Мэдээ мэдээлэл

May, 2018

  • 17 May

    Cөүл хотноо “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” үзэсгэлэн нээлтээ хийлээ

     БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Тал нутгийн эзэнт гүрэн Монгол” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа энэ сарын 15-ны өдөр Солонгосын Үндэсний төв музейд болов. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын …

  • 17 May

    “Улаанбаатар марафон-2018” ОУ-ын гүйлтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан

    “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Марафоныг зохион байгуулах нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар гүйлт зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцэв. Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа бэлтгэл ажлууд 100 хувь хангагдсан талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн газар, Авто …

  • 17 May

    С.Амарсайхан : Иргэдтэйгээ хамтран хотынхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллахыг зорино

    МАН-ын Бага хурал удахгүй болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох тухай яригдаж байгаа юм. Харин НИТХ-ын дарга С. Амарсайхан MҮОНРТ-ийн сэтгүүлч А. Бүрэнбаатарын “Цаг үе,үзэл бодол ” нэвтрүүлэгт  оролцох үеэрээ   “намын даргад өрсөлдөхгүй” гэдгээ илэрхийлжээ.  

  • 17 May

    Д.Трамп: Хойд Солонгос дээд хэмжээний уулзалт хийх хүсэлгүй байгаа бол шахалт үзүүлнэ

      Ирэх сарын 12-нд Сингапурт болох Дональд Трамп, Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэж Хойд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ки Гван мэдэгджээ. ГХ-ны дэд сайд Ким Ки Гван мэдэгдэхдээ “АНУ манай улсыг буланд шахаж, цөмийн зэвсгээсээ татгалзахыг тулган шаардах хандлагатай байгаагийн улмаас бид энэ уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй эсэхийг эргэн харахаас өөр аргагүйд хүрч …

  • 17 May

    “Явган эргүүлийн баг” сарын аяны хаалтын ажиллагаа боллоо

    Сонгинохайрхан дүүргийн гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018 оны 4 дүгээр сарын 2-оос 5 дугаар сарын 2-ныг хүртэлх нэг сарын хугацаанд “Явган эргүүлийн баг” сарын аяныг зохион байгуулан, дүнгээ гарган хаалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Хаалтын арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн …

  • 17 May

    У.Хүрэлсүх: Мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөнд оролцож хэлсэн үгийг хүргэж байна. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө. Эрхэмсэг хатагтай, ноёдоо. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” малчдын улсын зөвлөгөөнд оролцохоор Монгол улсынхаа өнцөг булан бүрээс уригдан ирсэн уудам нутаг шигээ холч ухаант, хөдөлмөрч түмний төлөөлөл болсон малчид Та бүхэнд болон мал аж …

  • 17 May

    П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ өчигдөр хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилох шийдвэр гаргажээ. П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан нэгэн. 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр дэд …

  • 17 May

    Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчид цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ 

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт зарласан эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг өчигдөр хүлээн авч уулзжээ. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна. Тэдний …

  • 17 May

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 17-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: Бугат Хаус, МУИС-ийн полигон, Хос тэс, МАК, Богд хаан уулын ДЦХЗ-1, 2, Кувейт Монгол, Буянт-Ухаа 2 хороолол болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Солонгос …

  • 17 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 5 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, …

  • 16 May

    “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аян эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныгэхлүүллээ. Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой. “Ерөнхийлөгчид хүргэх миний …

  • 16 May

    Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо

    “Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестэд өнөөдөр Монголын цагаар 13:47 минутад оргилд нь гарсан байна. Ингэснээр Ж.Бямбасүрэн Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн боллоо.  Харин Монгол Улсаас Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан …

  • 16 May

    Эмгэнэл

    Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу дуу, уран бүтээлийн дээжээрээ шингэн уусч, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу …

  • 16 May

    “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Монгол нүүрс” төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт зээлсэн өр төлбөрөөс “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн зээлийн үндсэн болон тохируулгын төлбөр болох нийт 110 тэрбум 700 гаруй сая төгрөгийг тухайн нүүрсний уурхайд оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох боломжийг судалж шийдвэрлэхээр болов. Хоёр компанийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, …

  • 16 May

    Дарханд 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлджээ

    Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг.  Өөрөөр хэлбэл байгууллага, анги хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах …