Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 4 October

    Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бичлэг хийсэн этгээдүүдийг баривчилжээ

    Цахим орчинд 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд таржээ. Бичлэг тарсан даруйд Эрүүгийн цагдаагийн албанаас шуурхай ажиллагаа зохион байгуулж, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг баривчилсан байна. Сэжигтэн этгээд нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Т” гэгч бөгөөд 2018 оны тавдугаар сард 1999 онд төрсөн Н, Ц нарыг …

  • 4 October

    Улаанбаатарт өдөртөө 8-10 градус дулаан байна

    МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН АНХААРАЛД: Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун …

  • 3 October

    УИХ-ын гишүүн Л.Энхболд уриалга гаргалаа

    УИХ-ын гишүүн Л.Энхболд Таван толгой компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас алдагдсан нүүрстэй холбоотой асуудлаар уриалга гаргажээ. Тэрбээр уриалгадаа”Миний бие эрхэм нүүрстэй холбоотой нөхдөөс Монголын ард түмэн болон говь нутгийн түмэн олныг хооронд нь талцуулан хэрэлдүүлэх зорилгоор цахим ертөнцөд жижиг сажиг ховын шинжтэй юм эвлүүлж хүн гүтгэж хэрүүл хийхээ зогсоохыг уриалж байна. Харин аль нэг телевизийн сувгаар миний бие болон Эрдэнэс Таван Толгой ХК, …

  • 3 October

    Ч.Эрдэнэбат: Импортын асуудлыг зохицуулчихвал дотоодын нарийн ээрмэл утасны чанар гологдохгүй

    Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав. Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад …

  • 3 October

    Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.34 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төсөлд малчид болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох харилцааг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллага хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, даатгуулагчид …

  • 3 October

    Гадаад харилцааны сайд Фэйсбүүк компанийн төв оффист зочиллоо

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фэйсбүүк компанийн урилгаар АНУ-ын Калифорн мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо. Уулзалтад Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, …

  • 3 October

     Ирэх оноос  хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа

    Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хот “Яармагийн гүүр”, “Баянзүрхийн гүүр”, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц”, “Сонсголонгийн гүүр” гэсэн томоохон гүүрнүүдийн бүтээн байгуулалт, авто замын өргөтгөл шинэчлэлт, төвлөрийг сааруулах, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Дамбадаржаа”, “Дэнжийн мянга” гэсэн дөрвөн дэд төвүүдийн бүтээн байгуулалт зэрэг  нүдэнд харагдаж, үр дүнд хүрэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэн мэдэж …

  • 3 October

    Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг торгоно

    Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөх гэж байна. Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан юм. Шинэчлэгдсэн дүрэмд жолооч нарт хамгийн их хамааралтай заалтуудаас дурдвал: Уулзварын шар тэмдэглэгээтэй хэсэгт нэвтрэн, хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хариуцлага тооцох заалт оруулсныг анхаарах хэрэгтэй. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 10,000 …

  • 3 October

    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө

    Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/783 дугаар захирамжаар гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор шуурхай албаны автомашиныг гардуулан өглөө.Тус аксент маркийн автомашин нь 2014 онд үйлдвэрлэгдсэн 34,5 сая төгрөгийн өртөгтэй. Шуурхай автомашиныг хүлээн өгөх ажиллагаанд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, …

  • 3 October

    Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг иргэншлээс хасна

    Манай улсын эрх баригчид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн, давхар иргэншилтэй хүмүүсийг Их Британийн иргэншлээс хасна гэж тус улсын дотоод хэргийн сайд Сажид Жавид мэдэгджээ.

  • 3 October

    Хятадад хууль бус зар сурталчилгаатай тэмцэх кампанит ажил эхлүүлэв

    Улс орны хууль тогтоомжийг зөрчиж байгаа, үзэл сурталд нийцэхгүй, мөн иргэдийн бие махбод болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй радио, телевизийн зар сурталчилгаатай тэмцэх гурван сарын кампанит ажлыг Хятадын эрх баригчид эхлүүллээ гэж тус улсын Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдэлд дурджээ. 

  • 3 October

    Бямба гарагт “Алдар” спорт хорооны зааланд бөхийн барилдаантай

    Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд товлосон боловч Бөхийн өргөөнд үймээн гарч цуцлагдсан. Монгол бөхийн өргөөг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн газар битүүмжилж, хамгаалалтад аваад байгаа тул ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг ирэх Бямба гарагт буюу аравдугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсон байна. …

  • 3 October

    Казушигэ Эндо:Байгальд ээлтэй тээврийн асуудал нь бүс нутгийн асуудал болсон

    НҮБ-ын Азийн бүсийн 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал Казушигэ Эндо үг хэлэхдээ “НҮБ-ын нийгэм эдийн засгийн комиссын нэрийн өмнөөс энэхүү форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж, тогтвортой байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг хөндөн ярилцаж байгаад талархаж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохион байгуулахад …

  • 3 October

    С.Батболд: Азийн бүс нутгийн орнууд нэг сэтгэл, нэг бодлогыг байгаль орчин, ногоон хөгжилд хэрэгжүүлж чадна

    “Байгальд ээлтэй тээвэр” олон улсын хурал албан ёсоор эхэллээ. Хурлыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Намрын дунд сарын билэгт сайхан энэ өдөр Монгол Улсыг зорин Азийн бүсийн орнуудын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-2018” олон улсын чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэн удахгүй 379 жилийнхээ ойтой золгох Улаанбаатар …

  • 3 October

    УУХҮ-ийн сайд IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид  10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцоно. Чуулга уулзалт Австрали Улсын Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах юм. Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий …