Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст …
Мэдээ мэдээлэл
March, 2018
-
20 March
С.Баярцогт нарын хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан хөрөнгийг битүүмжилжээ
Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ. Эх сурвалж:АТГ
-
20 March
Соёолон насны уралдааныг хойшлуулах санал гарсан ч өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан
Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан. Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос …
-
20 March
Ерөнхийлөгч Х.Баттулга Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа. Ингэснээр Төрийн тэргүүний нийслэлийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, орон нутгийн уулзалт маргааш Төв аймагт үргэлжлэх юм. Нийслэлийн долоон дүүрэг, 12 аймагт хийсэн уулзалтын статистикаас харвал аймаг, нийслэлийн уулзалтын үеэр 15 мянга гаруй иргэн Төрийн тэргүүний уулзалтад оролцож, 2500 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлсэн байна. Эдгээр уулзалт санал хүсэлтийн …
-
20 March
Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж байна
Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна. Тэд төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын …
-
20 March
Цахилгаан авто машины онцгой албан татварын “тэг” хувиар тогтоох саналыг Засгийн газарт хүргүүллээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарч байгаа утаа бий болгодог бөгөөд энэхүү ялгарч буй хорт бодис нь этилт хар тугалга, нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, кадми, альдегид бензопирен диоксин зэрэг хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Тиймээс автомашины яндангаас ялгарч байгаа хорт утааг багасгаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн хэмнэлттэй …
-
20 March
С. Баярцогтыг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ
Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын хуулийн газрын дарга Д.Батхуяг “Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. Тушаалд “Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай” гэжээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ардчилсан нам бол …
-
20 March
У.Хүрэлсүх: Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой. Үүний төлөө Засгийн газар ажиллана. МАН, АН-ын Монгол Улсын гэж байхгүй. Улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хамтрах ёстой. Иргэд ч төр, засгаа аль болох дэмжиж, зөвд зөөлөн, бурууд хатуу байя” гэж …
-
20 March
Ши Жиньпин: Хятадын ард түмэн эв нэгдлээ улам батжуулан урагш тэмүүлнэ
Энэ сарын 5-20-ны өдрийн хооронд үргэлжлэн өндөрлөж буй БНХАУ-ын 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганыг хааж Ши Жиньпин үг хэллээ. Тус хурлаар ядуурлыг арилгах, байгаль орчныг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үйлдвэрлэл, эрчим хүч, тээврийн салбарын бүтцийг шинэчлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндсөний сацуу Ши Жиньпинд “хугацаагүй” бүрэн эрх олгосон. Цаашлаад үндсэн хуулийнхаа 20 гаруй заалтад нь нэмэлт …
-
20 March
Бэлхээс Сэлхийн замд шар усны үер буусан тул нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөлдсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг Бэлхээс Сэлх явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон …
-
20 March
Х. Баттулга: Ши Жиньпин танд БНХАУ-ын даргаар сонгогдсонд халуун баяр хүргэе
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ХIII удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганаар Таныг БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд халуун баяр хүргэе. Таны удирдлага дор БНХАУ, Хятадын хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн “Хоёр Их хурал”-аас дэвшүүлсэн далайцтай …
-
20 March
Английн археологичид шавьжны өвөг эцгийг олжээ
Археологичид Дани улсын харьяа Грийнланд арлын орчмоос орчин үеийн аалз болон зарим шавьжны 15 өвөг эцгийнх нь чулуужсан тархийг олжээ. Үүний сацуу биеийнх нь зарим хэсгийг ч олсон бөгөөд эдгээр нь 500 сая жилийн өмнөх зүйлс аж. Тус судалгааны ажлыг хийсэн Английн Бристол Их Сургуулийн судлаачид амьтдын зарим нь толгойн дээрээ хоёр урт дайвар эрхтэн, 11 намираа далавч, богино, урт …
-
20 March
Х.Баттулга: Владимир Владимирович Путин тантай цаашид хамтран ажиллана гэж найдаж байна
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэж захидал илгээв. Захидалдаа “ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой холбогдуулан Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй “иппон” ялалт байгуулсан нь Оросын ард түмнээс Танд үзүүлж буй өндөр итгэл, мөн эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд Таны оруулсан үнэтэй хувь нэмрийн тод …
-
20 March
Хятад шинэ Засгийн газраа бүрэлдүүлэв
Өнгөрсөн долоо хоногт урд хөрш шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ тодруулсан байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Көцяныг улиран сонгосон. Түүний нэгдүгээр орлогчоор Шанхай хотын ХКН-ын дарга асан, улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Хань Жэнийг томилсон аж. Цаашлаад Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын бусад орлогчийг сонгожээ. Үүнд багтсан Хятадын дарга Ши Жиньпиний эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн …
-
20 March
“Дүнжингарав” уралдааны эргэн тойронд өрнөсөн будлианууд
Өнгөрсөн ням гаригт Дүнжингарав уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт болсон. Харамсалтай нь энэ удаагийн уралдааны бүх нас будлиантай болсон байна. Будлианы “хөрөнгөөр” Таван толгой трансын захирал, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, тод манлай уяач Д.Дагвадорж тодорсон юм. Тэрбээр морь барианы комисст орсон бөгөөд өөрийнх нь адуу Азарганы уралдаанд зургадугаар байранд орсон байтал айрагдсан морьдоос хасаж өөрийнхөө морийг айрагдуулсан байна. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл