Мэдээ мэдээлэл

January, 2018

  • 4 January

    Австрийн хөвгүүдийн найрал дууны хамтлаг Солонгост 131 дэх тоглолтоо тавина

    Жил бүрийн нэгдүгээр сард урлагийнхан олон тооны классик концерт тоглодог билээ. Энэ нь шинэ оноо урам зориг, эрч хүчтэй эхлэхийн бэлгэдэл болдог. Энэ бүтэн сайн өдөр 17:00 цагт Сөүлийн урлагийн төвийн концертын танхимд филармон найрал хөгжмийнхөн “New Year Magic” нэртэй тоглолт тавина. Францаас хөгжмийн удирдаач Паскал Рүф, алдарт хийлч Аугистин Думая нар иржээ. Аугистин Думая маестро хийлч  Артур Грумью, Нэйтэн Милштаян …

  • 4 January

    Бейонсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна

    Дуучин Бейонсе  “Дисней”-н бүтээл “Араатны хаан арслан” анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна. 2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны “Араатны хаан арслан”-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна. Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу …

  • 4 January

    П.Баярхүү:Түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа. Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 2017 он бол бидний хувьд бэлтгэл ажлыг хангах, бодлого тодорхойлох зэрэг ажлуудыг …

  • 4 January

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгов

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Санхүүгийн хяналт, шалгалтын улсын Ерөнхий байцаагчийн эрх олгожээ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно гэж дотоод аудитын дүрэмд заажээ. Ингэснээр Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, …

  • 4 January

    Пёончаны Олимпын үеэр нохойны махыг худалдаалахгүй байхыг шаарджээ

    Өчигдөр Өмнөд Солонгосын амьтны эрхийг хамгаалагчид хоёрдугаар сард болох Пёончаны Олимпын үеэр нохойны махны худалдааг зогсоохыг Засгийн газраас шаардсан талаар Ёонхап агентлаг мэдээллээ. Амьтдын эрхийг хамгаалах холбооныхон Өмнөд Солонгост нийт 20,000 нохойны ферм байна гэсэн. Хамгийн сүүлд хоёр сая гаруй нохой хүнсний хэрэглээнд орсон гэсэн тооцоо гарчээ. Амьтдын эрхийг хамгаалагчдын зарим нь нохойны хошуувч зүүж үүнд хурдан арга хэмжээ авахыг …

  • 4 January

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхим ТУЗ-ийн даргаа томилов

    Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ТУЗ-ийн даргаар Стефен Поттерийг томилсныг мэдэгдэхэд таатай байна. Тэрбээр АмЧамын ТУЗ-ийн гишүүн байсан бөгөөд өмнө нь Вагнер Ази компанийн захирлаар ажиллаж байсан. Стив өдгөө Taskonir Trading компанийн гүйцэтгэх захирал юм. Стив нь Caterpillar and Caterpillar компанийн машин, техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг олон улсын дилер компаниудад 40 гаруй жил ажиллаж, …

  • 4 January

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэл өглөө

    Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулах чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Зээлийн хугацааг бүх банкинд адил байхаар тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл олгох зориулалтаар банкинд байршуулж байгаа Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэрт заавал байлгах нөөцийн хэмжээг тогтоохгүй байх талаар судлан шийдвэрлэхийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд зөвлөв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн …

  • 4 January

    Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн том баярын салют буудуулж, дээд амжилт тогтоожээ

    Он солигдох мөчид дэлхийн өнцөг булан бүрт баярын салют буудуулж шинэ оноо угтан хуучин оноо үддэг. Энэ жилийн хувьд Арабын Нэгдсэн Эмират улс хамгийн том, хамгийн нүсэр баярын салют буудуулан дэлхийн шинэ дээд амжилтын эзэн болсон байна. Өмнө нь 2014 оны 10-р сарын 11-нд Япон улсад болсон галт наадмын баярын үеэр буудуулсан салют дэлхийн хамгийн том салютанд тооцогдож байжээ. Арабын …

  • 4 January

    Өөрийнхөө  амжилтанд хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө /сургамжит өгүүллэг/

    Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд: “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ. Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд хамт …

  • 4 January

    2017 он агаарын тээврийн салбарын түүхэнд осол хамгийн бага гарсан жил байв

    2017 он агаарын тээврийн салбарт түүхэндээ хамгийн бага аюул осол гарсан жил байлаа. Олон улсын хэмжээнд зорчигч тээврийн нэг ч онгоц осолдоогүй гэж агаарын тээврийн салбарын судалгааны “TO70” болон “Airline Safety Network” байгууллага мэдээллээ. Харин ачааны нисэх онгоцны осол өнгөрсөн онд 10 удаа гарч, 79 хүн амиа алдсан байна. Харин 2016 онд энэ төрлийн 16 осол гарч, 303 хүн амиа алдсан …

  • 4 January

    Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах хүсэлтийг Франц, Германы Элчин сайд нар төвдөө уламжлахаар болов

    Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг БН Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Э.Барсак, ХБН Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ш.Дүппэль нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Европын Холбооны Зөвлөл өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-ад оруулсантай холбогдуулан энэ …

  • 4 January

    Хэлмэгсдийн ар гэрийнхэнд 40-80 саяыг өгөх санал гаргав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хамтарсан хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан даргалав. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХОХИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХАД ТӨРӨӨС АНХААРЧ ИРСЭН Улсын …

  • 4 January

    60 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар хангах боломж бүрдэнэ

    Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Дулааны III цахилгаан станцын чадлыг 250 МВ-таар нэмэх, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх, IV цахилгаан станцын турбингенераторыг шинэчлэх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний болон Сангийн сайд нарт даалгав. III цахилгаан станцын чадлыг нэмснээр хүчин чадал нь дулаанаар 1,5 дахин, цахилгаанаар хоёр дахин нэмэгдэж, тоноглолын тасралтгүй ажиллах хугацаа уртсах юм. …

  • 4 January

    Тэтгэмжүүдийг гурван банкаар л олгоно

    УИХ-аас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг баталж гаргасан. Улмаар хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас дараах зүйлийг тодрууллаа. -Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Уг хуульд дөрвөн төрлийн халамжийн үйлчилгээг …

  • 4 January

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

      Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр үүлшинэ, цас орохгүй. …