Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 15 August

    Хүүхдийн мөнгө нөхөн олгоход 48 тэрбум төгрөг зарцуулжээ

    Засгийн газрын шийдвэрээр хүүхдийн мөнгө буюу 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нөхөн олгосон билээ. Энэхүү мөнгийг нийтдээ  403 мянган хүүхдэд нөхөн олгосон байна. “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдан амьжиргааны түвшний 502.567-гоос дээш оноотой өрхийн 403.4 мянган хүүхдэд 48.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид нөхөж олгожээ.  

  • 15 August

    Хууль бусаар алт олборлож байсан арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ

    Ерөө, Хүдэр гол дагуу алт олборлосны улмаас Ерөө, Хүдэр гол бохирдож байгаа талаар бид мэдээлж байсан билээ. БОАЖ-ын сайдын шийдвэрээр холбогдох байгууллагынхан хамтран ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь голын сав газарт хууль бусаар алт олборлож буй асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн яамнаас гадна МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмалын газар зэрэг …

  • 15 August

    Ч.Рустамова:Туркменистанаас Монголд байгалийн хий нийлүүлэх мөн мах авах боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Туркменстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чинар Таджиевна Рустамоваг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ч.Рустамова Туркменстан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедовоос Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн талархлын захидлыг гардууллаа. Мөн ирэх есдүгээр сард Туркменстан Улсын нийслэл Ашхабад хотноо болох Азийн тоглолтын …

  • 15 August

    Өрхийн орлого 52 мянган төгрөгөөр өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос Монгол өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг бол зарлага нь 1 сая төгрөг  байна хэмээн мэдээллээ.  Оны эхний хагас жилийн байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 926,4 мянган төгрөг болж, өмнө оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр өссөн дүн гарсан байна. Ийн өсөхөд цалин хөлс 23,3 мянган төгрөгөөр, тэтгэвэр тэтгэмж 23,9 мянган төгрөгөөр өссөн нь   нөлөөлсөн аж. …

  • 15 August

    Иргэн М.Цэцэгсүрэн: Цагдаагийн байгууллагын ажилтнаар зодуулчихаад одоог болтол эрүүл мэндээрээ хохирсоор явна

    Монголын цагдаа  иргэнээ хамгаалах ёстой атал Иргэнээ барьж зодоод гар мөрийг нь гэмтээчихээд одоо болтол хариуцлага хүлээхгүй ажлаа хийсээр явна.  Үндэсний их баяр наадмын өдөр /2017.07.11/ Хүй долоон худаг орчимд ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаa, цагдаагийн ахлагч Мөнхбаясгалан гэгч иргэн М.Цэцэгсүрэнгийн биед халдаж гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хүйдолоон худаг руу зөвшөөрөлгүй машин нэвтрүүлж байсан цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсан иргэн М.Цэцэгсүрэнг  замын …

  • 15 August

    Цэцэрлэгийн цахим бүртгэл 50 хувьтай явагдаж байна

    Цэцэрлэгийн цахим бүртгэлд өнөөдрийн байдлаар 19.454 хүүхэд буюу 50 хувь нь хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш, ажилтнууд бүртгэж өгч, тусалж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 25-ны өдөр 10:00 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын …

  • 15 August

    Ж.Бадамбазар:Тухайн иргэний өөрийнх нь гарын үсэгтэй баримт нь байгаа

    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч Ж.Бадамбазар “ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв бол Зэвсэгт хүчний тусгай хэрэгцээний газар нутаг. Тухайн хориотой бүсээр анхаарал болгоомжтой зорчихыг иргэдэд үргэлж урьдчилан сэргийлэх байдлаар сануулга өгдөг. Тэсэрч дэлбэрээгүй сум олдсон тохиолдолд зэвсэгт хүчинд хүлээлгэж өгөх, яаралтай хандах зэрэг зааврыг танилцуулдаг юм. Төв аймгийн Алтанбулаг сумын 3-р багт …

  • 15 August

    НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 20-нд явагдана

    НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг энэ сарын 20-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт шууд дамжуулах юм байна. Энэ удаагийн тохиролд долдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах аж. Супер сугалааны шагналын сан 400 сая төгрөг. Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа наймдугаар сарын 19-ний өдрийн 23:59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах …

  • 15 August

    Аравдугаар сар хүртэл 24 цагийн эргүүл ажиллана

    Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид 24 цагаар шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байгаа билээ.Харин  нийслэлийн Засаг дарга захирамжийн хүрээнд энэ сарын 01-ний өдрөөс ирэх аравдугаар сарын 17-ны өдрүүдэд НОБГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг, гурван ээлжээр ажиллаж байна. Тухайлбал, …

  • 15 August

    Суурьшлын бүсээс нүүхийг хүссэн иргэдэд зөвшөөрсөн 10 бүсэд газар олгоно

    Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд л шүлхий өвчний халдвартай 129 үхэр устгасан билээ. Тиймээс халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд малтай айлуудыг суурьшлын бүсээс гаргах ажлын хэсэг байгуулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн мал бүхий иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Иргэд суурьшлын бүсээс …

  • 15 August

    Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “мунзуй” хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр 8:30 цагт хаалттай эхэлсэн. шүүх хурал ямар нэг шийдвэр гаргалгүй өдөржин хуралдаж өчигдөр орой түр завсарласан. Харин өнөөдөр шүүх хуралдаан үргэлжилсээр байна. Мунзуй хочит Г.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3-ийн бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2-ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2-ийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, …

  • 15 August

    Манай тамирчид чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор Парисыг зорилоо

    Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм байна. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес …

  • 15 August

    Эрдэнэтэд нэг хүн мөндөрт цохиулж нас баржээ

    Орхон  аймагт өчигдөр хүчтэй аадар бороо, мөндөр оржээ. Үүний улмаас нэг хүн амиа алдсан байна. Тодруулбал Баян-Өндөр сумын Цагаанчулуут  багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд тус сумын харъяат 48 настай эрэгтэй  нас барсан байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

  • 15 August

    Шинэхэн начин Б.Серикт хоёр өрөө байр, 35 сая төгрөг гардуулжээ

    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадмыг энэ сарын 12-ны өдөр тус аймгийн Өлгий хотод зохион байгуулсан байна. Энэ үеэр Б.Серикийг Баян-Өлгий аймгийн удирдлагаас Улаанбаатар хотын …

  • 15 August

    С.Ганбаатарын хандивын 50 сая воныг улсын орлого болгов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон боловч шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн хугацаанд буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийг хэргийг хянан шийдвэрлэжээ. Хуралдаанаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар …