Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20-р зүйлд хурлын тэргүүлэгчдийн бүрэн эрхийг заасан байдаг. Хуульд заасан үндэслэлийн дагу НИТХ-ын чөлөөт цагт хурлын тэргүүлэгчид хуралдаж нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг. Энэ утгаараа тэргүүлэгчдийн үүрэг хариуцлага энгийн төлөөлөгчөөс өндөр юм. 2017 оны 11 сарын 15-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж НИТХ-ын есөн тэргүүлэгчийг …
Мэдээ мэдээлэл
March, 2018
-
15 March
Хаан банк нээлттэй ажлын байранд урьж байна
Хаан Банк их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа эсхүл төгсөх гэж буй эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч оюунлаг залуус, ажил мэргэжлийн шинэ гараагаа эхлэхээр зэхэж байгаа, өөрийн мэдлэг ур чадварт тохирох ажлын байрыг идэвхтэй хайж буй туршлагатай мэргэжилтнүүдэд зориулсан нээлттэй ажлын байрыг санал болгож байна. Манлайлагч, чадварлаг, авьяаслаг залуустай гар нийлэн ажиллах, хөгжин дэвших, өөрийн сонирхсон чиглэлээр мэргэших, албан тушаал …
-
15 March
Биднийг шоу үзээд нийтээрээ уярч суух хооронд …
Үзэгчийг дэлгэцийн өмнө уяж, олон нийтийн ярианы сэдэв болж чаддаг дэлхийн алдартай интертаймент шоу нэвтрүүлгүүд манайд хийгдэж, бидний хүртээл болж чадаж байгаа нь сайшаалтай. Ардчилсан улс орны давуу тал энэ юм даа. Дуулах дуртай нь хүсвэл бүх нэвтрүүлэгт орж, өөрийнхөө хаана явааг хэдэн ч удаа мэдэж болохоор. Одоо урлагийн замналаа хөөж, хөдөлмөрлөөд явж байх ёстой олны танилууд ч бас энэ …
-
15 March
Дэлхийн шашны ариун газрууд
Сүүлийн жилүүдэд шашны аялал жуулчлалын салбар их хөгжиж байгаа билээ. Бурханд итгэдэг хүмүүсийн тоо нэмэгдэх тусам шашныг сонирхох хүний тоо улам ихсэж байгаа. Шашны сүм, дугана байрладаг газрууд үнэхээр сайхан байдаг. Тэр газар ямар ч шашинтай байж болно. Гэхдээ орчин нь бүгд л их гоё. Хүмүүс бурханд итгэхийн тулд, өвчнөө анагаахын тулд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүм дуганд ирдэг. Ингээд …
-
15 March
С. Амарсайхан: Иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүл
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хурлын дарга С.Амарсайханыг огцруулах тухай асуудлыг хөндсөн. Харин энэ асуудалд НИХТ-ын дарга С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө.
-
15 March
Пёнчан паралимп: Б.Ганболд 14-р байранд оржээ
БНСУ-ын Пёнчан хотноо болж буй XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд гүйлтийн цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 4:24.50 минутын амжилт үзүүлж, 14-р байр эзэлжээ. Тэрбээр энэ сарын 12-нд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орж Сочи 2014” паралимпийн наадамд үзүүлж байсан амжилтаа 13 минутаар ахиулсан юм. Б.Ганболдын дараагийн уралдаан энэ сарын 17-ны өдөр болох хуваарьтай байна.
-
15 March
Нэг мөчирт багтаагүй навч
Зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн богино өгүүллэгүүдээс хүргэж байна. Нэг мөчирт багтаагүй навч Цэнгэл бяцхан охиныхоо тачирхан хэрнээ ширүүн буржгар үсийг илж, түүнийг тайвшруулах гэж хэр чадлаараа оролдов. Ану цурхиртлаа уйлж, “Би дахиад зургийн дугуйланд явахгүй хэмээн чарлаж, дүрлэгэр хар нүднээс нь хумсын толион чинээ нулимс унаж, яг л үлээсэн бөмбөлөг шиг хагарч байхыг хараад Цэнгэл яах ч учраа олохгүй сандрав. “Манай дугуйлангийн …
-
15 March
Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа. Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм. Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, …
-
15 March
Атар газар эзэмшсэний 60 жилийн ой угтсан бүтээлч ажил өрнүүлнэ
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой ирэх жил тохионо. Түүхт ой угтан хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Манай улс гурван удаа буюу 1959, 1976, 2008 онд Атрын аяныг зохиож байсан. Анхдугаар аянаар 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийн 315 мянган …
-
15 March
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрийг дарна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгав. Хотын ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах, үйлдвэрээс гарсан бохир усыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэршүүлэх, технологийн хэрэглээнд нь эргүүлэн ашиглуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, …
-
15 March
Нэрт эрдэмтэн Стивен Уильям Хокинг 76 насандаа таалал төгсжээ
Их Британий нэрт одон оронч, физикч,профессор Стивен Уильям Хокинг 76 насандаа таалал төгсжээ. Түүний бичсэн номууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг алдар хүндийн оргилд хүрсэн эрдэмтдийн нэг болгосон юм. Тэрээр Лу Геригийн өвчин хэмээн нэрлэдэг хүнийг тахир дутуу болгож, үхэлд ч хүргэх аюултай төв мэдрэлийн системийн эдгэшгүй өвчтэй байсан юм. Стивен Уильям Хокинг Их Британийн Сандэй Таймс-ийн бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн …
-
15 March
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр явган шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч …
-
14 March
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна
Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2018.03.14/ эхэллээ. Зөвлөгөөнд нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын 80 удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллага нь 2017 онд нийгмийн даатгалын санд 1.5 их наяд төгрөгийн шимтгэлийн орлогыг бүрдүүлэн, төлөвлөгөөг 104.1 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 6.8 сая иргэнд 1.9 их наяд төгрөгийн 30 төрлийн …
-
14 March
Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд нярайн сонсгол шалгах төхөөрөмж хандивлалаа
“Чимээгүй ертөнцийг аваръя”–Save silent world” төслийн хүрээнд “Улаанбаатар Пийс Авенью Ротари” клуб, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн дэлхийн сан”-тай хамтран өнгөрөгч 2016 онд нярайн сонсгол шалгах төхөөрөмжийг нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ, УНТЭ-д хандивласан билээ. Тэгвэл энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхийг сайжруулж, тоног төхөөрөмжийн ашиглалтыг өргөжүүлэх үүднээс нярайн сонсгол шалгах тус төхөөрөмжийг өнөөдөр Налайх, Багануур дүүргийн эрүүл мэндийн …
-
14 March
АТГ-ын ажлын хэсэг НЗДТГ болон харьяа газруудад хоёр сар шалгалт хийнэ
Авлигатай тэмцэх газрын /АТГ/ Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа. Ажлын хэсгийн ахлагч, ахлах комиссар Т.Төгөлдөр “Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын баталсан удирдамжийн дагуу манай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл