Мэдээ мэдээлэл

September, 2025

  • 26 September

    Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын Асуулгын цагт оролцож, гишүүдийн асуултад хариуллаа

    УИХ-ын чуулганы хуралдааны шинэ дэгээр зохион байгуулсан УИХ-ын асуулгын цагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу өрнөж буй УИХ-ын асуулгын цагаар парламентын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултаар Асуулгын цаг эхэллээ. Тэрбээр, шинэ Засгийн газрын …

  • 26 September

    Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө

    БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ …

  • 26 September

    Д.Мөнхбаатар: Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж байна

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаартах үед авах анхан шатны арга хэмжээ зэргийг хангуулахаар нийслэл, дүүрэг, хороо болон хэсгийн ахлагч нар хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр, угаарын хийн эрсдэлээс урьдчилан …

  • 26 September

    Бодлогот баатар Б.Цэнд гүний цээж баримлыг Чингис хаан Үндэсний музейн эрдэм шинжилгээний номын санд заллаа

    XX зууны эхэн үеийн Монгол улсын төр, бичиг соёлын түүхэнд тод мөрөө үлдээсэн Бавуудайн Цэндийн мэндэлсний 150 жилийн ой  энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Бодлогот Баатар Цэнд Гүн” ТББ, Чингис хаан Үндэсний музей хамтран   Монголын нууц товчоог анх удаа монгол хэлнээ хөрвүүлсэн Монгол төрийн мэргэн сайд Бодлогот баатар Б.Цэнд Гүний цээж баримлыг музейн эрдэм шинжилгээний номын сангийн уншлагын танхимд …

  • 26 September

    Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад 35 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө

    Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар OneSky Mongolia Олон Улсын байгууллагатай хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад тус бүр 3.5 сая төгрөгийн үнэ бүхий хэрэглэгдэхүүнийг өнөөдөр /2025.09.26/ хүлээлгэн өглөө. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгож буй тус багцад бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа болон нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийг …

  • 26 September

    Завхан аймагт “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинар эхэллээ

    Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хөөрхөн Зүрх ТББ хамтран зохион байгуулж буй “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинар Завхан аймгийн Улиастай хотод өнөөдөр эхэллээ. “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах нь” бүсийн семинарыг  нээж, Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа …

  • 26 September

    ДЭМБ: Эрүүл мэндийн сэтгүүл зүйг хөгжүүлэх чиглэлд дэмжиж ажиллана

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоог үүсгэн байгуулагч, эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах  “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-г хөгжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзаж, холбооны үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа.  Уулзалтаар нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо, нөлөөг эрчимжүүлэх, тэр дундаа  Монгол улсад “Эрүүл мэндийн сэтгүүл зүй”-г хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагын …

  • 26 September

    Г.Занданшатар: Засгийн газар гарааны 100 хоногтоо дижитал ирээдүйн суурийг тавьж чадлаа

    Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “ICT FORUM” Төрийн ордон эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд үг хэллээ. Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож буйг онцлоод, …

  • 25 September

    Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа

    Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийлээ. Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жон Ман тэргүүтэй багийн гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр болон холбогдох зөвлөхүүд, газрын …

  • 25 September

    Монголын тамирчид олон улсын хүүхдийн спортын наадмаас 21 медаль хүртээд байна

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур гэсэн хоёр хотод Олон улсын хүүхдийн спортын XI наадам есдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болж байна. Тус наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 21 дасгалжуулагчийн удирдлага дор 125 тамирчин өрсөлдөж буй. Одоогийн байдлаар Монгол Улсын баг тамирчид таеквондо, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр нийт 21 медаль (12 алт, 5 мөнгө, 4 хүрэл) хүртлээ. Тухайлбал, таеквондогийн төрөлд зургаан …

  • 25 September

    Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” арга хэмжээнд очиж, тариаланч, ногоочидтой уулзаж ярилцлаа. Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймгийн 200 гаруй тариаланч, ногоочин болон 300 гаруй хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны салбарын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хоршооны төлөөлөл оролцож байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж …

  • 25 September

    Монголын пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөнө

    БНСУ-ын Кванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байна. Өчигдөр тус тэмцээний холимог багийн төрөлд Үндэсний шигшээ …

  • 25 September

    Г.Занданшатарын SOFT POWER : Үндэсний нэгдэл ба үнэт зүйл!

    Үе, үеийн Засгийн газрын бодлого сайн, муутайгаа Ерөнхий сайдаараа “овоглогдож” үлддэг. С.Баярын “Атарын II аян”, “Оюутолгойн гэрээ”, С.Батболдын “Эх орны хишиг”, Н.Алтанхуягийн “Эзэн-100”, Ч.Сайханбилэгийн эдийн засгийн реформууд, У.Хүрэлсүхийн “Баялгийн сан”, Л.Оюун-Эрдэнийн “Иш ажиллагаа… гэх мэтчилэн. Зургадугаар сард Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон Г.Занданшатар зуун хоног дээрээ 10 цогц гол бодлогоо зарласан нь “Шинэ итгэл-эрс шинэтгэл”. Сүржин биш бас даржин биш ердийн …

  • 24 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үг хэлэв. “Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хатагтай, ноёд оо. Юуны өмнө НҮБ үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн босгон дээр зохион байгуулж буй энэ чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан хатагтай …

  • 24 September

    Ирэх оны төсвийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.09.24/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их …