Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.В.Макейн урилгаар 2018 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотын Ялалтын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсний дараа хоёр орны Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол, Беларусийн …
Мэдээ мэдээлэл
June, 2018
-
6 June
Шёотэнро Д.Нямсүрэн зодог тайлах ёслолоо хийжээ
Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж байсан Шёотэнро Д.Нямсүрэнгийн зодог тайлах ёслол өнгөрөгч долоо хоногт Токио хотод болсон билээ. Тэрбээр бэртэл гэмтэл, эрүүл мэндийн байдлаас болж өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн зодог тайлж, Фүжишима дэвжээнд багшлах болжээ. Д.Нямсүрэн 2001 оноос эхлэн сүмод барилдаж эхэлсэн. Тэрбээр жюүрёод хоёр башё дараалан түрүүлж байсан юм. Мэргэжлийн дээд зиндаанд 25 башё барилдсан Д.Нямсүрэнгийн хувьд цаашид хүчтэй сүмоч төрүүлэн гаргахын төлөө ажиллах болно гэдгээ амлажээ.
-
6 June
Шон Ливингстон 100 хувьтай довтолж байна
Голдэн Стэйт Уорриорс багийн тоглогч Шон Ливингстон аваргын төлөөх эхний хоёр тоглолтод шидсэн бөмбөгөө алдаагүй 100 хувьтай довтолж байна. Тэрбээр эхний тоглолт 10 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 4-4 довтолгоог авсан бол хоёр дахь тоглолтод 10 оноо, 5 самбар, 1 дамжуулалт, 5-5 довтолгоог гүйцэтгэжээ. Цувралын дараагийн тоглолтод энэ сарын 7-ны өглөө буюу маргааш 09:00 цагт болно. …
-
6 June
Байнгын хороод хуралдана
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.06.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
-
6 June
Өнөөдөр болох үйл явдлууд
09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана. 09.30 цагт ЭХЭМҮТ-ийн III байранд Монгол Улсын анхны эмгэг судлаач эмч, анагаах ухааны доктор, профессор Базарын Гомбын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Эх, хүүхдийн эмгэг судлал” эрдэм шинжилгээний хурал, Сургалтын танхимын нээлтийн ёслол болно. 10.00 цагт Монголбанкинд Валют зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт болно. 10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын …
-
6 June
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2018.06.06/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. – Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд; – Төсвийн …
-
6 June
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 6-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
6 June
Серена Уильямс тэмцээнээ цааш үргэлжлүүлж чадахгүй болжээ
Мэргэжлийн талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн Парист үргэлжлэн явагдаж байна. Энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн өндөрлөхөд зургаан өдрийн тоглолт үлдлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар оноолт таараад байсан. Хоёр теннисчний тоглолт өнгөрсөн шөнө болох байсан ч Серена хэвлэлийн хурал хийж, тэмцээнийг өндөрлүүлснээ мэдэгдсэн. Тэрбээр “Харамсалтай нь миний цээжний булчин …
-
5 June
Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаа Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Курт Бек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас Фридрих Эбертийн сан туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. Ялангуяа улс төр, соёл, парламентын засаглалыг бэхжүүлэхэд их хувь нэмэр оруулсныг өндөр үнэлж байдгаа тэмдэглэв. Талууд уулзалтын үеэр ардчилсан нийгмийн тогтолцоог …
-
5 June
С.Амарсайхан: Иргэд газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой
НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын барилгын материалыг захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх асуудлын хүрээнд …
-
5 June
Тэсрэх бөмбөгийн талаархи наргиа зорчигчдыг сандраажээ
Онгоцонд тэсрэх бөмбөг байна гэж хэлсэн нэгэн зорчигчийн наргиа нисэх онгоцонд сууж байсан зорчигчдыг сандрааж, улмаар тэднийг онгоцны далавч руу үсрэн гарахад хүргэсэн бөгөөд энэ хэргийн улмаас 10 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ тухай “Asia One” цахим хуудас мэдээлжээ.
-
5 June
Орхон аймагт 40 хүүхэд хоолны хордлогод оржээ
Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид энэ сарын 1-нд хоолны хордлогод орж аймгийнхаа Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтжээ.
-
5 June
Ууланд алхаж явсан иргэн хаднаас унаж амиа алджээ
"Богд Хан” ууланд алхалт хийж явсан иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 61 настай эрэгтэй Д хадан дээрээс унаж бэртсэн тухай дуудлага өчигдөр 11:56 минутад иржээ.
-
5 June
Уругвай улс руу визгүй зорчих боломжтой боллоо
Монгол, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Ингэснээр хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой. Уругвай Улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл