Иргэд, аж ахуйн нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа, ачааллыг бууруулж байгааг албаныхан хэлж байна. Энэхүү лавлагааг халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн …
Мэдээ мэдээлэл
April, 2018
-
18 April
Нийслэлд шинээр сүм хийд байгуулах төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна. Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад …
-
18 April
НИТХ дахь АН-ын бүлэг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулах санал хүргүүллээ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн саналыг тусгах зорилгоор НИТХ дахь АН-ын бүлэг саяхан “Хотын шийдэл” хэлэлцүүлгээ зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт оролцогчид болон судлаачдын багийнхан хуулийн төслийг дахин боловсруулах, сайжруулах шаардлага байгааг онцолж, хэд хэдэн санал гаргасан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн үндсэн хуулийн шинж чанартай хууль. Гэвч шинэчилсэн найруулгын төсөл нь …
-
18 April
Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр замын хөдөлгөөнийг хаана
Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлээд байгаа билээ. Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг …
-
18 April
Сү.Батболд нарын дөрвөн хүн оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл …
-
18 April
Тавантолгойн нүүрсээс “хулгай хийсэн” хүнийг зарлаж чадсангүй
УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Ингэхдээ Өмнөговьчуудыг тэжээж байгаа орон нутгийн өмчит Тавантолгой компанийг энэ хэмжээний нүүрс хулгайлж гаргасан хэмээн тодорхой баримтгүйгээр ярьж байгаа нь өөрөөс нь ямар нэг ашиг сонирхол үнэртэж байна гэж хардаж болохоор байна. Учир нь яригдаад байгаа нүүрсний хулгайн асуудлыг хууль хяналтын байгууллагаас баримтаар тогтоосон зүйл …
-
18 April
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Хүндэт профессор” цол олгов
УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “төрлөх сургууль” болох Иркутский национальный исследовательский технический университет (ИРНИТУ) буюу хуучнаар Эрхүүгийн Политехникийн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгосныг өчигдөр сургууль дээр нь гардууллаа. Эрхүүгийн Үндэсний судалгааны Техникийн их сургуулийн захирал М.В.Корняков Ж.Бат-Эрдэнэ сайдад хүндэт профессор цолыг гардуулах үеэрээ “1938 онд байгуулагдсан 88 жилийн түүхтэй сургуулиас маань олон мянган мэргэжилтэн, …
-
18 April
Гадагшаа явж ажиллах хүсэлтэй иргэдийг залилан мэхлэх нь нэмэгдэж байна
Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5,000-20,000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, …
-
18 April
Өмнөговь аймгийн Ханбогд сумд “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ. Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” …
-
18 April
Х.Бадельхан: Газрыг үнэгүй хувьчлах хуулийн хугацааг 2023 он хүртэл сунгалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр “Аймаг, сумдын газар зохион байгуулалтын ажлыг тус орон нутгийн ИТХ-аас баталж байна. Баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлах ажил үргэлжлэн явагдана. Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацааг 5 …
-
18 April
З. Оюунчимэг: Татварын багц хуульд хатуу ч заал бий
Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт хийх татварын багц хуулийн төсөл 5000 аж ахуйн нэгж саналаа өгч байна. Энэ татварын багц хууль бизнес эрхлэгчдээ дэмжсэн хуулийн төсөл боллоо гэж байгаа ч муу тал ч бий тул үүнийг тодруулахаар “Монголтакс ТМЗ” ХХКомпанийн ҮҮГ-ын захирал, татварын …
-
18 April
Л. Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-гоос 268 мянган тонн нүүрс алга болсон баттай мэдээлэл байна
УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр Төрийн ордонд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга босон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар баттай мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар хандсан. 268 мянган …
-
18 April
Ж. Коми: Д.Трамп ёс суртахууны хувьд доголдолтой
Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчооны дарга асан Ж. Коми өнгөрсөн Ням гаригт АВС телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр хөтлөгчийн “Та Д. Трамп ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж үзэж байна уу” гэсэн асуултад “Хүмүүс түүнийг сэтгэцийн хувьд тохиромжгүй, солиорлын эхэн үедээ яваа гэж янз бүрээр тодорхойлдог. Би Д. Трампыг эрүүл мэндийн хувьд Ерөнхийлөгч байхад тохиромжгүй гэж бодохгүй байна. Харин ёс суртахууны хувьд …
-
18 April
Орчлонгийн хамгийн урт шөнө чамгүй шөнө
СЭТГЭЛИЙН АНИР МУСК-г шүүмжлэхүй ЗОХИОЛ Э.Чинзориг КИНО СТУДИ Point Production, Logic Film production НАЙРУУЛАГЧ Э.Чинзориг ЖҮЖИГЧИД О.Долгор, Э.Мөнхтөр, О.Үржинханд, А. Баттүшиг КИНО ТЕАТР Бүх кино театруудаар ЗОХИОЛ Бүрэн хэмжээний бүтээл болж буйгаараа Э.Чинзоригийн хувьд анхны кино зохиол. Энэ зохиолыг бичихийн тулд илүү цагаар судалгаа хийж, суралцахыг шаардсангүй. Гагцхүү сэдвээ өөрийнхөөрөө харж, харсаныгаа зохиол болгон буулгаж чадсанаараа л Уран Сайхны Кино болсон болов уу. Гоц …
-
18 April
“Мулан” кинонд Жет Ли, Гон Ли нар дүр бүтээхээр болжээ
Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн “Мулан” нэртэй бүрэн хэмжээний киног Disney ба Sony кино компани хамтран бүтээж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй сонгогдсон юм. Тэгвэл бусад дүрүүдийн сонгон шалгаруулалт явагдаж Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээхээр сонгогджээ. 1998 онд нээлтээ хийж байсан “Мулан” нэртэй анимейшн кино нь тухайн үедээ кино театруудаас 300 сая ам.долларын орлого олж байжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл