрээр 2018 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ авах үедээ”100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий …

  • 16 January

    Хулгайн байж болзошгүй 12 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ 

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хот руу гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэн оруулж ирэх тохиолдлууд их гарах болжээ.Энэ сарын 14-ны өдөр тээврийн цагдаагийн албан хаагчдын хийсэн хяналт шалгалтаар энэ төрлийн зөрчил илэрсэн байна. Нийт 12 тонн гарал үүслийн гэрчилгээгүй, хулгайн байж болзошгүй мах тээвэрлэж байсныг илрүүлсэн байна. Мөн  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарыг саатуулан, холбогдох хуулийн дагуу арга …

  • 16 January

    Антарктид тив дэх Монголын баазад мандсан төрийн далбааг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав. Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. Уулзалтын үеэр профессор Л.Дүгэржав Монголын баазад …