Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагаас Чингисийн …
Мэдээ мэдээлэл
April, 2018
-
27 April
Жижиг Тавантолгой ноогдол ашиг тараагаад эхэллээ, Том нь яав?
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул компанийн хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг тараах шийдвэрийг гаргалаа. ТУЗ-ын хурлаар нэгж хувьцаа тутамд 2410 төгрөгийн ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн ажилчиддаа зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох юм байна. Тэд 2016 онд нийт ашгийнхаа 85 хувийг буюу 45.6 тэрбум төгрөгийг ноогдол …
-
27 April
Ерөнхийлөгч хууль зөрчсөн уяачдын цолыг хаслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д. Дагвадорж, Ерөнхий нарийн бичгийн дарга П. Сэргэлэн нарыг цолыг хаслаа. Зарлигт: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн …
-
27 April
ИБРА-гүй дэлхийн аварга болно
Шведийн хөлбөмбөгийн холбоо ДАШТ оролцох Шведийн бүрэлдэхүүнд Златан Ибрагимович багтаагүй болохыг зарлалаа. Шведийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Ибра Euro 2016 тэмцээний дараагаар шигшээ багаасаа зодог тайлсан. Гэхдээ тэрээр “Jimmy kimmel” тв-шоунд оролцох үеэрээ ДАШТ-нд тоглох болно гэж мэдэгдэж байсан юм. Харин өнөөдөр Шведийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг ДАШТ-д оролцохгүй болохыг мэдэгджээ. Шведийн хөлбөмбөгийн спортын албаны дарга Lars Richt “Би Ибра-тай …
-
27 April
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 1, 8, 6-р хороо 11-р хорооллын 10, 40, 73, 73/8-р байр, Ардын эрх, Авто плаза, Хасар, Сити хөгжил, Интерком сиди, Авзагаман дал, Ёл хангай, Санкомарк Етинг Монголиан, Аст, Цэлэлзэх мөрөн, Дэвшилт, Оч билгүүн, …
-
27 April
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч …
-
26 April
НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаа ил тод, нээлттэй бүтээлч байх боломж бүрдлээ
Өнөөдөр НИТХ-ын 15-р ээлжит хуралдаанаар хурлын үйл ажиллагааг ил тод нээлттэй, бүтээлч явуулах үүднээс хурлын бүтэц зохион байгуулалтыг 67 хувийн иртэйгээр хууралдаж өөрчлөн баталлаа. Мөн хоол хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэлэлцэж батлав. Энэ дэд хөтөлбөр нь Нийслэлийн худалдаа үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хүн амыг соёлтой, хүртээмжтэй, чанартай худалдаа, үйлчилгээгээр хангахад чиглэгдэж байгаа юм. “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр …
-
26 April
“Монголын кино үдэш” арга хэмжээ Берлин хотноо зохион байгуулагдав
“Монголын кино үдэш” арга хэмжээ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Берлин хотын “Бабилон” театрт зохион байгуулагдав. Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагдсан тус арга хэмжээнд кино урлаг судлаач, шүүмжлэгч, сонирхогчид өргөнөөр оролцож, найруулагч Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхов. Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн …
-
26 April
Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөгжлийн суурь тавигдлаа
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм. Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна. Иймд Монгол улсын Засгийн …
-
26 April
Сушма Свараж: Монгол Улсыг шатахууны хараат байдлаас гарахад анхаарал хандуулж байгаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сушма Сваражийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь баяр хүргээд, хоёр улсын хамтын ажиллагааг дээд түвшинд ойртуулсан ихээхэн үр дүнтэй айлчлал болж байгаа гэдэгт …
-
26 April
Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд хотоос нүүлгэнэ
Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг …
-
26 April
Иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооноос гаргасан саналын дагуу баталлаа. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанааар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг …
-
26 April
Г.Занданшатар: Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ
Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” болж өндөрлөлөө. Форумаар оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барьцаа хөрөнгө болгон ашиглах, инноваци нь компанийн засаглалын амжилтын үндэс болох тухай болон контентын хөгжил, боломж зэрэг үндсэн сэдвээр хэлэлцлээ. Мөн зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл, технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд …
-
26 April
У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ
Төрийн ордонд“Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж …
-
26 April
Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана
Нэр бүхий сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан тухай асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр”Олон нийтийн сүлжээ болон зарим нэг мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс явж байна. Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага, хууль зүйн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. ТВ9 телевизийн сэтгүүлч н.Хүслэнбаатар болон түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл