Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 26 June

    АНУ-ын эсрэг үг хэллэг бүхий зурагт хуудсуудыг хураан авчээ

    АНУ  болон Умард Солонгос харилцан ойлголцолд хүрснээс хойш Умард Солонгосын эрх баригчид гудамж, талбайнуудаасаа Америкийн эсрэг үг хэллэг бүхий самбар, зурагт хуудсуудаа хураан авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Энэ тухай тэрбээр  Өмнөд Каролина муж улсын амбан захирагчид нэр дэвшигч Генри Макмастерыг дэмжсэн арга хэмжээнд үг хэлэхдээ мэдэгджээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар …

  • 26 June

     “Очир” төвийн зочид буудалд   амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал болно 

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон. Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм.

  • 26 June

    Дархан аварга Х.Баянмөнх АТГ-т байцаалт өгч байна

    Дархан аварга Х.Баянмөнх зургадугаар сарын 20-ны өдөр  Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн билээ.  Тэрээр өнөөдөр  АТГ-т байцаалт өгч байна. Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна.  Сүүлдээ бөхчүүдийг наадмын барилдаанд барилдуулахгүй боллоо. Бөхчүүдийн допингийн асуудал 20 гаруй жил хууль хяналтгүй, ганц хоёрхон эмч, сувилагчийн мэдэлд …

  • 26 June

    Хоёр Солонгосын тээврийн сайд нар төмөр замуудыг холбох асуудлаар уулзна

    Хоёр Солонгос төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох асуудлыг хэлэлцэх бодолтой байгаа тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.

  • 26 June

    Хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ дараах хаягаар шалгаарай

    УИХ-ын чуулганы хуралдаанаар өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмжийг сар бүр олгох тухай тогтоолыг баталж нэмж 228,000 хүүхдэд дөрөвдүгээр сарын 1-нээс олгохоор баталсан. 80 хувьд олгоход нийт 228.0 мянган хүүхэд нэмж хамрагдах бөгөөд үүнд төсвөөс 41.3 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар болжээ. Та хүүхдийн мөнгө авах жагсаалтад орсон эсэхээ https://check.hudulmur-halamj.gov.mn/check/checking.php орж шалгаарай Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг …

  • 26 June

    Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэжээ

    Бидний өмнө тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхийн тулд бид Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байна гэж Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини болон ЕХ-ны тэлэлтийн бодлого, сайн хөршийн харилцааны асуудал эрхэлсэн комиссар Йоханнес Хан нар мэдэгдсэн байна. “Турк улсад энэ сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын ирц нэлээд өндөр байсан нь ажиглагдаж …

  • 26 June

    Гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин сэрэмж алдаж олон хүнийг гэмтээжээ

    Шри Ланка улсын зүүн хэсэгт оршдог Баттикалоа хот дахь Хиндү сүмд болсон шашны арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин анхаарал болгоомжгүйн улмаас осол үүсгэснээс 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэн тухай даваа гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.

  • 26 June

    Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулжээ

    Авлигын хэрэгт холбогдуулан Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбатыг саатуулсан байгаа аж.Энэ тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан саатуулсан байгаа бөгөөд тэдний дунд Архивын ерөнхий газрын дэд дарга багтжээ.

  • 26 June

    Энэтхэгт есөн хүн аянгад ниргүүлж амиа алджээ

    Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас есөн хүн аянганд ниргүүлж амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Ням гарагийн шөнө есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Амь үрэгдэгсдийн тав нь Катихар болон Мунгер дүүрэгт, дөрөв нь Наланда, Гаяа болон Банка дүүрэгт аянганд цохиулан амиа алдсан байна” гэж тус улсын онцгой байдлын албаны ажилтан мэдээлжээ. …

  • 26 June

    Саудын Араб Египетыг хожлоо

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д болж байгаа билээ. А хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дууслаа.

  • 26 June

    Уругвай ОХУ-ыг 3-0 харьцаагаар хожлоо

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий А хэсгийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. Эзэн орны баг Уругвайтай тоглож 0-3 харьцаагаар хожигдож хүлээсэн байна.

  • 26 June

    Сүхбаатар дүүрэгт тогонд цохиулж хүүхэд эндлээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд орших Эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг өчигдөр /2018.06.25/ гарлаа. Энэ хэргийг харьяаллын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү“2018 оны зургадугаар сарын 25-ны орой 20:12 цагт 102 тусгай дугаарын утсанд Сүхбаатар дүүргийн 7 …

  • 26 June

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 26-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-22:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор; БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 11, 12-р хороо 6-р бичил хороолол, Зүүннарангийн хойд дэнж, 4-р хороолол ХД 11, 12, 13, 24, 25, 26, 28, 34, 41-р байр, БГД-ийн 12-р хорооны цогцолбор болон …

  • 26 June

    Садан төрөлтэй нь уулзуулах хүмүүсийг сонгож эхэлжээ

    Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ ивээл дор өнгөрсөн баасан гарагт болсон хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр талууд Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцсон юм. Үүнтэй холбоотойгоор  садан төрөлтэйгээ уулзахаар Умард Солонгосыг зорих хүмүүсийг Өмнөд Солонгос улс сонгож эхэллээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, тус уулзалтад оролцох хүсэлтээ Өмнөд Солонгосын хэдэн …

  • 26 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 2018 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, …