Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 13 September

    Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй

    Баянзүрх дүүрэгт ирэх сарын 27-нд санал авахаар товлогдоод байсан ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16-р заалтуудыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн давж …

  • 13 September

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэдэд шаардлага хүргүүлжээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх болон ээлжит бус чуулган зарлахыг УИХ-ын даргаас хүссэн. Түүний байр суурийг УИХ-ын 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан юм. Гишүүдийн шаардлагын дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хоёр ч удаа хуралдаж, Хууль зүйн байнгын хороог хуралдаж ээлжит бус чуулган зарлах товыг тодорхой болгох чиглэл өгсөн.Харин  Хууль зүйн байнгын хорооны хурал …

  • 13 September

    Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

    Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус …

  • 13 September

    Хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “Хоовон” тоглолт маргааш болно

    Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Энхбаярын “ХООВОН” Anniversary 60th хүндэтгэлийн тоглолт  болно. “ХООВОН” тоглолт энэ сарын 14-нд буюу маргааш 19.00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимд болох  юм. Тоглолтонд хөгжмийн зохиолч Г.Энхбаярын зохиосон хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдох нь ээ. Мөн  Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга,Хөх тэнгэр хамтлаг, Ахмадын золбоо хамтлаг, Монголын рок попын бүх уран бүтээлчид оролцоно. …

  • 13 September

    Э.Содномпилжээ Азийн аварга боллоо

    Япон улсын Китакюүшюү хотноо зохион байгуулж буй пара пауэрлифтингийн Ази тивийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс гавьяат тамирчин, “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт  Э.Содномпилжээ 107 кг-д хүчээ сорин өрсөлдөж Ази тивийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн эзэн болохдоо Ази тивийн дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөжээ. Э.Содномпилжээ өмнөх амжилтыг 4 кг-аар ахиуллаа.  

  • 13 September

    Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг …

  • 13 September

    “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн урагшилж байна

    АНУ-ын эргийг чиглэн урагшилж буй “Флоренс” хар салхинаас хүчтэй “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн ирж байна. “Манхут” далайн шуурга нь 250 км/ц хурдтайгаар Номхон далайг хөндлөн туулж байгаа бөгөөд АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг “Гуам” арлыг хэдийнээ дайран өнгөрч, үерийн гамшиг үүсгэсний зэрэгцээ цахилгаан хангамжийг тасалдуулаад байгаа ажээ. Уг шуурга нь баасан гарагт Филиппинийн хойд хэсэгт хүрэх төлөвтэй …

  • 13 September

    “Япон соёлын наадам 2018” энэ амралтын өдрүүдэд болно

    “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах, Монгол, Япон …

  • 13 September

    “Намрын ногоон өдрүүд” Мишээл экспо төвд болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл …

  • 13 September

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 13 September

    Мессиг магтжээ

    Бока Хуниорс багийн довтлогч Карлос Тевес Аргентины шигшээ болон “Манчестер Юнайтэд” багуудад хамт тоглож байсан Лионель Месси, Криштиану Роналду нарын ялгааны талаар ярьжээ. Тевес “Би Мессиг биеийн тамирын танхимд байхыг нь хэзээ ч хараагүй. Түүнийг бэлтгэл сургуулилт хийж байхыг нь бараг үзээгүй шүү. Тэр бол байгалиас заяасан авьяаслаг тоглогч. Дахин давтагдахгүй хөлбөмбөгчин.  Роналдугийн хувьд тэр зааланд бараг амьдардаг гэж хэлж …

  • 13 September

    Иргэд борооны улмаас эвдэрч сүйдсэн зам, гудамж талбайг засаж өгөхийг хүслээ

    Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хороололын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ. Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар …

  • 13 September

    МУГЖ Н. Төмөрхуяг таалал төгслөө

    “Ухаарч амьдрах хорвоо” дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг  өвчний улмаас таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр 1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, Н.Төмөрхуяг. “Ухаарч амьдрах хорвоо”, …

  • 13 September

    Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэллээ. “Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар тэд бэлтгэжээ. Улсын драмын …

  • 13 September

    ОХУ, Япон энэ онд багтаан найрамдлын гэрээ байгуулж магадгүй

    ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ ондоо багтаан хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Энэ ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулцгаая гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд …