Мэдээ мэдээлэл

July, 2018

  • 3 July

    Авилгын сүлжээг хамгаалагч-АТГ

    АТГ яг ямар учиртай байгууллага юм бэ? Авилгыг илрүүлэх юм уу, нуун дарагдуулах юм уу? 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын гэрт зочлон ирж буй түүний АМИН НАЙЗУУДЫН сөгдөн байж даргадаа бэлгэ барин мэндчилж буй бичлэг задарсан. Харахад энгийн л найзуудын уулзалт мэт боловч цаана нь асар том найзуудын хуйвалдаан байгаа билээ. 60 тэрбумын гэх бичлэгийг хийсэн Г.Доржзодов бичлэг бүрэн эхээрээ байна гэж …

  • 3 July

    “Найрамдал”  цогцолборын 40 жилийн ой энэ сарын 19-ны өдөр тохионо

     “Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай  “Найрамдал” цогцолборын хамт олон энэ сарын 19-ны өдөр түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Найрамдлын хамт олон ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2018 онд хоёр дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү …

  • 3 July

    “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

    “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгарын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл …

  • 3 July

    Толгойтын замыг долоо хоног хаана

    Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна.Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 метр замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон байна. Замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 9-ний 23:00 цагт нээхээр төлөвлөснийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.  

  • 3 July

    “Араатан” гэх нэртэй дууг цахим хуудас болон Youtube-ээс устгуулах арга хэмжээ авч байна

    Аймшигтай үг хэллэгтэй “Араатан” гэх нэртэй дуу олон нийтийн сүлжээгээр цацагдсан.”Цагдаагийн ерөнхий газраас энэ дууг сонссон иргэд айдаст автаж маш их жийрхсэн, мөн бага насны хүүхэд болон төрсөн нялх биетэй ээжүүдийн сэтгэл зүй болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн үйлдлийн арга заасан, өдөөн турхирсан хэмээн үзэж Зөрчлийн хэрэг нээсэн байна.Ингэхдээ уг дууг дуулсан н.Гомбосүрэн болон дууны үг бичсэн гэх …

  • 3 July

    Ургамлын гаралтай дуслын тарианы нууцад нэвтрэхүй

    НҮБ-ын Ёс зүйг ажиглах төв (GEObs)-ийн био ёс зүйн шинжээч, АШУ-ын доктор, профессор Бадамжавын Болдсайхан Бид өнөөдөр орчин үеийн анагаах ухаан хөгжлийнхөө ямар түвшинд яваад байгааг үнэлж, цэгнэж, ойлгож мэдэх учиртай. Одоо бидний үйлчлүүлээд байгаа эмнэлэг, үйлчилгээ бол практик ажиллагаа, нотолгоонд тулгуурласан туршлагын анагаах ухааны чиглэл /статик/ юм. Цаашдаа бид шинжилгээнд тулгуурласан аналитик анагаах ухааны чиглэл /динамик/ рүүгээ хандаж эхэлж …

  • 3 July

    Сэтгэцэд нөлөөлдөг мансууруулах бодис хураажээ

    АНУ-ын Индиана муж улсын цагдаагийн газрын ажилтнуудын явуулсан мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр Трампын нүүрний төрхийг товойлгосон сэтгэлийн хөөрөлд оруулдаг мансууруулах шахмал эм бэлдмэлийг хураасан тухай даваа гарагт тус муж улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

  • 3 July

    Цахим орчинд хамгийн нөлөө бүхий хүмүүс

    “Time” сэтгүүл интернет ертөнц дэх энэ оны хамгийн нөлөө бүхий 25 хүнийг нэрлэжээ. Хамгийн нөлөө бүхий хүмүүсийн дунд шоу бизнесийн хүрээнийхэн, алдартай блогчид, улс төрчид орсон байна. Энэхүү жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Барбадосын дуучин Рианна, Америкийн загвар өмсөгч Кайли Женнер, тус улсын Baby Ariel нэрээрээ алдартай 17 настай дуучин Ариэль Мартин, рэпер Канье Уэст, Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг, Инстаграм …

  • 3 July

    В.Путин Испанийн хаантай утсаар ярьжээ

    Оросуудын түүхэн ялалт байгуулсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын Орос-Испанийн 1/8 шигшээ тоглолтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Испанийн хаан VI Филипптэй утсаар ярьжээ. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, VI Филипп хаантай утсаар ярих үеэрээ В.Путин Испанийн хөл бөмбөгчдийн ур чадварыг зохих ёсоор үнэлэхийн сацуу энэ удаад Оросын шигшээ багийн дасгалжуулагчдын сонгосон арга барил илүү амжилттай …

  • 3 July

    Крымыг Украинд буцааж өгөхөөс нааш Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй гэлээ

    Крымын хойгийг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 16-нд Хельсинки хотод уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Д.Трампын энэ талаархи мэдэгдэлд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны …

  • 3 July

    Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шигшээ багийнхаа ялалтыг ийнхүү тэмдэглэжээ

     Торгуулийн цохилт хийж өрсөлдөгч багаа 4:3-аар буулган авсан Оросын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа ¼ шигшээд хүч үзэхээр тунасан билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээний хэрэглэгчид үндэсний шигшээ багийнхаа ялалтыг ингэж тэмдэглэж байна. “Итгэмээргүй юм. Манай баг ингээд хожчихож байгаа юм гэж үү? Үнэн гэж үү? Энэ зүүд биш байгаадаа?”, “Ашгүйдээ, одоо л ач нартаа ярих зүйлтэй боллоо”, “Орилохгүй байж …

  • 3 July

    Японы эзэн хааны бие тавгүйрхэж төлөвлөсөн арга хэмжээнүүдээд цуцалжээ

    Тархины цусан хангамжийн дутагдлын улмаас Японы эзэн хаан Акихитогийн толгой нь эргэж, бие нь чилээрхсэн тул даваа гарагт оролцохоор төлөвлөөд байсан албан ёсны арга хэмжээнүүдийг нь цуцалсан тухай тус улсын Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав. 84 настай эзэн хааны бие шөнийн 4 цагийн үед тавгүйрхэж, түүний эхнэр Мичико ордны эмчийг дуудсан бөгөөд эмч түүнд Токио хотын …

  • 3 July

    БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайдыг хүлээн авч уулзлаа

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д оролцохоор хүрэлцэн ирсэн БНСУ-ын Дотоод хэрэг, Үндэсний аюулгүй байдлын дэд сайд ноён Шим Бү Кион тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь ОХУ, БНХАУ, АНУ, Унгар, Япон, Франц зэрэг 10 гаруй орны гамшгаас хамгаалах байгууллага, НҮБ …