Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 19 December

    Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан хэргийг шүүхэд шилжүүллээ 

    Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  иргэдийг   буудаж алахыг завдсан гэмт хэрэг  өнгөрсөн  09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Энэ хэргийг Д, Т нарын 3 хүн үйлдсэн  байх бөгөөд хохирогч нарыг  ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, …

  • 19 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. 2018 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор …

  • 18 December

    “Алтан хаан” галерейд “Бодлын хүлэг” үзэсгэлэн нээгдэнэ

    “Алтан хаан” галерейд 12 дугаар сарын 21-нд уран бүтээлч, барималч Б.Ганзоригийн “Бодлын хүлэг” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уран барималч Б.Ганзоригийг урлаг судлаачид  чадварлаг, ирээдүйтэй залуу уран бүтээлч гэж үнэлдэг. Тэрбээр бүтээлүүдээрээ дэлхий ертөнцөд амьд бие организм үүссэн цагаас хүн төрөлхтөн бусдаасаа илт давамгайлан, амьтдыг гаршуулж эхэлсэн үеэс бий болсон хүмүүн болоод адууны ариун чанадын холбоог өвөрмөцөөр илэрхийлэн гаргадаг байна. Мөн …

  • 18 December

    “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим анх удаа бүрэн эхээрээ эгшиглэнэ

    Монголын орчин цагийн түүхэн уран сайхны кино “Мандухай сэцэн хатан” дэлгэцнээ анх гарснаас хойш 30 жил болж байгааг тохиолдуулан уг киноны хөгжмийг  12 дугаар сарын 22,23-ны үдэш Симфони найрал, Морин хуурын чуулга, Найрал дуучид, Үндэсний хөгжимчид, Уртын дуучид, Хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүлэхээр бэлтгэж байна.    Тэртээ 1987 онд хөгжмийг тухайн үеийн дуурийн симфони найрал, …

  • 18 December

    Х.Дарьсүрэн:Асбестийн хор нөлөөлөл олон жилийн дараа илэрдэг учир оношилгоо эмчилгээ оройтох эрсдэлтэй

    Манай улсад асбест агуулсан бүтээгдэхүүнийг дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээ, барилгын салбарт хэрэглэсээр байна. Асбест агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед асар хор хөнөөлтэйг мэргэжлийнхэн онцолсоор байгаа юм. Тэгвэл асбест гэж юу болох, түүний хор нөлөөллийн талаар ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа. – Юуны түрүүнд асбестийн талаарх ерөнхий ойлголтыг уншигчиддаа өгье? –Асбест гэдэг бол байгалиас олборлодог эрдэс юм. …

  • 18 December

    П.Энхтайван: Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой

    ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга П.Энхтайвантай барилгын салбар дахь  ХАБЭА-н асуудлаар ярилцлаа. -Барилгын салбарын ХАБЭА-н ойлголтын талаар ярилцлагаа эхлье? -Барилгын салбарын ХАБЭА нь нэг номерын яригдах зүйл. Манайд хэвийн бус нөхцөлтэй 4 салбар бий. Үүний нэг нь мэдээж барилгын салбар. Хуулиндаа ч мөн адил тэгж заасан байдаг. Ер нь ямар …

  • 18 December

    Төгөлдөр хуурч С.Одгэрэл Францад тоглолтоо зохион байгууллаа

    Франц Улс дахь Монголын ЭСЯ Булонь-Биянкур хотын захиргаатай хамтран 12 дугаар сарын 13-ны өдөр төгөлдөр хуурч С.Одгэрэлийн төгөлдөр хуурын тоглолтыг Булонь-Биянкур хотын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Тоглолтыг Булонь-Биянкур хотын захиргаа, хотын зөвлөлийн гишүүд, Франц Улсад суугаа Элчин сайд нар, Францын төрийн байгууллагуудын болон бизнесийн төлөөлөл, Монгол судлаачид, Булонь-Биянкур хотын оршин суугчид зэрэг 400 орчим үзэгч ирж сонирхов. Тоглолтын хөтөлбөрт …

  • 18 December

    “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг зарлажээ

    Ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдөр болох 76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшигчдийг  зарлажээ. “Шилдэг драм кино” төрөлд  найруулагч Райан Куглерийн “Хар ирвэс”, Спайк Лигийн “BlacKkKlansman”, Брайан Сингерийн “Bohemian Rhapsody”, Барри Женкинсийн “Хэрвээ Бил гудамж ярьдаг байсан бол”,  жүжигчийн Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь” кинонууд нэр дэвшжээ. “Шилдэг инээдмийн болон мюзикл кино” төрөлд Грекийн найруулагч Йоргос Лантимосын …

  • 18 December

    ОХУ-ын ерөнхийлөгч B.Путиний зурагтай 2019 оны календарь гарчээ

    ОХУ-ын ерөнхийлөгч B.Путиний зурагтай 2019 оны календарь Японд борлуулалтаараа тэргүүлж байгаа талаар Японы Loft дэлгүүрийн сүлжээ зарлажээ. Календарьт Владимир Путиний загасчилж, уул хаданд аялж, мөстэй цооногт орж байгаа зэрэг гэрэл зургууд багтсан байна. 2016 онд жүдо барилдаж байгаа, 2017 онд Японоос бэлэглэсэн Акита Ину үүлдрийн нохойтойгоо цасан дээр тоглож буй зурагтай,календариуд худалдаанд гарч байв.

  • 18 December

    Smartcar.mn цахим систем, аппликэйшнаар бүхнийг шийдэх болжээ

    Урсан өнгөрөх цаг хугацаатай уралдан бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж бүгд л цахим орчинд ажлаа амжуулах болсон. Тэр дундаа жолооч нарт зориулагдсан авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг анх удаа бүрдүүлсэн Smartcar.mn цахим үйлчилгээний аппликейшнаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээлийг хянах, татвар төлөх, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллийг авахгээд орон зайнаас үл хамааран асуудлаа шийддэг болсон. Нийслэлийн жолооч …

  • 18 December

    Таны хүүхэд цэцэрлэгтээ өдөр тутам юу сурч мэдэн хөгжиж байгаа бол?

    Цахим хэрэглээ хурдацтайгаар өсөн хөгжиж, цаг минут бүр алт шиг үнэтэй болсон энэ нийгэмд бидний хэрэглээг хялбарчлах нь орчин үеийн хамгийн том хувьсгал юм. Заримдаа бид өөрсдөө ч анзаараагүй цахим ертөнцөд амьдарч мэдээ мэдээлэл солилцох, үйлчилгээ авах, цаашилбал цэцэрлэгт явж байгаа бяцхан үрсээ хүртэл хаана ч явсан хажууд нь байгаа юм шиг мэдээлэл авах боломжтой болж байна. Энэ удаад бид …

  • 18 December

     Инчеоны усан боомтын үр тарианы хоолойн уран зураг Гиннесийн номонд бүртгэгджээ

    Өмнөд Солонгосын Инчеоны усан боомтод байрлах үр тарианы хоолойн гадна талыг бүрсэн уран зураг дэлхийн хамгийн том ханын зурагт тооцогдож Гиннесийн номонд бүртгэгджээ.Гиннесийн вэб сайт 11 сарын 20-нд тус ханын зургийг бүртгэснээ албан ёсоор зарласан байна. Инчеоны хотын захиргаанаас мэдээлснээр ханын зургийг зурахад 22 уран бүтээлч ажиллаж, 550 сая вон буюу 487 мянган ам.долларыг зарцуулсан аж. Харин хоолойнуудыг будахад 865 400 литр будаг ашиглажээ.Үр тарианы аварга хоолойн 48 метр …

  • 18 December

    Шударга бус хүмүүс МАН-аас шахагдан гарч байна

    Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага хурлаа энэ сарын 19-нд хийхээр товлосон бөгөөд энэ удаагийн хурлаар нам доторх хагаралаа засна гэх хүлээлт үүсээд байгаа юм. МАН-ын үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын гишүүд “МАН-ын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий удирдлагууд нэгнээ гүтгэх, доромжлох асуудал даамжирч …

  • 18 December

    ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ажлаа үргэлжлүүлэн хийнэ

    Энэ сарын 3-ны орой нь 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүлээн авах тасаг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс хүйтэн шөнө гадаа төрсөнтэй холбогдуулан тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр уучлалт хүсч, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн билээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрийн ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлийг хувь хүний байр суурь хэмээн хүлээн аваагүй байна. Харин эмнэлгийн ажилтнуудын гаргасан харилцаа хандлагатай холбоотой асуудлыг …

  • 18 December

    НҮБ: Шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх хэрэгтэй

    Улаанбаатар хотод үүсээд буй агаарын бохирдлын асуудал Нэгдсэн Үндсэн байгууллагыг  анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлээд байна. Нэгдсэн Үндсэн байгууллагад дуу хоолойгоо хүргэхээр 50 мянга гаруй иргэн нэгдээд байгаа юм.Тэгвэл Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны мэдэгдлийг  гаргажээ. Уг мэдэгдэлд, “Агаарын бохирдлын асуудалтай тулгараад байгаа улс орнуудын тоо нэмэгдэж байгаа бөгөөд  тэдгээрийн нэг нь Монгол Улс болоод байна. Харамсалтай нь, энэ асуудалд хялбар …