Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 28 June

    Б.Булганы хорихоос бичсэн захидал ил боллоо

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд хандаж захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.   Тэрээр “Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, …

  • 28 June

    Энэтхэгт үерийн улмаас 26 хүн амиа алджээ

    Энэтхэгийн зүүн хойд хэсэгт оршдог Ассам мужид үүссэн үерийн улмаас 26 хүн амь үрэгдээд байгаа тухай тус мужийн засаг захиргааны төлөөлөгч лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Нийт 144 тосгоны мянга мянган хүн үерийн улмаас хохирол амсаад байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орсноос тус мужийн долоон дүүрэг үерт автаад байгаагаас Каримганж болон Хайлаканди дүүргүүд хамгийн их хохирол амсаад байгаа ажээ. …

  • 28 June

    Газрын тос боловсруулах томоохон үйлдвэрт гал гарчээ

     Ираны Абадан хотын газрын тос үйлдвэрлэх томоохон үйлдвэрт гал гарсны улмаас 6 хүн бэртэж гэмтсэн тухай “Tasnim” агентлаг мэдээлэв.

  • 28 June

    Венесуэльд харгис дэглэм тогтлоо гэж мэдэгдлээ

    Венесуэльд “харгис дэглэм” тогтлоо гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс лхагва гарагт мэдэгджээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Николас Мадурогийн дэглэм нь харгис дарангуйлал бөгөөд тус улсын эдийн засгийг доройтуулсан юм. Түүний гэмт хэргийн сөрөг үр дагаврыг тоогоор илэрхийлэх боломжгүй боловч 2 сая гаруй хүн эх орноосоо дайжихад хүрсэн нь хорт үр дагавруудынх нь нэг болж байна” гэж лхагва гарагт Бразили …

  • 28 June

    Д.Трампын зөвлөхийг В.Путин хүлээн авч уулзжээ

     ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар Кремлийн ордонд уулзах үеэрээ хоёр улсын харилцааг сайжруулах асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ. Уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ “Орос-Америкийн харилцаа хөрөөд байгаад АНУ-ын улс төрийн дотоод уур амьсгал ихээхэн нөлөөлсөн. Орос улс хэзээ ч сөргөлдөхийг эрмэлздэггүй. Таны Москвад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааг …

  • 28 June

    Попын хаан Майкл Жэксоны эцэг таалал төгслөө

    Попын хаан  Майкл Жэксоны эцэг Жое Жэксон 89 насандаа таалал төгссөнийг өчигдөр гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Жой Жэксон нойр булчирхайн хорт хавдартай байсан аж. Майкл Жэксоны 1982 онд гаргасан “Thriller” цомгийг 100 сая гаруй хувь борлогдоход эцэг Жое Жэксон нь чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Гэвч эцэг, хүүгийн хооронд зөрчил байсны улмаас Майкл Жэксон нас барахад гэрээслэлд нь Жое Жэксоны нэр байгаагүй, харин эх Катерины …

  • 28 June

    Өмнөд Солонгост төрөлтийн тоо буурсан үзүүлэлт гарчээ

    Өмнөд Солонгосын төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан хийгээд гэр бүл салалт нэмэгдсэний улмаас шинээр төрж буй хүүхдийн тоо сүүлийн 12 сар дараалан буурсан үзүүлэлт гарсан тухай тус улсын статистикийн газраас лхагва гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав. “Энэ оны дөрөвдүгээр сард 27700 хүүхэд шинээр мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Жирэмслэх хамгийн өндөр магадлалтай хэмээн …

  • 28 June

    Бразил хэсгээ тэргүүллээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-д Е хэсгийн сүүлийн тоглолтууд боллоо.

  • 28 June

    Коста Рика ДАШТ-ий анхны гоолоо хийжээ

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн сүүлийн тоглолт болж өндөрлөлөө. Швейцар, Коста Рика багуудын тоглолт 2-2 харьцаагаар өндөрлөжээ.

  • 28 June

    Швед хэсгээ тэргүүллээ

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ болж байгаа билээ. Тоглолтын хэсгийн сүүлийн тоглолтууд  өнгөрсөн шөнө болж дууслаа. F хэсгийн Швед, Мексикийн багууд хоорондоо тоглож Швед 3-0 харьцаагаар хожиж F хэсгийн тэргүүллээ.

  • 28 June

    Солонгос Германыг хань татлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. БНСУ-ын шигшээ өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Германы багтай тоглолоо. Тус тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн үндсэн цаг дуусаад хоёр баг 0-0 харьцаатай байлаа. 

  • 28 June

    Албани болон Македоныг ЕХ-нд элүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх онд хийнэ

    Албани болон Македоныг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх оны 6 дугаар сард хийж эхэлнэ гэж тус нийгэмлэгийн Зөвлөл мэдэгджээ.  

  • 28 June

    Тоглолтын дараа Д.Марадонагийн бие тавгүйрхжээ

    Аргентины шигшээ багийн тоглогч байсан, 1986 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга Диего Марадона өчигдөр үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг үзсэнийхээ дараа бие нь тавгүйрхжээ. Талбай дээр болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Д.Марадона тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнгийн VIP суудлаас ажиглан харж байсан аж. Аргентины шигшээ баг хоёр дахь удаагаа гоол оруулах үед тэрбээр дунд хуруугаа гаргажээ. Түүний энэ зохисгүй үйлдлийг телевизийн …

  • 28 June

    Нийслэлийн Засаг даргын тайлангаас 88 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

    Нийслэлийн аудитын газраас 209 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт хийжээ. Нийслэлийн төсвийн ерөнхий захирагчийн нэгдсэн тайлангаас харахад нийт зөрчлийн дүн 88.0 тэрбум, санхүүгийн тайланд зарцуулагдсан 58.0 тэрбум, зарцуулагдаагүй 29.4 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байна. Нийт улсын төсвийн байгууллагуудаас санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэлээс зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харьяаллын бус хүмүүст санхүүгийн дэмжлэг олгосон, олгосон дэмжлэг, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн  зэрэг  зөрчлүүд илэрчээ. …

  • 28 June

    М.Цукербергийг албан тушаалаас нь огцруулахыг хүсч байна гэлээ

     Нийт 3 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг “Фэйсбүүк”-ийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа тухай “Business Insider”  сонин мэдээлжээ.