Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 25 June

    Ээлжийн амралтыг тооцож олгох тухай

    Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно. Ажилласан хугацаа нь …

  • 25 June

    Монголын уран нугараачид “Аватар” үзүүлбэрээр Гран при шагнал хүртэв

    Монголын циркийн хөгжлийн төвийн найман уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртлээ. Тодруулбал, ОХУ-ын  Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон юм. Мэргэжлийн циркийн урлагийг …

  • 25 June

    УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Үнэн ба худал”

    Б.Бат-Эрдэнэ: Би эвлэрлийн төлөө байгаа 1.

  • 25 June

    Англичуудын сэтгэл зүрхийг Орос улс эзэмдэж байна

    “ДАШТ-2018”-д хүрэлцэн ирсэн Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигчдэд  Оросууд ихээхэн талаагдаж байгаа талаар  “Daily Star” сонин мэдээлжээ. ОХУ руу явахаас нь  өмнө Их Британийн эрх баригчдын хөгжөөн дэмжигчиддээ захиж үлдээсэн болгоомжлол нь хэрээс хэтийдсэн зүйл байсныг их британичууд хүлээн зөвшөөрч байна. Бодит байдал дээр англичуудыг халуун дотноор хүлээн авсан оросуудын зочломтгой, хошин мэдрэмжтэй зан нь хөгжөөн дэмжигчдийг ихэд гайхшруулсан аж. …

  • 25 June

    Г.Занданшатар: Эдийн засагт тодорхой ахиц, өөрчлөлт гарсаар байна

    “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форум Төрийн ордонд болж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, төлөөлөгчдөө, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтууд” үндэсний форумд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн …

  • 25 June

    Д.Лүндээжанцан: ОХУ-ын сонгуулийн төв байгууллагатай хамтын ажиллагаатай байх нь чухал

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр(2018.06.25) ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа. ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай …

  • 25 June

    Оюутолгойн гэрээг дахин хянах шаардлагыг УИХ-ын даргад гардуулж өглөө

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүн А.Эрдэнэбаяр тэргүүтэй иргэний нийгмийн төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр А.Эрдэнэбаяр хүсэлтийг хүлээн авч, уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Оюутолгойн гэрээг дахин хянаж үзэж, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 10,000 орчим хүний гарын үсэг, Шаардах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. Шаардах бичигт:   …

  • 25 June

    NBA-гийн шилдгүүд маргааш тодорно

    Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн (NBA) холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй улирлын шилдгүүдийг тодруулах #NBAAwards шагнал гардуулах ёслолын ажиллагаа  маргааш 09.00 цагаас явагдана. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирэх оддын нэрс тодорчээ.

  • 25 June

    ДАШТ-ний хоёрдугаар тойрог өндөрлөлөө

    ДАШТ-ний хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ тойргийн дараах байдлаар “H” хэсгээс гарах өндөр магадлалтай хэмээгдэж байсан Польшын шигшээ хоёр ялагдал хүлээснээр хэсгээс гарах боломжгүй болов. Польшуудын хувьд эхний тойрогт Сенегал улсын шигшээд 2-1 хожигдсон бол хоёрдугаар тойрогт  Колумбын шигшээтэй учраа таарч 3-0 харьцаатай дахин хожигдсоноор хэсгээс гарах боломжгүй болсон юм. Дэлхийн аваргад хоёр дараалан түрүүлэх зорилго өвөртлөн ирсэн …

  • 25 June

    Бусад улс оронд худалдааны шинэ татвар ногдуулахад бэлэн гэлээ

    АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортод гаалийн татвар ногдуулж, худалдааны саад тотгор учруулсан улс орнуудад хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

  • 25 June

    Гурван талт уулзалт хийжээ

     Японы байгаль орчны сайд Масахару Накагава бямба гарагт галт шоргоолжны тархалтаас сэргийлэх арга хэмжээ авахыг Хятад улсад уриалсан тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

  • 25 June

    Режеп Тайип Эрдоган Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо

    Режеп Тайип Эрдоган 53 хувийн саналаар Туркийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нэгэн зэрэг явагдсан ба нийт 59 сая хүн саналаа өгчээ. Парламентын сонгуульд Режеп Тайип Эрдоганы AK нам 42 хувийн санал авч олонх болсон нь тодорхой болжээ. Гол сөрөг хүчин CHP нам 23 хувийн саналтай удаалсан байна. Исламист угшилтай AP намын лидер Режеп Тайип  Эрдоган 11 жил Туркийн ерөнхий …

  • 25 June

    Англи бут ниргэлээ

    Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д өрнөж байгаа билээ. G хэсгийн хоёрдугаар тойргын тоглолт Англи, Панамын тоглолтоор үргэлжиллээ. Тус тоглолт 6-1 харьцаагаар Английн багийн давамгайлалаар төгссөн билээ. Тоглолтын салхийг 8 дахь минутад Жон Стонес гоолдсон бол 40 дэх минутад дахин гоолджээ. Мөн Харри Кенн 22, 45, 61 дэх минутуудад гоолдожээ. Харин эсрэг багаас нэр төрийнг ганц гоолыг Филипп Балое оруулжээ. Ингэснээр Англи 6 …

  • 25 June

    АН-ын гишүүд ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа

    Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа. Хуульч Д. Оросоо” Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг …

  • 25 June

    Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явагдана   

    Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр боллоо. Сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө. Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус  оролцож  саналаа өгсөн байна. Хуульд …