Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 18 December

    УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсжээ

    Улсын Их Хурлын гишүүн асан Бүргэд овогт Цэндийн Шинэбаяр 12 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсжээ. Ц.Шинэбаяр нь 1960 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай гэдэг газарт, одоогийн Энгэр шанд багийн нутагт Цэндийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороо, Дашбалбар сумын дунд сургууль, Сүхбаатар, Дорнод аймгийн арван жилийн …

  • 18 December

    Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн …

  • 18 December

     Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав

      Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан  боллоо. Тус хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс гурван шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөн гурван шүүгчид холбогдох хоёр гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван  гомдлыг хойшлуулж, гурван шүүгчид холбогдох хоёр гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нэг шүүгчид холбогдох нэг гомдлын …

  • 18 December

    Ахуйн гал түймрийн улмаас 68 хүн амиа алджээ

    Он гарсаар эхний 11 сард улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3080 удаа гарч, 15,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 68 хүн амь насаа алдсан байна. Үүний 49 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дээрх гал түймрийн аюулаас 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. …

  • 18 December

    Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид мэндчилгээ ирүүллээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны VIII ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын албаны алба хаагчид шинэ жилийн баяр мэндчилгээ ирүүлсэн байна. Тус мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын албанд бие сэтгэл, оюун ухаанаа зориулан зүтгэж буй генерал, офицер, ахлагч ажилтан алба хаагчид, чөлөөнд байгаа ахмад дайчид болон гэр бүлийнхэнд нь айлчлан ирж буй шинэ …

  • 18 December

    Ханиад томуу, хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх Олон нийтийн газраар аль болох явахгүй байх Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй …

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. 2018 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас …

  • 17 December

    УИХ-ын гишүүн,АН-ын дэд дарга З.Нарантуяа УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал үндсэндээ нэг талдаа гарах шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл өргөдлөө өгөхөөс өөрөөр намайг огцруулах үндэслэл байхгүй хэмээн бүтэн сар гүрийж төрийн ажлыг гацаанд оруулсан спикер аргагүй байдалд оров бололтой. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө сандал ширээтэйгээ зууралдаж буй түүний энэ үйлдэл ёс зүйгүйн дээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очих хүртлээ асуудал хүндэрч байна. Үүнийг нь …

  • 17 December

    УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Их Хурлын даргыг огцруулах талд зогслоо

    УИХ-ын дарга М.Энхболдыг Монгол төрд шударга бусаар ажиллаж байгааг эсэргүүцэн огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж, Парламентын үйл ажиллагаа гацаанд орсон хэвээр улстөр үймж байна. МАНАН бүлэглэлийг удирдагч хэмээх тодотголтой УИХ-ын дарга М.Энхболдыг Монголын төрийг гацаанаас гаргахыг шаардсан гишүүдийн гарын үсэгт УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нэгдсэн явдал анхаарал ихэд татаж буй. Энэ талаар түүнээс тодрууллаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Надтай надгүй 38 гишүүн …

  • 17 December

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад хийсэн айлчлалын үр дүн

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын …

  • 17 December

    “Miss Universe-2018” тэмцээний титмийн эзнээр  Филиппиний мисс тодорлоо 

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампийн албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний титмийн эзнээр Филиппиний мисс Кэтриона Грей тодорлоо.Тэмцээний хоёрдугаар байранд Өмнөд Африкийн Тамарн Грэн, гуравдугаар байранд Венесулийн мисс Гутеррез нар шалгарлаа. “Miss Universe 2018” тэмцээнд энэ жил  анх удаа Монгол Улсаа төлөөлөн  мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож …

  • 17 December

    АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, мэдэгдэл хүргүүллээ

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр  хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзжээ. Мөн Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, хамаарал бүхий компаниуд нь Концессын гэрээ байгуулсан, ЖДҮХС-гаас …

  • 17 December

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгчид ханджээ

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг хүсчээ. Хуулиар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч даргалдаг. Албан бичигт “УИХ-ын нэр бүхий 38 гишүүн буюу нийт гишүүдийн тавиас дээш хувь нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1341 тоот албан бичгээр УИХ-ын дарга М.Энхболдыг тодорхой үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргатал УИХ-ын чуулганы нэгдсэн болон …

  • 17 December

    Дүнжингарав худалдааны төв И-Баримт олгодог боллоо

    Өнөөдөр анхны “Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав”-т боллоо.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт олгох үйлчилгээг анхлан хэрэгжүүлэгчээр ийнхүү “Дүнжингарав” худалдааны төв тодорлоо. “Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвийн Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний 1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ …

  • 17 December

    Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая доллар авсан хэрэгт хариуцлага тооцох Хууль хяналтын байгууллага Монголд алга уу?

    “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд 4 сая ам. доллар шилжүүлсэн нь үнэн гэж мэдэгдсэн явдал олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан. Уг нь бол энэ шинэ мэдээлэл биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа …