Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 14 December

    Салют, бенгалын галыг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглолоо

    Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЦЕГ-аас зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар …

  • 14 December

    Монгол бадарчин Амай:Би Монголынхоо эмч нарт итгэж байна

    Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа  бөөрний дутагдалд оржээ. Монгол Бадарчин Амай буюу Золбаяр дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан. Тэрээр Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орж  гемодиализийн  аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа юм. Амай буюу Ж.Золбаяр өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ” Манайхан бушуухан  гадагшаа  явж эмчлүүлэхийг урьтал болгодог.Харин би Монголынхоо эмч нарт итгэж …

  • 14 December

    Т.Эрдоган Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ

    Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотноо болж буй Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр өчигдөр Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнийг ялангуяа Ойрхи-Дорнодын орнууд тус бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэж болно гэсэн билээ. Эрдоган “АНУ-ын төрийн тэргүүн Иерусалимыг Израилийн нийслэл хэмээсэн нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн …

  • 14 December

    Шинэ жилийн Сүлд модны гэрлийг маргааш асаана

    Сүхбаатарын талбайд засагдаж буй шинэ жилийн Сүлд модны гэрлийг асаах ёслол 12 дугаар сарын 15-нд буюу энэ Баасан гарагт 18:00 цагаас болно.

  • 14 December

    Газрын тосны үйлдвэр жилдээ 1.5 сая тонн “Евро-V” стандартын бензин, дизель түлш үйлдвэрлэнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалтууд хийв. Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн …

  • 14 December

    Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаарБНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол …

  • 14 December

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа

    Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа. Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай болно гэж үзэж байна. Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн …

  • 14 December

    Өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг баталлаа

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын  хуралдаанаар баталлаа. Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд …

  • 14 December

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар …

  • 13 December

    Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх www.smartcar.mn шинэчлэгдлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн …

  • 13 December

    Д.Бадрал:Авто худалдааны цогцолборын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор Авто худалдааны цогцолборыг байгуулсан юм. Байгуулагдсанаасаа хойш тус цогцолборийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байсан юм. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн оны есдүгээр сард Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг эржимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу импортын авто машины бичиг баримт бүртгэл, шинээр дугаар олгох, татвар, даатгал зэрэг төвлөрсөн үйл …

  • 13 December

    Хорт хавдар үүсч байж болзошгүй биед илрэх шинж тэмдгүүд

    Хүний амь насанд хүрдэг аюултай өвчин бол хорт хавдар билээ. Харин анагаах ухаан хөгжсөний ач тусаар ямар ч өвчнийг эхэн үед дээр нь анагааж болдог болсон. Хорт хавдрыг ч эхэн үе дээр нь илрүүлж эмчилгээгээр бүрэн эдгээх боломжтой болсон билээ. Тэгвэл хорт хавдар үүсч байж болзошгүй биед илрэх шинж тэмдгүүд байдаг. Үүнд; -Сульдаж ядрах, цус багасах -Байнгын халуунтай байх -Жин …

  • 13 December

    Н.Цэрэнбат:Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбоотой хамтрахаар боллоо

    НҮБ-ын Байгаль орчны III ассамблей Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 6-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн чуулганы онцлог нь НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газар тогтвортой, ногоон санхүүжилтийг татах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурлан шийдэхээр болсонд оршино. Чуулганы хуралдаанд НҮБ-ын гишүүний орнуудын байгаль орчны салбар хариуцсан сайд, дэд сайд нар тогтвортой хөгжлийн …

  • 13 December

    С. Амарсайхан :СӨБ-ын чухлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна

    НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С. Амарсайхан : Даяарчлагдсан өрсөлдөөнт нийгэм биднээс Монгол хүний ондоошил, үндэсний ёс заншлаа тээгч, бие даан амьдрах чадвартай, бүтээлч санаачилгатай иргэнийг төлөвшүүлэхийг хүлээж байна. Ийм иргэн төлөвшүүлэхэд дан ганц багшийн арга зүй, технологид анхаарсаар хүссэн үр …

  • 13 December

    Хүчирхийллээс сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ

    Нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НИТХ, НЗДТГ- тай хамтран “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан : 2017 онд 3820 хохирогчид аюулын зэргийн үнэлгээ хийж, нэг цэгийн үйлчилгээний төвд 41 хүүхдийг байрлуулан, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах зорилгоор …