Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 14 December

    ГХ-ны сайд Д.Цогтбаатар ДХБ-ын сайд нарын бага хуралд оролцож байна

    Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж байгаа Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хурлын нээлтийн ажиллагаанд ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азевидо хэлсэн үгэндээ Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ГАТТ) байгуулснаас хойшхи 70 жилийн хугацаанд дэлхийн худалдааны эргэлт 26 дахин нэмэгдсэн бөгөөд энэхүү тогтолцоо нь …

  • 14 December

    10 настай охиныг явган хүний гарцан дээр мөргөсөн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

    2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг авто вокзалын хойд замд “Toyota Spacio” маркийн авто машин тухайн үед гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд задарч, олон нийтийн анхаарлыг татаад байна. Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм. Харин уг …

  • 14 December

    Марк Зукерберг: Хүүхдээ багаас нь олны дунд оруулж, хамт олонтой болгох хэрэгтэй

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр дахь охин болох шинээр мэндэлсэн Аугустдаа зориулан захидал бичсэн талаараа хуваалцаж байсан. Зукерберг захиандаа “…Чи том болохоороо маш завгүй болно. Тиймээс одоо л цэцэгсийг үнэртэж, унасан навчсыг сагсандаа түүгээсэй хэмээн хүсч байна. Бүх морийг номхруултлаа Макстай хамт морин тойруулгын морьдыг унаасай хэмээн хүсч байна. Бидний унтлагын өрөө, хашаа гээд хаа сайгүй хүссэнээрээ гүйгээсэй гэж хүсэх байна. Мөн чамайг сэгсийчихсэн байхыг хармаар байна. Чамайг зүүдэндээ биднийг …

  • 14 December

    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Л.Баяртулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр удаан хугацаанд суралцахаар болсон учир албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.  

  • 14 December

    Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ

    Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын …

  • 14 December

    Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” Бямба гарагт ажиллаж байна

    Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаархи зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж  байна.

  • 14 December

    Салют, бенгалын галыг насанд хүрээгүй хүүхдэд худалдан борлуулахыг хориглолоо

    Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЦЕГ-аас зөвлөмж гаргасан. Энэхүү зөвлөмжийг хүргэж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар …

  • 14 December

    Монгол бадарчин Амай:Би Монголынхоо эмч нарт итгэж байна

    Өөрийн нэрээр биш Монгол бадарчин хэмээх нэрээр нэрлэгдэх болсон Амай буюу Ж.Золбаяр ид хийж бүтээх насандаа  бөөрний дутагдалд оржээ. Монгол Бадарчин Амай буюу Золбаяр дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан. Тэрээр Африк улсад явж байхдаа туссан Малери өвчний улмаас бөөрний ажиллагаа нь муудаж бөөрний дутагдалд орж  гемодиализийн  аппаратад орж эмчилгээ хийлгэж байгаа юм. Амай буюу Ж.Золбаяр өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ” Манайхан бушуухан  гадагшаа  явж эмчлүүлэхийг урьтал болгодог.Харин би Монголынхоо эмч нарт итгэж …

  • 14 December

    Т.Эрдоган Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ

    Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотноо болж буй Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр өчигдөр Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнийг ялангуяа Ойрхи-Дорнодын орнууд тус бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэж болно гэсэн билээ. Эрдоган “АНУ-ын төрийн тэргүүн Иерусалимыг Израилийн нийслэл хэмээсэн нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн …

  • 14 December

    Шинэ жилийн Сүлд модны гэрлийг маргааш асаана

    Сүхбаатарын талбайд засагдаж буй шинэ жилийн Сүлд модны гэрлийг асаах ёслол 12 дугаар сарын 15-нд буюу энэ Баасан гарагт 18:00 цагаас болно.

  • 14 December

    Газрын тосны үйлдвэр жилдээ 1.5 сая тонн “Евро-V” стандартын бензин, дизель түлш үйлдвэрлэнэ

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөгчид Энэтхэг улсад ажиллаж, тус улсын Гадаад хэргийн яам, “Инженерс Индиа Лимитэд” компани болон ЭКСИМ Банк зэрэг байгууллагад ажлын уулзалтууд хийв. Төлөөлөгчид Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэл боловсруулж буй ажлын явц, уг үйлдвэрийн техник, технологийн …

  • 14 December

    Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаарБНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол …

  • 14 December

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа

    Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг байгууллаа. Стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгав. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын хариуцлагатай, үр ашигтай байгууллага бий болж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай болно гэж үзэж байна. Дээрх байгууллага даатгуулагчийн эрүүл мэндийн …

  • 14 December

    Өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг баталлаа

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын  хуралдаанаар баталлаа. Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд …

  • 14 December

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2017 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар …