Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон О.Эрдэнэдалайд экзекватур гардуулан өгөв. Дэд сайд Б.Батцэцэг Өргөмжит консул О.Эрдэнэдалайд ажлын амжилт хүсээд Монгол, Мальтын хоёр талын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Томилогч улсаас олгосон патентыг үндэслэн өргөмжит консулд экзекватур олгосон өдрөөс өргөмжит консул үүрэгт ажилдаа …
Мэдээ мэдээлэл
September, 2018
-
20 September
Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 80 жилийн ойн дурсамж цэнгүүн болно
Алтан гадас одонт “Голомт” цогцолбор сургуулийн 8000 гаруй төгсөгчид Налайх дүүрэг, Монгол орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байна. 2018 оны 06 сарын 09-нд “Голомт” цогцолбор сургуулийн үе үеийн төгсөгчид чуулж төгсөгчдийн холбоо байгуулсан билээ. Шинэхэн байгуулагдсан Голомт цогцолбор сургуулийн төгсөгчдийн “Соёмбо” холбоо нь төрөлх сургуулийнхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нийт төгсөгчдөө уриалан “80 дахь намар” …
-
20 September
ГХЯ:АНУ-д болсон хар салхинд өртсөн монгол иргэн байхгүй
АНУ-ын Зүүн эргийн Хойд Каролин, Өмнөд Каролин, Виржини зэрэг мужид болж буй “Флоренс” хар шуурганы улмаас есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 32 хүн амь үрэгдэж, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгчид орон байргүй болж, урьдчилсан тооцооллоор 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хар шуурганд нэрвэгдсэн Хойд Каролинд 752 мянга, Өмнөд Каролинд 119 мянган иргэн цахилгаангүй болоод байгаа бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх …
-
20 September
Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 20-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …
-
20 September
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орж, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын …
-
19 September
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, …
-
19 September
Танилц: Хотын төв орчмын замын хөдөлгөөнд орсон өөрчлөлтүүд
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. 9-р сарын 17-наас 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ. Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн байна. Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх …
-
19 September
Төрийн байгууллагын гаднах зогсоолыг иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлэх ёстой
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар танилцууллаа. Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан өнгөрсөн хугацаанд 51 уулзварт секунд тоологчтой 150 дохио суурилуулжээ. Мөн …
-
19 September
Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон журам батлагдлаа
Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон билээ. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна. ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ Монгол Улсын Засгийн …
-
19 September
Чөлөөт бөхийн тамирчид Кемеровог зорилоо
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван …
-
19 September
Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын …
-
19 September
Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ
НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар сарын 10-наас энэ сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ …
-
19 September
Ил-20 нисэх онгоц сүйрсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэжээ
Газар дундын тэнгис дээгүүр нисч явсан Оросын Ил-20 нисэх онгоц Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний харвасан пуужинд өртөн сүйрсэн хэрэг гарсантай холбоотойгоор ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай тус улсын Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
-
19 September
Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ. Энэ тухай хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төв мэдээлсэн байна.
-
19 September
“Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын …