Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 28 June

    Швед хэсгээ тэргүүллээ

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ болж байгаа билээ. Тоглолтын хэсгийн сүүлийн тоглолтууд  өнгөрсөн шөнө болж дууслаа. F хэсгийн Швед, Мексикийн багууд хоорондоо тоглож Швед 3-0 харьцаагаар хожиж F хэсгийн тэргүүллээ.

  • 28 June

    Солонгос Германыг хань татлаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. БНСУ-ын шигшээ өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Германы багтай тоглолоо. Тус тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн үндсэн цаг дуусаад хоёр баг 0-0 харьцаатай байлаа. 

  • 28 June

    Албани болон Македоныг ЕХ-нд элүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх онд хийнэ

    Албани болон Македоныг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх оны 6 дугаар сард хийж эхэлнэ гэж тус нийгэмлэгийн Зөвлөл мэдэгджээ.  

  • 28 June

    Тоглолтын дараа Д.Марадонагийн бие тавгүйрхжээ

    Аргентины шигшээ багийн тоглогч байсан, 1986 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга Диего Марадона өчигдөр үндэснийхээ шигшээ багийн тоглолтыг үзсэнийхээ дараа бие нь тавгүйрхжээ. Талбай дээр болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Д.Марадона тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнгийн VIP суудлаас ажиглан харж байсан аж. Аргентины шигшээ баг хоёр дахь удаагаа гоол оруулах үед тэрбээр дунд хуруугаа гаргажээ. Түүний энэ зохисгүй үйлдлийг телевизийн …

  • 28 June

    Нийслэлийн Засаг даргын тайлангаас 88 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

    Нийслэлийн аудитын газраас 209 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт хийжээ. Нийслэлийн төсвийн ерөнхий захирагчийн нэгдсэн тайлангаас харахад нийт зөрчлийн дүн 88.0 тэрбум, санхүүгийн тайланд зарцуулагдсан 58.0 тэрбум, зарцуулагдаагүй 29.4 тэрбум төгрөгийн алдагдал гарсан байна. Нийт улсын төсвийн байгууллагуудаас санхүүгийн тайлангийн үлдэгдэл тооллогын бүртгэлээс зөрүүтэй, тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй, өглөгийг шийдвэргүйгээр бүртгэлээс хассан, харьяаллын бус хүмүүст санхүүгийн дэмжлэг олгосон, олгосон дэмжлэг, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн  зэрэг  зөрчлүүд илэрчээ. …

  • 28 June

    М.Цукербергийг албан тушаалаас нь огцруулахыг хүсч байна гэлээ

     Нийт 3 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг “Фэйсбүүк”-ийн томоохон хөрөнгө оруулагчид тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй байгаа тухай “Business Insider”  сонин мэдээлжээ.

  • 28 June

    Японы сансар судлалын төхөөрөмж зорьсон газраа хүрчээ

    Японы “Хаяабуса-2” нэртэй сансар судлалын төхөөрөмж урт хугацааны аяллын дараа Рюгу гэх бага гараг дээр хүрч очиход хорьхон километрийн зай үлдээд байгаа тухай лхагва гарагт “Киодо” агентлаг мэдээлэв.

  • 28 June

    Камбожийн сонгуулийг 50000 ажиглагч хянана

    Камбож улсад ирэх долдугаар сард болох бүх нийтийн сонгуулийг дотоод, гадаадын 50000 ажиглагч, тэдгээрийн дотор Хятад, Мьянмар, Сингапурын төлөөлөгчид хянана гэж тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос лхагва гарагт мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.

  • 28 June

    Сураггүй алга болсон гэх 14 настай охин олджээ

    Гэрээсээ гараад сураггүй болсон  А. Ивээл охиныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн алба хаагчид өчигдөр  /2018.6.27/ оллоо. Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээр охин “Найзтайгаа гадуур явж байсан” гэсэн байна. Чухам хаагуур юу хийж явсан, яагаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барилгүй 14 хоног болсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. А.Ивээл нь 14 настай бөгөөд энэ сарын 13-ны 20.00 цагт гэрээсээ дэлгүүр орно гэж гарснаасаа хойш гэртээ очоогүй, гэрийнхэнтэйгээ …

  • 28 June

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 8-р хороо 4-р хороолол 6, 8, 23, 23А, 25, 25/1-25/3, 26, 27, 29, 31, 31/1, Инэл 12, 37Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор; СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13, 14-р хороо Туул тосгон, Ватикан, Бөхийн мяндас, …

  • 28 June

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. 2018 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр …

  • 27 June

    Туул голын орчимд 10 настай охин усанд живж амиа алджээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүр орчимд 10 настай охин найзуудын хамтаар усанд живсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 15.33 цагт  иржээ.  Тодруулбал, Туул голын усанд тоглож байсан 10 настай охин Э нь усанд живсэн бөгөөд түүний цогцсыг өнөөдөр /2018.06.27/ Яармагийн гүүрний орчмоос гарган авчээ. Сүүлийн өдрүүдэд голын устай холбоотой ослууд цөөнгүй гарч байгаа тул Онцгой …

  • 27 June

    С.Амарсайхан: Аудитын газрын дүгнэлт тааруу байгаа нь мэргэжлийн ур чадвар сул, хариуцлагагүй байгааг харуулж байна

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанд СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга ажлын явцын тайлангаа танилцуулж асуудал шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргалаа. Өнгөрсөн хугацаанд энэхүү ажлыг зохион байгуулах талаар санал, дүгнэлт судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс 12 удаагийн хуралдаан, 3 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт, 5 удаагийн 100 айлын барилгын материалын …

  • 27 June

    УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулахыг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг дэмжиж, гишүүнээс чөлөөлсөн. Тиймээс Улсын Их Хурлын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлагатай болсон тул Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл …

  • 27 June

    Б.Бат-Эрдэнэ: 60 тэрбумын асуудлаа шийдэх хэрэгтэй байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,  Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт …