Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 8 September

    Ипотекийн зээлд 31 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

    Монголбанк сар бүр олгодог найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хувиарлаад байна. Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг  орон нутагт олголоо. Тус хөтөлбөрийн дагуу он гарснаар Монголбанкнаас 127.7 тэрбум, Засгийн газраас 59.6 тэрбум, нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 187.3 мянган иргэнд олгосон байна.

  • 8 September

    ТЕГ-ын тусгай архиваас хэлмэгдэгсдийн 10226 хэргийг судлан цагаатгуулжээ

    Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31604 хүнд холбогдох 10226  хэргийг судлан цагаатгуулжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговор нэхэмжлэх хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан шалгагдаагүй үлдсэн 1340 хүнд холбогдох 1030 хэргийг шалгаж цагаатгуулах ажлыг гүйцэтгэж байна. Тус архивт мөрдөн …

  • 8 September

    Хот хоорондын 754 автобусыг техникийн үзлэгт хамруулжээ

    Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, 1612800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс есөн хувиар өсжээ. Мөн улс, хот хооронд тээвэрлэлт …

  • 8 September

    Сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15 хүртэл амраах санаачлага гаргалаа

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өгчээ. Энэ жилийн арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл сурагчдыг амраах шаардлагатай байна. Учир нь ДЭМБ-ын мэдээлснээр “фандем” хэмээх цоо шинэ вирус үүсч ханиад, хатгалгааны өвчлөл хүндрэх төлөвтэй байна. Мөн Европын орноор дэгдсэн улаан бурхан өвчин ОХУ-д ч дэгдэж, нөхцөл байдал хүнд байна. Хэрэв …

  • 8 September

    Зам тээврийн ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн бэртжээ

    Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед зам тээврийн ослийн дуудлага нэмэгдсэн байна. Есдүгээр сарын 3-7-ны хооронд буюу тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд нийт ослын улмаас найман хүн амиа алдаж, 42 хүн гэмтжээ. Тодруулбал, нийслэлд дөрөв, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан бөгөөд осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж …

  • 8 September

    Есдүгээр сарын 10-наас уулархаг нутгаар цас орно

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, …

  • 7 September

    Эрдэнэт үйлдвэрийн спортын бага наадмын нээлт болов

    Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа  биеийн тамир, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл энх хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон талын хөтөлбөр, бага наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын бага наадам нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд өргөн утга агуулгатай болж буйгаараа онцлог юм. Хангарьд паласын өмнөх хөл бөмбөгийн ногоон талбайд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын гуравдугаар …

  • 7 September

    “Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

    Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт өчигдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол …

  • 7 September

    НИТХ “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран дэлхий нийтийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдэж байна. Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд эрдэмтэн багш, сурагчдын төлөөллийг оролцуулан Эх дэлхийгээ хайрлах, зөв дадал …

  • 7 September

    “Бүс ба зам” хөтөлбөрийг дэмжихэд хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгч оролцож байна. Хэвлэл мэдээллийн форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрбээр “Форумын хүндэт зочид, эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч та бүхэндээ энэ …

  • 7 September

    “Дэггүй аав” Хятадын олон ангит кино “UBS”, “ТВ2” сувгаар гарч эхлэв

    БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног Монгол Улсад нэвтрүүлэх ёслол Туушин зочид буудалд боллоо. БНХАУ-ын дарга Си Жинпин Монгол Улсад 2014 оны 8 дугаар сард айчлал хийх үед хоёр орны төрийн тэргүүн “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулж хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг баталсан. Уг тунхаглалын дагуу …

  • 7 September

    Хоёр Солонгос ирэх долоо хоногт зохицуулалтын товчоог нээнэ

    БНСУ болон БНАСАУ ирэх долоо хоногт Умард Солонгосын Кэсон хотын аж үйлдвэрийн цогцолборт Зохицуулах товчоо байгуулах гэж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээллээ. Хоёр тал уг товчоог энэ оны 4 дүгээр сард байгуулна хэмээн зарласан боловч 8 дугаар сард Өмнөд Солонгосын тал “товчооны нээлт хойшилсон” тухай мэдэгдсэн юм. Товчоог энэ сарын 14-ний өдөр нээж магадгүй гэж Ёнхап агентлаг таамаглаж байна. Өмнөд …

  • 7 September

    Зам хөндлөн явж байсан иргэнийг мөргөөд хэргийн газраас зугтжээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт автобусны буудлын ойролцоо зам хөндлөн гарч явсан иргэнийг мөнгөлөг саарал өнгийн “Хонда” маркийн автомашин мөргөж амь насыг нь хохироогоод зугтаасан хэрэг 2018 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарчээ. Осол гарсан даруйд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар гэрийнх нь хаяг, машиных нь марк дугаарыг тодруулж зугтсан жолоочийг саатуулсан байна. Уг хэргийг үйлдсэн жолооч нь 80 …

  • 7 September

    Хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ

    Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзалын уулзварт өнөөдөр хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, өглөөний 10.00 цагийн орчимд вокзалын уулзвар дээр  нийтийн тээврийн автобус, “Тоёото приус”, “Аccent” маркийн автомашинууд мөргөлдсөн осол гарч тухайн чиглэлийн автозамд нэлээд ачаалал үүсчээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж явах, суудлын бүс, хамгаалалтын …