Мэдээ мэдээлэл

November, 2018

  • 29 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-ны шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи …

  • 28 November

    Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд 79.419 хүн хамрагджээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 27-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ. Тухайлбал улирлын томуугийн вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591, эрсдэлт бүлгийн 16.186 буюу 10.176 хүнд нэмэлтээр, сонгогдсон 160 цэцэрлэг, …

  • 28 November

    Гүйцэтгэх захирлуудын клуб тусгай сангуудын мэдээллийг ил болгохыг хүслээ

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг ил тод болгох, төрийн албанд хариуцлагын тогтолцоо бий болгох тухай Засгийн газрын тусгай сангуудаас олгогдож буй хөнгөлөлттэй зээл,түүний шалгаруулалт, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээ зэрэг мэдээлэл өдийг хүртэл хаалттай хүрээнд явагдаж ирсэн нь сүүлийн үед олон нийтэд ил болоод …

  • 28 November

    Монгол Улсынхаа эдийн засагт бага гэлтгүйгээр хувь нэмэрээ оруулахыг оюутан залуустаа уриалж байна

    Тайваний Тайпэй хотын Нанганг дүүрэгт байрлах Нанганг олон улсын үзэсгэлэнгийн төвд Тайваний болон азийн шилдэг 100 аялал жуулчлалын байгууллага хамтран оролцсон “Аялал жуулчлал 2018” олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд оролцож азийн зах зээлд аялал жуулчлалын салбарын хөгжил өнөөдөр хаана хүрсэн болон ирээдүйн чиг хандлага хаашаа чиглэж байгаа, тэдний хэрэглэгчдэдээ санал болгож буй аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэлтэй танилцлаа. Үзэсгэлэнг …

  • 28 November

    Хүүхдийн мэргэжлийн эмч нар утсаар зөвлөгөө өгч байна

    Хүйтний улирал эхэлж, ханиад томуу гарч буйтай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 09.00-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч байна.  

  • 28 November

    Дарханы арьс ширний цогцолборын төслийн бүтээн байгуулалтад Италитай хамтран ажиллах асуудлаар ярилцав

    Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ром хотноо боллоо. Уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, италийн талын төлөөлөгчдийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио Ди Стефано нар …

  • 28 November

    Хамаарал бүхий компани тань Хөгжлийн банкнаас 125 тэрбум төгрөгийн зээл авсан баримт байна, Л.Энх-Амгалан гишүүн ээ!

    УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр ангийн нөхөр С.Бямбацогтын хамт МАН-ын Удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүд албан тушаалаа урвуулан ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдож байгаа учир Удирдах зөвлөлийн хуралдаа суух болон санал өгөх эрхгүй гэсэн шаардлагыг хүргүүлсэн талаараа мэдэгдэн, хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас сэтгүүлч “Таны хамаарал бүхий “Эм Си Эс” ХХК Хөгжлийн банкнаас авсан …

  • 28 November

    Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улс төрд дараалан сонгогдож сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авахаар 2019 оны төсөвт суулгуулсан явдал ашиг сонирхлын зөрчил дагуулж байна. Тодруулбал нийслэл дэх  ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн …

  • 28 November

    Ж.Мөнхбат аа, байрны зээлээ төлөхөд орлого чинь хүрэхгүй байна

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хамаг хөрөнгөө шавхан байж хотын төвд 2 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаараа мэдээлэл хийн олныг гайхшруулаад байгаа билээ. Тэрээр бүх зүйлээ зараад зогсохгүй Чингис Хаан банкнаас 150 мянган ам.долларыг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж байгаа. 150 мянган долларын сарын 12 хувийн хүү гэхээр 1800 доллар болно. 1800 долларыг өнөөдрийн ханшаар 2596 төгрөгөөр үржүүлэхэд 4,672,800 төгрөг сард Ж.Мөнхбат гишүүн …

  • 28 November

     Засгийн газраас гамшигт өртсөн 168 өрхөд гэр олгохоор болов 

    Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 168 өрхөд улсын нөөцөөс гэр олгохоор боллоо. Дээрх иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байна. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах нийт нэг тэрбум …

  • 28 November

    Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 …

  • 28 November

    Малайзийн хаан ОХУ-ын мисстэй гэрлэжээ

    Малайзийн тавдугаар хаан Мухаммад султан Келантан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн байсан орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэжээ. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж. Оксана Воеводина 22 насандаа 2015 онд “Мисс Москва”тэмцээний тэргүүн титмийг хүртэж байжээ.

  • 28 November

    МСНЭ-ээс шилдэг сэтгүүлчдээ 99 сая төгрөгөөр урамшуулна

    Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр …

  • 28 November

    Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр /2018.11.27/ НИТХ-ын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргалаа. Тэрбээр өргөдөлдөө нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн, баталсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

  • 28 November

    Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнээс  найман медаль хүртжээ

     БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн …