Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 21 May

    Д.Хаянхярваа: Таван толгой төслийг хөдөлгөх улс төрийн тохиролцоонд хүрсэн

    Улсын Их хурал дахь Монгол Ардын намын бүлэг Таван толгойг төслийг хөгжүүлэх асуудлаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр” МАН-ын бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ. Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл …

  • 21 May

    Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний үйл ажиллагаа өргөжнө

    Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирдэг. 2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63%-ийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын …

  • 21 May

    М.Энхболд: Хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно

    “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг  Хатагтай, ноёд оо,     Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын эдийн засгийг дэмжиж, энэхүү чуулганд оролцохоор манай улсын нийслэлд …

  • 21 May

    Венесуэлийн ерөнхийлөгчөөр Николас Мадуро дахин сонгогдов

    Өчигдөр буюу 2018 оны тавдугаар сарын 20 өдөр Венесуэл улсын ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуульд социалист удирдагч Николас Мадуро 68 хувийн саналаар дахин сонгогджээ. Ийнхүү   тэрээр тус улсыг дахин зургаан жил удирдахаар болж байна. Николас Мадурогийн хүчтэй өрсөлдөгч Хэнри Фалкон санал хураалтын дүнтэй санал нийлэхгүй байгаа илэрхийлж”Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Булхайтай сонгууль болж байна. Дахин сонгууль хийх хэрэгтэй” гэжээ. Харин тус улсын Засгийн газрын …

  • 21 May

    Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монголын эдийн засгийн форумд үг хэллээ. Түүний хэлсэн үгийн бүрэн эхээр нь хүргэж байна. -Энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт манай орны эдийн засаг сүүлийн дөрвөн жилд байгаагүй хамгийн өндөр өсөлттэй цаг үед болж байна. Гэхдээ дэлхий даяар тухайн улс орны хөгжлийн зорилтыг эдийн засгийн өсөлтөөс гадна хүний амьдралын чанар, …

  • 21 May

    У.Хүрэлсүх: Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа

    “Монголын эдийн засгийн чуулган-2018” Төрийн ордонд эхэллээ. “Хүчээ нэгтгэе” уриан дор болж байгаа энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцан гарц, шийдэл хайж, бодит үр дүн гаргахыг зорьж байна. Нэгдсэн дөрөв, салбар 12 хуралдаанаар: Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, –  Халамжаас бүтээмж рүү, Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт, …

  • 21 May

    Засгийн газар өр дарж, Монголбанк зээлэв

    Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 3 минут 17 секунтийн live /шууд бичлэг/-ээр тун ойлгомжтой тайлбарласан. Хүндхэн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар ажиллаж, өмнөх Засгийн газруудын бодлогогүй тавьсан өрийг барагдуулах ажлыг чадлаараа гүйцэтгэж, жилийн хугацаанд ямар ч байсан 2.8 их наяд төгрөгийн өрийг төлж, …

  • 21 May

    НӨАТ: 50 сая төгрөгийн супер азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны 4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 5 дугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт хамрагдсанаас: 10 сая төгрөгийн 1 5 сая төгрөгийн 16 1 сая төгрөгийн …

  • 21 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 21-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 16-р хороо 16-р хороолол Цэргийн 1, 2, 21, 22, 24, 25, 26, 70, 71, БХЯ-ны 24, Сүүний 27, 22, Дандарын гудамж, ТЗ-ын 200, 201, 202, ЭМЯ-ны 1, 2, 3, Хайрцагны 24, Хорихын 8 …

  • 21 May

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр …

  • 19 May

    НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны 5 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 04-р сарын 01-нээс 04-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 05-рсарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ …

  • 19 May

    У.Хүрэлсүх: Хөрс хамгаалахад нийт ард иргэдийн оролцоо шаардлагатай

    Монгол орны Хөрс хамгааллын бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. УИХ-ын дарга аа, УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын чуулганд хийх ээлжит мэдээлийг Монгол орны хөрс, бэлчээр, тариалангийн газрын хамгааллын асуудлаар хийхээр бэлтгэлээ. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах нөхөн сэргээх асуудал бол Монгол …

  • 19 May

    Г.Занданшатар: Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг хуульчилна

    Засгийн газар 2018 оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, сайн ажилласан төрийн албан хаагчийг урамшуулж, хангалтгүйд нь хариуцлага тооцож байна. Сахилга, хариуцлагыг улам дээшлүүлэх, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ шударгаар биелүүлэх, төрийн албанд итгэх олон нийтийн итгэлийг баталгаажуулах, төрийн албаны соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …

  • 19 May

    Бага ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс амарна

    Сурагчдын зуны амралт ирэх зургадугаар сараас эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийн сурагчид зургадугаар сарын 8-ны өдрөөс амрах юм байна. Харин  6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 15-ны өдрөөс тус, тус эхлэх аж. Сурагчдын амралт эхлэх үед элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, их дээд сургуулийн бүртгэлийн ажил явагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын …

  • 19 May

    Кубад 110 хүн тээвэрлэж явсан онгоц осолджээ

    Өчигдөр  Boeing 737 онгоц Кубын Хаванагийн нисэх онгоцны буудлаас хөөрч байхдаа осолджээ.  Cubana de Aviación авиа компанийн онгоц  Кубын нийслэл Хавана хотоос зүүн зүгт Ольгин хотын чиглэлд нисэх ёстой байсан аж.  Осолдсон онгоцонд 110 хүн байсан гэдгийг мексикийн Global Air авиа компанийн мэдэгдэлд дурджээ. Одоогийн байдлаар, онгоцны осолдсон шалтгаан тодорхой болоогүй байна. Ослоос  гурван хүн амьд үлдсэн гэж мэдэгджээ. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья …