Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 21 June

    АНУ НҮБ-аас нүүр буруулж байна гэж үзжээ

    АНУ НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс гарснаараа НҮБ-аас нүүрээ бурууллаа гэж Хүний эрхийг хамгаалах олон улсын  “Human Rights Watch” байгууллага үзэж байна. “АНУ тус зөвлөлөөс гарснаараа НҮБ төдийгүй Сири, Йемен, Умард Солонгос, Мьянмар зэрэг дэлхий дахинд эрх нь зөрчигдөж буй хүмүүсээс нүүрээ буруулж байна. Тиймээс бусад улс орны засгийн газрууд хүний эрхтэй холбоотой НҮБ-ын Зөвлөлөөс гаргах чухал шийдвэрүүдэд тавих …

  • 21 June

    УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана

    УИХ-ын 2018 оны хаврын чуулганы энэ 7 хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 6 дугаар сарын 21, 22-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 09 дүгээр дүгнэлт; Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг; …

  • 21 June

    Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 21-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • 21 June

    Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бороо орно.

  • 20 June

    2018 оны эхний 5 сард 16604 хүүхэд мэндэлжээ

    2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 …

  • 20 June

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

      УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Д.Гантулга нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн тул УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй болохыг Байнгын хороон дарга Ш.Раднаасэд тайлбарлав. Ингээд Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 2018 оны 45 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн хуулийн …

  • 20 June

    79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны …

  • 20 June

    Нэг удаагийн нийлэг уутыг хэрэглэхийг хориглолоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө дээрх шийдвэрийг гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Цэвэрхэн наадацгаая” аян санаачилсан бөгөөд дээрх шийдвэр нь энэ хүрээнд хийх цогц ажлын нэг нь аж.

  • 20 June

    ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна. Тэрбээр Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Интай албан уулзалт хийлээ. Монгол Улсад өнгөрсөн жил зохиогдсон Азийн Их сургуулиудын форумыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ийн удирдлагуудад талархаж байгаагаа Сөүлийн Их сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Ин илэрхийлжээ. Уулзалтаар БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит Их Сургууль болон БНСУ-ын …

  • 20 June

    Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг бууруулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Тавантолгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчлөв. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийж ажиллахыг холбогдох сайд нар, …

  • 20 June

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг биржээр арилжаална

     Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар Засгийн газар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын автозам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлж эхлэхээр …

  • 20 June

    Үлэг гүрвэлүүдийн мөр олж илрүүлжээ

     Олон улсын археологийн судалгааны баг Хятадын зүүн нутагт 120 сая жилийн өмнө амьдарч байсан янз бүрийн төрлийн үлэг гүрвэлийн мөр бүхий хөрсний чулуужсан давхаргууд олж илрүүлсэн байна гэж СИНЬХУА агентлаг мэдээлэв.

  • 20 June

    Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хотуудын хоорондын ойлголцлыг  шинэ шатанд гаргаж, иргэдэд үр өгөөжтэй, эрх тэгш,  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Тухайлбал, хоёр хотын бодлогыг тодорхойлох байгууллага болох НИТХ болон Бээжин хотын АТИХ-ын Байнгын хороо хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, …

  • 20 June

    Д.Трампын засгийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана

     Цагаачлалын бодлоготой нь холбоотойгоор Нью-Йорк муж улсын эрх баригчид АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус муж улсын амбан захирагч Эндрю Куомо мэдэгдсэн байна.

  • 20 June

    Отгон сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна

    Завханы Отгон сум малын сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлж малчидтай хамтран 19 өвөлжөөн дээр малын хашааг шинээр барьжээ.