Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 2-р ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж,нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтэд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү ажахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, …
Мэдээ мэдээлэл
January, 2019
-
16 January
У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Цаашид: 1. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын …
-
16 January
Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулах баримтыг прокурорт өглөө
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/ Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм.Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг …
-
16 January
С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор боллоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Шүүхээс С.Баярцогтыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …
-
16 January
З.Хүрэлсүх: Талийгаач Т.Гомбосүрэн 60 тэрбумын хэрэгтэй холбоогүй
Зам Тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг. Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг 2019.01.01-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн. Энэ …
-
16 January
Нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэллээ
Сар шинийн баярыг угтсан бэлтгэл ажилтай холбоотойгоор хөдөө орон нутаг-Улаанбаатар, Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай …
-
16 January
Гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
Гахайн мялзан өвчин Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллага болон гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд хандан Мал эмнэлгийн ерөнхий газраас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна. ХОЛБОГДОХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ: Халдвар импортоор оруулж ирсэн гахайн түүхий бүтээгдэхүүнээс гаралтай байж болох магадлалтай тул гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүний импортыг хязгаарлах шийдвэр гаргах Гахайн аж ахуй эрхлэгч …
-
16 January
Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих санал ирүүлжээ
Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Уг асуудлаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих эсэх шүүх хурал болохоор товлогдсон байна. АТГ-аас өнгөрсөн онд Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн юм. …
-
16 January
Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 12.3 хувиар нэмлээ
Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Уг, шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр”Засгийн газраас 2019 онд улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхээр 267 тэрбум төгрөг тусгасан. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, өсөлт нөлөөлж буйг тодотгож байна. Засгийн газар 2019 оны иргэн төвтэй төр болгон зарласан бөгөөд төрийн …
-
16 January
Хабиб Нурмагомедовын дүү Монголын тамирчин Н.Цацралтай тулалдана
Спортын төрөлжсөн “SPS HD” телевиз, Монголын холимог тулааны урлагийн холбоо хамтран 2019 оны нэгдүгээр сарын 26-ны бямба гарагт “АСА цирк”-т “Mongol Fighting Championship” олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тулаанд ОХУ, Казахстанаас нийт таван тулаанч ирж оролцох ба холимог тулааны төрлөөр Монголын тамирчидтай өрсөлдөх юм. Холимог тулааны дэлхийн №1 холбоо гэгддэг “UFC”-ийн аварга, ОХУ-ын тулаанч …
-
16 January
Тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглуулах тушаал гаргах эрх С.Баярцогт, Л.Гансүх, Ё.Отгонбаяр нарт байгаагүй
“Эм Си Эс холдинг”, “Петровис холдинг”, “Алтай холдинг” ХХК, АНУ-ын “Kerry Resort Holdings” компанийн нийлж байгуулсан “Скай резорт” ХХК-ийн эзэмшдэг “Мариотт” гэж компани бий. Тус компани Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд 131.8 га газрыг төлбөргүй ашиглаж ирсэн гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх тогтоолдоо үзсэн байдаг. “Зууны мэдээ” сонин …
-
16 January
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурал 30 минутын завсарлага авлаа
Нийслэлийн ИТХ–ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН–ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм. Нийслэлийн МАН–ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ–ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН–ын Удирдах зөвлөл …
-
16 January
Дэлхийн банкны ерөнхийлөгчид Иванка Трамп нэр дэвшихгүй
Дэлхийн банкны ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсноос хойш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний зөвлөхөөр ажилладаг Иванка Трампыг Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж магадгүй гэсэн мэдээлэл тараад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг Цагаан ордноос мэдэгджээ. Цагаан ордны төлөөлөгч Жэссика Дитто “Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трамп Дэлхийн банкны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг …
-
16 January
Хоорондоо зодолдсон цагдаагийн алба хаагчдыг ажлаас нь чөлөөллөө
Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар нь ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж сахилгын зөрчил гаргасан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны /36 тоот тушаалаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр …
-
16 January
Улаанбаатарт өдөртөө 10-12 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл