Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 15 June

    Орон нутгийн замд осол гарах нь ихсэж байна

    Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2018.06.13-ны өдөр  зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, найман хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт гурван хүний амь нас хохирчээ. Үүнээс хоёр нь мотоциклтой холбоотой осол байна. Тухайлбал, Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь …

  • 15 June

    Ангараг гаригийг судлах төхөөрөмжтэй холбоо тасарчээ

      Ангараг гаригт асар хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас уг гариг дээрх судалгааны төхөөрөмжтэй холбоо тасарсан тухай АНУ-ын сансар судлалын агентлагаас /НАСА/ мэдээлснийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав. Уг шуурга нь 5-р сарын сүүлээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Ангараг гаригийн гадаргуугийн дөрөвний нэг буюу 35 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамраад байгаа аж. Энэ нь ойролцоогоор Умард Америк тив болон Оросын газар …

  • 15 June

    Оросын шигшээ баг эхний өрсөлдөгчөө хожлоо

     ОХУ-д болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод учраа таарсан Орос болон Саудын Арабын шигшээ багуудын тоглолт 5:0 харьцаатай оросуудын хожлоор өчигдөр өндөрлөв.

  • 15 June

    Сонгинохайрхан дүүрэг дэх 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 38 хувьтай байна

    Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өчигдөр  боллоо. Нэгдсэн эмнэлгийг ирэх 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Нэгдсэн эмнэлгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд барьж байгаа юм. Нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж 14.5, АХБ-ны хөнгөлөлттэй зээл 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилт өгчээ. Хүн …

  • 15 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 14, 18-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, ХСҮТ, Bелл март ХХК, Эрин лайн ХХК, Доог алт ХХК 13-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор, 11:30-19:00 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам, 85-р сургууль, …

  • 15 June

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 2018 оны 06 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь …

  • 14 June

    Налайх дүүрэгт зөвлөлдөх санал асуулга болно

    Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал …

  • 14 June

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нар ирэх даваа гаригт чуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн форум “Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, …

  • 14 June

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ Монголын морин спорт уяачдын холбоо-той санамж бичиг байгууллаа

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын морин спорт уяачдын холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааныхаа зарчим, чиглэлийг нарийвчлан тодорхойлсон санамж бичигт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нар гарын үсэг зурсан юм. Энэхүү …

  • 14 June

    Хүүхдийн паркийн үйл ажиллагааг зогсоожээ

    Паркийн “Сансрын хөлөг” тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ. Осол гарсан тоглоомыг актлах шийдвэр гаргасан. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин …

  • 14 June

    Хөгжөөн дэмжигчид хуран цугласан Москва хот хөл хөдөлгөөн ихтэй байна

    Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Үндэсний шигшээ багаа дэмжихээр ирсэн олон хөгжөөн дэмжигч Москва хотын төвөөр зугаалж, Никольскийн гудамж урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их хөл хөдөлгөөнд дарагдан байна. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.

  • 14 June

    Сан-Франциско хотын даргаар анх удаа африк гаралтай америк бүсгүй сонгогджээ

    Сан-Франциско хотын даргын сонгуульд африк гаралтай америк бүсгүй Лондон Брид ялж, энэ албан тушаалд сонгогдсон анхны хар арьст эмэгтэй болжээ. Сан-Франциско хотын ээлжит бус сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь тус хотын Хяналтын зөвлөлийн тэргүүн Лондон Брид, Солонгос гаралтай Нью-Йорк хотын уугуул иргэн Жейн Ким болон Калифорни муж улсын сенатч асан Марк Лено нар байжээ. Саналын хуудсуудыг тоолоход эхний өдрүүдэд М.Лено …

  • 14 June

    “Улаан бөглөөт” гэж нэрлэгдсэн архийг хэрэглэхгүй байхыг анхааруулав

    Дорноговь аймгийн Замын –Үүд суманд өнгөрсөн тавдугаар сард нийт 12 гэмт хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход ихэнх нь  ахуйн нөхцөлд архидалтаас үүссэн байгааг тогтоосон аж. Мөн хоёр иргэн архины хордлогоос болж нас баржээ.

  • 14 June

    Х.Баттулга: БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм. Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан …

  • 14 June

    Их Британийн хатан хаан албан ёсны арга хэмжээнд оролцоно

    Их Британийн хатан хаан Элизавета эзэн хааны гэр бүлийн шинэ гишүүн, Суссексийн гүнгийн ахайтан Меган Марклын хамтаар пүрэв гарагт тус улсад болох албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.