Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 24 December

    Улаанбаатар хот орчимд энэ онд 873 удаа газар хөдөлжээ

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдан энэ онд хийсэн ажлаа хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө баталлаа.   Танилцуулгаас үзвэл энэ оны 11 сарын байдлаар Улаанбаатар хот орчимд 873 удаа газар хөдөлсөн байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн бөгөөд газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна гэсэн үг юм. Гол идэвхжилт Эмээлт, …

  • 24 December

    Дуурийн дуучин Э.Анхбаяр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тэмцээнд тэргүүн байр эзэлжээ

    Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байр эзэлжээ. Дэлхийн аварга шалгаруулах уралдаан энэ сарын 13-19-ний өдрүүдэд болсон бөгөөд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар оролцсон юм. Тус тэмцээнд 20 гаруй орны 270 гаруй оролцогч оролцсон бөгөөд Дуурийн дуучин …

  • 24 December

    “Мавангүй”, “Есөн үе”, “Сод хангарьд” компаниуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

    Нийслэлийн 55-р тусгай дунд сургуулийн сурагчдын шинэ жилийн сүлд модны баяр  боллоо. 55-р сургуулийн захирал Ч.Ганбилэг  ”Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж, угтах ондоо эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөн”  үг хэлж шинэ жилийн баярын үйл ажиллагааг нээв. Баяр дээр  “Мавангүй”, “Есөн үе”, “Сод хангарьд”ХХК -ний төлөөллүүд ирж 250 сурагчдад бэлэг гардуулан өгөв. Тэд үндэсний чанартай бүтээгдэхүүнийг хүүхдийн нас насанд тохируулан  бэлдсэнээс гадна хүүхэд бүрт утааны маск дагалдуулан өглөө, Дашрамд хэлэхэд  эдгээр …

  • 24 December

    Х.Мандахбаяр:Зөрчлийн тухай хууль хэвлэлийн эрх чөлөөг хумих аюултай байдлыг бий болгосон

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт албан санал хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр“Зөрчлийн тухай хуулийн 6.21 гэсэн заалтыг уг хуулиас хасах тухай саналыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нэгдсэн Ажлын хэсгээс хүргүүлэх гэж байна. Зөрчлийн тухай …

  • 24 December

    Харшийн сүлд модны наадам боллоо

    Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг баярын нэг билээ. Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын зүгээс жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа хүргэдэг Харшийн сүлд модны наадмаа арван хоёрдугаар сарын 20-26-ний өдрүүдэд “Хараацай” театрт зохион байгуулж байна. 1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад …

  • 24 December

    Ц.Ундармаа: Хямдралтай бараанд ч НӨАТ-ын баримт олгох ёстой

    Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаатай ярилцлаа. -Татварын ерөнхий хуульд худалдаа үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага бүр цахим төлбөрийн баримт хэвлэх кассын машинтай байх ёстой гэдэг чухал заалт бий. Гэтэл төлбөрийн баримт олгодоггүй худалдааны зах, төвүүд пос машиныг үнэтэй гэдэг. Заавал үнэтэй пос машин авах ёстой гэсэн үг үү? -Татвар төлөгчид боломжийн үнэтэй, …

  • 24 December

    НӨАТ-ын сугалаанаас 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалтын баримтуудыг хамруулав. Азын дугаар 40321218 Уг тохирлоор: 50 мянган төгрөгийн азтан 20,463 200 мянган төгрөгийн азтан 2,073 Нэг сая төгрөгийн азтан 198 5 сая төгрөгийн азтан 25 10 сая төгрөгийн азтан 2 Супер шагналын дугаар: 86333238 /200,000,000 төгрөгийн …

  • 24 December

    Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавыг сүүлчийн замд нь үдлээ

    Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Соёлын төв өргөөнд боллоо. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр, Ардын уран зохиолч  Д.Цоодол, П.Бадарч,яруу найрагч Ц.Хулан нарын хүмүүс Шаравын Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцож, эмгэнэл илэрхийллээ. Ш.Сүрэнжав нь 1939 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт төрж, 1947-1952 онд сумынхаа бага сургуульд …

  • 24 December

    Хүүхдийн Спортын наадмыг ирэх онд зохион байгуулна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/777 дугаар тушаалаар 2019 онд Монголын бүх ард түмний спортын ХV наадмыг өвлийн төрлөөр Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Спортын наадмуудыг зохион байгуулах хороо анхдугаар хурлаа хийлээ. Зохион байгуулах хорооны хурлаар Бүх ард түмний спортын XV, Хүүхдийн спортын VI наадам зохион байгуулах нэгдсэн зааврыг хэлэлцэн …

  • 24 December

    Ерөнхийлөгчид “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг хүргүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Тус албан бичигт:      “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 …

  • 24 December

    Сүхбаатарчууд “Гангар хун” цомоо Ж.Батзанданд хүртээлээ

    Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлөөс жил бүр  Шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, нийгмийн бүхий л салбарт тэргүүлэгчиддээ “Гангар хун” цом гардуулдаг уламжлалтай билээ. Харин энэ удаа нийгэм, улс төрд шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэж байгаа УИХ-ын шударга гишүүдийн нэг Ж.Батзанданг “Гангар хун” цомын эзнээр тодруулжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ тухайгаа “Өнгөрөгч зууны эхээр монголчууд тусгаар тогтнолоо олоход Сэцэн ханыхан ихээхэн …

  • 24 December

    МУГТ О.Насанбурмааг 25, Б.Шоовдор нарыг 10 саяар шагнажээ

    Монголын чөлөөт бөхийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулж, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулсан байна. Унгарын Будапешт болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин О.Насанбурмаад 25 сая төгрөгөөр шагнасан бол ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Индонезид болсон Азийн зуны спортын наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Бэхбаярт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Ш.Түмэнцэгт хоёр, хүрэл …

  • 24 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 24-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 22 December

    “Алтан бөмбөг 2018”-ын шилдгүүд тодорлоо

    Шинэ оны босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо шилдгүүдээ тодруулдаг “Алтанбөмбөг-2018” наадам энэ сарын 12-нд болж шилдгүүдээ тодрууллаа. “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ” Ц.ГАНБОЛД 2018 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон “Монголын тэмүүлэл” клубийн дасгалжуулагч Ц.Ганболд тодорлоо.Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд анх удаа өрсөлдөж, гайхалтай тоглолтуудыг үзүүлэн хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн “Токио …

  • 22 December

    Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодров

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуйрайлал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өчигдөр 18 дахь жилдээ  зохион байгууллаа. “Шилдэг тамирчин хүүхэд” БЗД-ийн Тэргүүний 111 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн “Шилдэг авьяаслаг хүүхэд” БЗД-ийн …