“Сибирийн эрч хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдэв. Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрч хүч” хийн хоолойг …
Мэдээ мэдээлэл
September, 2018
-
13 September
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хэд хэдэн удаа хойшлоод байсан шүүх хурал өдрийн турш үргэлжилж хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогч Ч.Наранзаяа нар оролцсон бөгөөд хаалттай болсон юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …
-
13 September
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, …
-
12 September
Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна. Дорнын эдийн засгийн чуулганы Өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож байгаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын хамтаар …
-
12 September
УБТЗ-ын дарга нар осолд орж нас барсан гэсэн худал мэдээллийг тараажээ
“УБТЗ” ХНН-ийн газрын дарга нар Замын Үүдэд ажлаар явж байгаад осолд орж нас барсан” гэсэн мэдээлэл сошиал орчинд түгсэн нь худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Худал ташаа мэдээллийг УБТЗ-ын удирдлагын нэр хүндийг унагах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн тараасан ээлжит явууллага болохыг анхааруулж байна. “УБТЗ” ХНН болон тус нийгэмлэгийн ажилтнуудын нэр хүндийг унагах зорилготой аливаа худал ташаа мэдээллийг …
-
12 September
Улаанбаатарын усан сан бүхий хамгаалалтын бүсэд нүхэн жорлон ашиглахыг хориглолоо
Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байгаа билээ. Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мөн анхааруулж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр …
-
12 September
Налайх дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих төсөл нээлтээ хийлээ
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах төсөл хэрэгжин, өнөөдөр ийнхүү төслийн салхин станцын турбинаа босгох гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон төслийг гүйцэтгэгч тал болон дүүргийн удирдлагууд оролцож байна. Хоёр орны эрчим хүчний …
-
12 September
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү хууль батлагдснаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн …
-
12 September
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай өнөөдөр уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа. Уулзалтын эхэнд хоёр орны төрийн тэргүүн нар Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр Алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын …
-
12 September
Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж ажиллахаар болсноо Хятад улс мэдэгдлээ
Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд талууд өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотноо үр дүнтэй ажил хэрэгч хоёр талт уулзалт хийснээс хойш дахин уулзаж хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж гарсанд талархалтай байгаагаа цохон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн …
-
12 September
Автомашингүй өдөр Дуатлоны улсын тэмцээн болно
Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны Бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Монголын Триатлоны холбоо болон АэроМэн Монгол клуб хамтран “Эв Нэгдэл” уриатай Дуатлоны тэмцээн зохион байгуулахаар болсон байна. 2004 оноос хойш манай улсад эрчимтэй хөгжиж байгаа Гурван төрөлт спортын нэг болох …
-
12 September
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр болно
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал хоёр ч удаа товлогдоод хойшлогдсон. Тодруулбал, хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаантай, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй гэснээр хойшлуулаад байсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард гишүүний суудлаас татгалзаж, иргэн хүнийхээ хувьд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдсэн. …
-
12 September
Эрдэнэс Таван толгой: 1072 ширхэг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараана
“Эрдэнэс таван толгой” ХК -иас, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. “Эрдэнэс таван толгой” ХК энэ онд 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ хүрээнд 2018 оны төгсгөлд 1,072 хувьцааг амь оруулж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээх боломжтой болсон гэдгээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг хэллээ. Мөн тус компаниас ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, …
-
12 September
НӨАТ-ын урамшууллын азтан энэ сарын 16-нд тодорно
НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан …
-
12 September
“Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээ бямба гарагт нээлтээ хийнэ
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас санаачлан Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018”-ийн нээлт энэ сарын 15-нд Сөүлийн гудамжны фестивалиар эхэлнэ. Энэ үеэр Солонгосын үндэсний урлагийн концерт, Монгол- Солонгос үндэсний хувцасны парад, Монгол-Солонгос алдарт дуучдын оролцсон Сөүлийн гудамжны парти, К-Поп оддын концерт, Хамтарсан урлагийн тоглолт болох болохоос гадна Солонгос үндэсний хоолыг амталж, тоглоом наадгайтай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл