Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй …
Мэдээ мэдээлэл
March, 2024
-
12 March
Б.Ууганбаатар: Дархан-Уул аймагт гарсан 10 хэрэг тутмын нэг нь цахим залилан байна
Дархан-Уул аймагт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал 2023 онд ямар байсан талаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ууганбаатараас тодрууллаа. – Дархан-Уул аймгийн хэмжээнд ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ? Тус аймгийн прокурорын газраас өнгөрсөн онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 1513 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүнээс 1479 буюу 97.8 хувийг Цагдаагийн байгууллага, 34 …
-
12 March
Нийслэлийн Онцгой комисс:Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт …
-
12 March
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 6 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 477 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 212 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 265 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 …
-
12 March
Ц.Алдархишиг: Дорноговь аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна
Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигтэй тус аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн талаар ярилцлаа. Дорноговь аймагт гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байна вэ? Дорноговь аймгийн болон Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газар нь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх …
-
12 March
Zura III “Цэвэрлэгээ” УСК кино театрын рекордыг тогтоолоо
Фантастик продакшны дэлгэцийн 17 дахь бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 7-нд нээлтээ хийлээ. 2021 онд ZURA II “Цурам ажиллагаа” УСК нь нээлтээ хийж тухайн үед кино театрын хамгийн өндөр үзэлттэй киногоор тодорч байсан юм. Тэгвэл Zura III гарах болсонтой холбоотойгоор үзэгчдийн дунд хүлээлт их үүсээд байсныг баталж Zura III “Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт 66,939 хүн үзэж, кино …
-
12 March
Нөөцийн махыг 375 цэгээр худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр …
-
12 March
Суурьшлын бүсээс 3051 толгой мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өглөө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна. Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн …
-
12 March
“Чингис” хиймэл дагуул хөөргөх төслийн санхүүжилт шийдэгджээ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, “Талес Алейна Спэйс” компанийн дэд захирал Тиеррэ Вэюлерсе тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр тус тус хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хийгдсэн ЦХХХЯ болон …
-
11 March
“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 82, Өмчлөх эрхийн эсрэг 41, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 4, …
-
11 March
Монгол Ардын нам УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөртөө иргэдийн саналыг авч эхэллээ
2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Монгол Ардын Намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн Ажлын дэд хэсэг ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг нь намын гишүүд болон дэмжигч, иргэдийн санал бодлыг сонсон хүлээн авч улмаар нийт иргэдийн хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулах зорилготой юм. Ажлын хэсгээс судалгааны ажлыг 03 дугаар сарын 11-ээс эхлүүлж байна. Судалгаа нь 2024 оны …
-
11 March
Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ
Нийслэлийн онцгой байдлын газраас халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй …
-
11 March
Хилийн чанадад амьдарч байгаа хүүхдийн хэл соёл, боловсрол, хөгжил, хамгаалалд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн хамт Гадаад харилцааны яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх санал солилцлоо. Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр …
-
11 March
Монголын тамирчид Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс нэг алт, хос мөнгөн медаль хүртлээ
Эстони улсын Таллин хотод энэ сарын 4-9-ний хооронд “Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн хоёрдугаар курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн оролцсон юм. Тэрбээр, 40 улсын 1500 орчим тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Европын тамирчидтай өрсөлдөж, анхны эрэгтэй дэлхийн аварга боллоо. Мөн 93-р сургуулийн сурагч, БГД-ийн Усан спорт …
-
11 March
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл