Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 27 December

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 9.2 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар, амбулаторийн 77.662 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 7147 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 9.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 2.6 хувиар их байна. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Хан-Уул дүүрэгт 11.6 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Чингэлтэй дүүрэгт 10.4 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна. …

  • 27 December

    “Фалкон 9” пуужин хөөрөх үед тэнгэрт ер бусын дүрс үүсчээ

    Өнгөрөгч бямба гарагт орон нутгийн цагаар оройны 8:27 минутанд АНУ-ын алдарт “Space”X компани калифорни мужийн Ванденберг агаарын цэргийн баазаас “Фалкон 9” хэмээх хоёр шатлалт хөдөлгүүр бүхий пуужинг амжилттай хөөргөсөн байна. Тус пуужин нь нэг дор арван хиймэл дагуулыг тээвэрлэн хиймэл дагуулын хамгийн том хөдөлгөөнт систем болох “Иридиум” руу хөөрчээ. Пуужинг хөөрсний дараахан Калифорнийн тэнгэрт ер бусын дүрс үүссэн байна.  Тус …

  • 27 December

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 26 December

    “Харшийн сүлд модны наадам” 59 дэх жилдээ боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1,000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд өнөөдөр боллоо. Уг наадмыг 1958 онд анх санаачлан зохион байгуулсаар өдгөө 59 дэх жилтэйгээ золгож байна. “Харшийн сүлд модны наадам”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр болон …

  • 26 December

    Реппер GEE ТҮК-ийн ажилчдад маск бэлэглэнэ

    Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй олны танил эрхмүүд эвлэрч суух аргагүй болж, эхнээсээ санаачилга гаргаад байна. Залуусын дунд реппер GEE нэрээр алдаршсан дуучин Т.Мөнх-эрдэнэ дээрх асуудлаар цахим хуудсандаа үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Манай гэр бүл болон хамт олны зүгээс 100 ширхэг утааны маск авлаа. Өнөөдөр орой түгжрэлд ажиллаж буй замын цагдаа нарт, маргааш үүрээр босож ТҮК-ийн ажилчдад өгөх …

  • 26 December

    Налайхын уурхайчид баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    Цэл залуу насандаа эх газрын хөрсөндөө илч гэрэл олборлож явсан уурхайчдын баяраа Налайхчууд 12 сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй. Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм. Орос, хятад хүмүүс голлон …

  • 26 December

    Нийслэлийн бүх дүүрэгт уушигны хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлнэ

    Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр (2016-2020)-т уушгины хатгалгааны эсрэг вакцин (пневмококк)-ыг дархлаажуулалтад үе шаттайгаар нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх зорилтын хүрээнд 2016 онд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт, 2017 онд нийслэлийн Баянзүрх дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 2 хүртэлх насны 87.900 хүүхдийг дархлаажуулсан. Мөн 2018 онд ХУД, БГД, ЧД, НД, БНД, БХД-ийн 36.000 хүүхдийг 3 тунгаар дархлаажуулах 110.000 хүн/тун вакцин, дагалдах хэрэгсэлд …

  • 26 December

    Ирэх онд нийслэлд баригдахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудыг эрт эхлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд БСШУ-ны сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд БСШУ-ны газрын дарга, удирдлагууд, Нийслэлийн удирдлагууд болон харьяа агентлагийн газрын дарга нар оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт боллоо. Нийслэл болон яамны удирдлагын түвшинд хийгдсэн уулзалтаар ирэх 2018 онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх талаар харилцан …

  • 26 December

    “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ий дараа 18 чиглэлд автобус үнэгүй үйлчилнэ

    Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн газраас хийгээд байна. Үүнд: “Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус …

  • 26 December

    Солонгосын кино найруулагч дайны үеийн аллагын үнэнийг олно

    2013 онд Өмнөд Солонгосын кино найруулагч Гу Жа-Хван Солонгосын дайны үеэр 1950-1953 онд болсон аллагын тухай “Улаан булш ” нэртэй баримтат кино хийсэн билээ. Тус кинонд Өмнөд Жеолла аймгийн 1,000 орчим уурхайн ажилчинг Америкийн цэргийн хүчнийхэн буудан хороосон талаар өгүүлдэг. Аллага алслагдсан газарт болсон учир гэрч байхгүй гэж үздэг. Үүнээс дөрвөн жилийн дараа уг баримтат киноны үргэлжлэл болгож “Хаевон” киног …

  • 26 December

    Өмнөд Солонгосын Кёнги аймагт гал түймэр гарчээ

    Өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан байна. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажиллажээ. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан. Аврах багийнхан галд өртсөн өөр хүн байгааг эсэхийг илрүүлэхээр барилгад нэгжлэг хийж байгаа. Одоогоор галын улмаас ямар хэмжээний гарз хохирол учирсныг тогтоогоогүй …

  • 26 December

    Нарантуул захад гал гарсныг унтраахаар ажиллаж байна

    “Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд ажиллаж байна” гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.  

  • 26 December

    Нийслэлийн удирдлагын баг албан тасалгаанд биш хороонд ажиллах үүрэг даалгаврыг өгчээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шинэ оны босгон дээр 152 хорооны засаг дарга нарт хандан захидал илгээлээ. Уг захидалдаа Нийслэлийн удирдлагын багаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд хүргэх гүүр, дөт зам нь болдог хорооны засаг дарга нарын нөр их хөдөлмөрийг үнэлдэгээ дурьдсан байна. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд нэг баг болон ажиллахдаа чамгүй олон ажлыг хийж, Улаанбаатар …

  • 26 December

    Э.Цэрэндолгор: Намайг доромжилж үзэн ядах нь яах вэ, цаана чинь хүчирхийллийн ноцтой асуудал яригдаж байна

    Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь нүүр номоороо дамжуулан олон нийтэд хүчирхийлэлд өртсөн талаараа ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Улс төрчид болон томоохон нэр бүхий компанийн захирлуудын хүүхдүүд уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хольж өгсөн зэрэг олон анхаарал татсан мэдээлж хэлсэн билээ. Дээрх үйл явдалтай холбоотойгоор олноо “Цэнхэр үст” хэмээн алдаршсан иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа гэмт хэрэгт холбогдсон …

  • 26 December

    Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.Мөн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр …