Ардчиллын алтан хараацай,төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд гэр бүлийнхэн нь мөн, Ардчилсан намын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байгаа юм. Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зориг гэдэг хүнийг АН-ын хүн гэж хардгаа зогсоох хэрэгтэй. Энэ хүн бол Монголын ард түмний хүү байсан юм. Улс орон мухардалд ороод …
Мэдээ мэдээлэл
April, 2018
-
20 April
Б.Ууганбаяр: 1.4 тэрбум төгрөг төрийн сангийн дансанд бүтнээрээ байршиж байгаа
Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “2018 он гарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 8 аймаг, 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр тохиолдлоо. Яг одоогоор Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдалтай байна. Эрдэнэбулган сум нь аймгийн төвөөсөө 180 км-т байдаг. Түймрийн …
-
20 April
30 шахам жил үргэлжилсэн маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодогло
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар …
-
20 April
Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална
НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ. Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад …
-
20 April
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНАСАУ-д айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр …
-
20 April
Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө
Энэ сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д Сөүлийн Төв дүүргийн шүүхээс 24 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дүүгийнхээ илгээсэн давж заалдах тухай хүсэлтийг хүчингүй болгохоор өргөдөл гаргажээ. Шүүхээс түүнийг авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар буруутгаж 15 хэргээр ял оноосон байна. Пак Гын Хэгийн буруутай нь тогтоогдож, ял сонссон хэргүүд : Чой Сүүн Силийн KD компанитай Hyundai …
-
20 April
Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан, Германы улс төрч А. Гитлер нар 4-р сарын 20-ны энэ өдөр мэндэлжээ. Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг асан 1962 оны 4-р сарын 20 ны өдөр мэндэлжээ. Улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 …
-
20 April
МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна
Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, өнөө орой сонсогч фэнүүдийнхээ хамт төрсөн өдрөө хамт тэмдэглэхээр болжээ. Олон жил сонсогч түмнээ гайхалтай дуугаараа баясгаж дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг …
-
20 April
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …
-
19 April
Оюуны бэрхшээлтэй 90 хүүхдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрууллаа
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Чих хамар хоолой судлалын тасаг”-ийн эмч, резидент эмч нар нийслэлийн 63-р тусгай дунд сургуулийн оюуны бэрхшээлтэй 90 хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг, сонсгол шалгах нарийн мэргэжлийн үзлэгийг өнөөдөр үнэ төлбөргүй зохион байгууллаа. Эрүүл мэндийн үзлэгийг 2018 онд дөрвөн удаа зохион байгуулах бөгөөд нийт 400 гаруй оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамрах юм байна. Энэхүү ажлыг Монголын …
-
19 April
Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийн хугацааг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг Прокуророос УИХ-д хандан тавьсан. Уг санал нь Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон УИХ-ын тухай хуулийн 6.9-т үндэслэсэн учир хуульд өөрчлөлт оруулж байж саналыг хэлэлцэх шаардлага үүсээд байгаа. Тэгвэл өнөөдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг …
-
19 April
Томуу, төст өвчний үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар, амбулаторийн 77.138 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2644 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 34.6 хувийг 0-1 нас, 27.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …
-
19 April
Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улсын Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ. ЗАХИДАЛД: Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Таны амар амгаланг эрж мэндчилэх ялдамд Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Танд болон израильчуудад чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой …
-
19 April
Баянзүрх дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтраахаар хоёр тасаг ажиллаж байна
Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гарсан галыг унтрахаар хоёр тасаг ажиллаж байна.
-
19 April
“СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлэг боллоо
НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, М.Тулгат нарын санаачилгаар “СӨХ-ны эрх зүйн байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй СӨХ, иргэдийн төлөөлөл болон холбогдох төрийн байгууллагууд оролцов. Хэлэлцүүлгээр СӨХ болон иргэдийн өмнө тулгардаг хуулийн зөрчил, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх саналыг нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Одоогоор манай улсын хэмжээнд 1022 сууц өмчлөгчдийн холбоод …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл