Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 27 August

    Конгод “Эбола”-гийн улмаас 67 хүн нас баржээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархаад буй “Эбола” вирусийн улмаас наад зах нь 67 хүн нас баржээ. Конгогийн зүүн нутгийн Итури болон Хойд Киву мужид “Эбола” вирусийн халдвар авсан 105 тохиолдол бүртгэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны байцаагч Альфред Лонг мэдэгдэв. Тэдгээрийн 77-г лабораторид шинжилгээнд оруулж халдвар авсныг тогтоосон бол 11 хүнийг эмчилж, 27 өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. …

  • 27 August

    Азийн наадам 2018:Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь

    БАЙТ ХАРВАА: Эрэгтэй тахир (recurve) нумны багийн хүрэл медалийн төлөөх Монгол – Хятад 11.20 мин Эрэгтэй тахир (recurve) нумны холимог багийн хүрлийн төлөөх Монгол – Хятад 13.20 мин БОКС: Эрэгтэй 49 кг Х.Энхмандах – Энэтхэгийн Амит 19.45 мин Эрэгтэй 56 кг Х.Энх-Амар – Энэтхэгийн Мохаммед Хуссам Уддин 20.45 мин Эрэгтэй 64 кг Б.Чинзориг – БНАСАУ-ын Ри Кон-Таэ 21.45 мин Эрэгтэй …

  • 27 August

    Оюуны спортын тамирчид БНСУ-д болсон тэмцээнээс 90 медалийн 72-ыг хүртэж, үнэмлэхүй ялалт байгууллаа

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-нд БНСУ-д Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд есөн орны 200 орчим тамирчин ой тогтоолтын арван төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 18 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор амжилттай оролцлоо. Тэд 25 алт, 28 мөнгө, 19 хүрэл медаль буюу …

  • 27 August

    Төрийн ордны хамгаалалт, нэвтрэх хэсгийн шалгалтыг чангатгалаа

    ЗГХЭГ нь Төрийн албаны “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, ажлын байран дахь ёс зүйн байдал зэрэгт үнэлгээ хийв. Тодруулбал, ЗГХЭГ-ын албан хаагчдын ажлын өрөөнд ТТХГ-аас үзлэг явуулж, ЗГХЭГ-аас томилогдсон шалгалтын ажлын хэсэг “Засгийн газрын Автобааз” УТҮГ-т гэнэтийн шалгалт хийв. Тус газар нь Засгийн газрын 01 тоот …

  • 27 August

    С.Батболд: “Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хавар газар гэсэх үеэр эхлүүлэх хүлээлттэй байна

    “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлт боллоо. Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр буюу одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохир цэвэршүүлэх хүчин чадалтай. Лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Мөн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлд нэвтрүүлж ДЦС-3, ДЦС-4 хөргүүрт ашиглан зүүн …

  • 27 August

    Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ

    Энэ оны эхний долоон сарын байдлаар 772 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослоос болж 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт ч орон нутгийн замд гарч буй  осол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь, ослын улмаас амиа алдагчдын 75 хувь нь орон нутгийн замд явах үедээ …

  • 27 August

    Сургууль, цэцэрлэгийн байршлын газар чөлөөлөлт 91 хувьтай байна

    Баянгол дүүргийн IX хороонд ирэх жил 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль барихаар төлөвлөж, хөрөнгө нь улсын төсөвт тусгагдсан. Тус сургуулийн барилгын газар чөлөөлөлтийг хийж байгаа бөгөөд уг байршилд нийт 14 нэгж салбар өртсөн бөгөөд 13 байршлыг иргэдтэй зөвшилцөж, газрыг чөлөөлжээ. Харин үлдсэн байршлын иргэнтэй газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа аж. Түүнчлэн энэ жил нийслэлд 39 сургууль, цэцэрлэг,  цогцолбор …

  • 27 August

    “Азийн наадам 2018”-д Монгол улс 13-т эрэмбэлэгдэж байна

    Индонез улсын Жакартад зохиогдож буй “Азийн наадам 2018”-д БНХАУ  улс 72 алт, 51 мөнгө, 30 хүрэл медаль  нийт 153 медаль хүртэн наадмаас хамгийн их медальтай орнуудын жагсаалтыг тэргүүлээд байна. Жагсаалтын хоёрдугаар байрт  Япон улс  34 алт, 32 мөнгө, 44 хүрэл нийт 110 медальтайгаар бичигдэж байгаа бол Өмнөд Солонгос улс 25 алт, 26 мөнгө, 33 хүрэл медальтай  жагсаалтын гуравдугаар байрыг эзэлж …

  • 27 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 28-р хороо иргэн Цогбадрах, Бямбасүрэн, Хонгорзул, Алстрийм ХХК болон эдгээрийн ойр орчмоор, 4, 6, 7-р хороо иргэн Батсайхан, Лувсандорж, Тэмүүжин, Эрэл, Цавчирхангай, Сод Эрхэс, Чандмань импекс ХХК-ууд, Хос зам, Өргөө, Шинэ үе …

  • 27 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэд, хадланчдад  зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс …

  • 25 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн хуралд оролцож, үг хэллээ

    Хоол боловсруулах замын мэс засал, эмчилгээний тухай Япон-Монголын хамтарсан 10 дахь удаагийн олон улсын хурал наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Энэ жилийн олон улсын хурал “Элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын орчин үеийн оношилгоо эмчилгээ” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд Япон, Солонгос, Энэтхэг, Казакстан, ОХУ болон Монгол Улсын эрүүл …

  • 25 August

    Марафонч Б.Сэр-Од тавдугаар байрт шалгарлаа

    Азийн XYIII зуны спортын наадмын найм дахь өдрийн тэмцээн уралдаанууд орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнээр эхэллээ. XVIII Азийн наадмын эрэгтэйчүүдийн Марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байрт шалгаран оржээ. Нэгдүгээр байранд Япон улсын тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн байна. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од өмнөх буюу Азийн …

  • 25 August

    Өнөөдрийн Монголын тамирчдын хуваарь

    САГСАН БӨМБӨГ: Эрэгтэй 5х5 Монгол – Индонез 19.30 мин Эмэгтэй 3х3 Монгол – Балба 20.40 мин Эрэгтэй 3х3 Монгол – БНСУ 21.30 мин Эмэгтэй 3х3 Монгол – Тайвань 22.10 мин БОУЛИНГ: –              Эрэгтэй 6 гишүүнтэй багийн төрөл МОНГОЛ 10.00, 16.00 цаг БОКС: Эрэгтэй 49 кг Х.Энхмандах – БНСУ 19.30 мин Эрэгтэй 56 кг Х.Энх-Амар – Япон 20.15 мин Эмэгтэй 60 …

  • 25 August

    Тэгш тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулсан. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны …

  • 25 August

    Азийн спортын наадамд оролцогчоос сэргээш илэрчээ

     Туркменистаны бөх Рустем Назаров нь энэ удаагийн Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт мэдээлэв. Чөлөөт бөхийн 57 килограммын жингийн тамирчин Р.Назаров нь ням гарагт Энэтхэгийн бөх Сандееп Томартай учраа таарч, ялагдсан юм. Харин наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан тэмцээний өмнөх сорилтын хариу гарахад Р.Назаровын сорилоос хориотой бодис болох …