Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 19 December

    Хөвсгөл нуур дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

    Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг Хөвсгөл нууран дээгүүр зорчихгүй байхыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог аж. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхааруулж буй юм. Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж …

  • 19 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2017 оны 12 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 …

  • 18 December

    Мөрөн, Баянхонгор, Алтай чиглэлд нөхөн олговортой нислэгийн үйлчилгээ эхлүүллээ

    “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хүрээнд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд 7 хоногт 1 удаа, Баянхонгор аймгийн Баянхонгор чиглэлд 7 хоногт 1 удаа, Говь-Алтай аймгийн Алтай чиглэлд 7 хоногт 2 удаагийн давтамжтай тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Дээрх бодлогын баримт бичигт, дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс …

  • 18 December

    Х.Баттулга: Зураач хүн  дөрвөн хананы цаадахыг дүрсэлж боддогоороо арай илүү алхаж явдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардууллаа. Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар …

  • 18 December

    НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2017 оны 12 дугаар сарын сугалааны тохирол 24-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2017 оны 11-р сарын 1-нээс 11-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 12 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.   …

  • 18 December

    МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ

    Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын Намын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг, мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэв.  

  • 18 December

    Ж. Бат-эрдэнэ:Хөрөнгө оруулалтыг татах гол хаалга болсон агаарын тээврийнхнээ бодлогоор дэмжих, хүнд суртлыг арилгана

    Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ИНЕГ болон агаарын тээврийн компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол улсын хөгжлийн нэг гарц, гадагшаа гарах гол хаалга нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлалаар дамжуулан жуулчид, тэр дундаа хамтран ажиллах, гадны хөрөнгө оруулагчдыг татах энэ хаалганы түлхүүр нь агаарын тээвэр гэж харж байна. Тиймээс та бүхний ололт амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлогын түвшинд шийдэх …

  • 18 December

    Ксения Собчак  нэрээ татахад бэлэн гэв

    ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа  бие даан өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй шинээр байгуулагдсан Шударга Орос намын  Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нар нэр дэвшихээр болсон юм. Тэгвэл сэтгүүлч  Ксения Собчак ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахад бэлэн гэдгээ мэдээллээ. Ксения Собчак”Ксения Собчак өөр бусад улс төрийн …

  • 18 December

    Сандалны хэрүүл шигшээ багийн тэмцээнд орох эрхийг хасуулах вий дээ

    Б.Тамираас болж 2018 онд зохион байгуулагдах Сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс оролцож чадахгүй болсон гэх мэдээлэл цахим хуудаснаа цацагдаад байгаа. Б.Тамир бол Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч. Гэвч Монголд өөр нэг сагсанбөмбөгийн холбоо бий. Тэр нь Монгол Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо юм. Яг л МУИС, МҮИС гэдэгтэй адил. Нэр болоод үйл ажиллагааны чиглэлээс болоод Монголын сагсанбөмбөгийн баг …

  • 18 December

    Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д 446,703 иргэн ханджээ

    2017 оны З дугаар улирлын байдлаар Засгийн газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-өөр дамжуулан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 446,703 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 427,994 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 95.8% -ийн үзүүлэлттэй байна. 17,854 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 587 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэжээ. Хугацаа …

  • 18 December

    Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 км авто зам ирэх онд ашиглалтад орно

    Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт барих ажлын хүрээнд 2017 онд төлөвлөсөн хуваарийн дагуу 3 алгасалтай 57 урт метр төмөрбетон гүүрийн тулгуур, суурь, 21 дам нурууг цутгаж, далан сувгийн бэхэлгээний болон гүүрийн 2 талын холбох замын газар шороо, далангийн дүүргэлтийн ажлуудыг хийж, гүйцэтгээд байна. Зам, гүүрийн ажил нийт 31 хувийн гүйцэтгэлтэй …

  • 18 December

    Шүүхээс Г.Номуундарь хохирогчтой  холбоотой эрүүгийн хэрэг ирээгүй 

    Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг шилжиж ирээгүй болохыг албан ёсоор мэдээлж байна. Иймд иргэн Г.Номуундарийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийгмийн сүлжээнд түгээсэн “Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш нээлттэй шүүх хурал болно” гэх мэдээлэл хийсэн байна. Гэвч энэ мэдээлэл нь үндэслэлгүй болно. …

  • 18 December

    Б.Арго: Жүжигчид та бүхэн намайг шоглодгоо болиосой гэж хүсэж байна

    “Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг бизнесийн зорилгоор гутаан доромжилж, тоглон тохуурхаж байгаа талаар Б.Арго багш мэдээлэл хийлээ. Б.Арго“Би хэл шинжлэлийн салбарт 1984 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй.  2014 оны арваннэгдүгээр сарын 21-нд сахарын хүнд өвчний улмаар баруун хөлөө дунд чөмөгний гол орчмоор тайруулсан. Үүнээс хойш 3 жил хагас хэвтрийн байдалтай шаналж байна. Одооноос л бие маань арай сэргэж, хэвлэлийн хурал хийх тэнхэлтэй боллоо.Эрүүл мэнддээ анхаараагүйн улмаас …

  • 18 December

    Б.Баатархүү:Иргэн Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгаж байна 

    Иргэн Г.Номуундарь охин олон нийтийн сүлжээгээр хүчин, хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгсөн билээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү  мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хэргийн талаар янз бүрийн сэжиг, таамаг дэвшүүлж, хэн нэгний нэр төрийг гутаан доромжлох үйлдлүүдийг гаргахгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсэх байна. Цагдаагийн байгууллагаас шалгалт хийж эхэлсэн. Шалгалт хийж дууссаны дараа албан …

  • 18 December

    ОУВС Монгол Улсад 79.1 сая ам.доллар олгоно

    2017 оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад 3 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа …