Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 8 August

    Цахим бүртгэлд 17,649 хүүхэд бүртгүүлээд байна

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэж байгаа хүүхдийг энэ жилээс эхлэн цахимаар бүртгэхээр болсон. Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 8 дугаарын сарын 8-ны өдрийн байдлаар 17,649 хүүхэд буюу 45 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд 8 сарын 10-аас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, …

  • 8 August

    Боксын ДАШТ-д оролцох дөрвөн тамирчин эх орноосоо мордлоо

    Боксын насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсын Хамбург хотод болно. ДАШТ-нд оролцохоор манай улсын дөрвөн боксчин өнөөдөр эх орноосоо мордлоо.Тодруулбал, -49кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ -64кг-д армийн дэлхийн аварга Б.Чинзориг -60кг-д олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай -69кг-д Б.Түвшинбат нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.  

  • 8 August

    Налайх дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ

    Нийслэлийн Налайх дүүрэгт малын гоц халдварт хорт салт халуурал өвчин гарчээ. Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баянбүрд гэдэг газар өнгөрөгч долдугаар сарын 27-ны өдөр үхрийн хорт салт халуурлын тохиолдол илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоогоод 13 хонож байгаа аж. Малын гоц халдварт хорт салт халуурал өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа бөгөөд одоогоор өвчний улмаас нэмж …

  • 8 August

    Хутга барьсан этгээд машин дээрэмджээ

    Энэ сарын 4-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээлэл  цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, эрэгтэй 38 настай иргэн Ч нь  баруун гарын сарвуундаа хутга нууж, Сонгинохайрхан  дүүргийн 22 хороонд суух  эрэгтэй 38 настай Б-д тулган “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдаж, хутгаар зүсэж гэмтээжээ. Мөн гэмт этгээд иргэн Б-г хутгалаад зугтаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн …

  • 8 August

    Юй Жэншэн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяраа тэмдэглэх үзэсгэлэнг сонирхлоо

    ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Юй Жэншэнгээр тэргүүлүүлсэн Төвийн төлөөлөгчийн баг 8 дугаар сарын 7-ны өдөр “Хайрлан хамгаалж харилцан туслалцсан – ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-аа тэмдэглэх үзэсгэлэнг сонирхон үзлээ.            ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаас Өвөр Монгол дахь ажлын чухал заавар болон шаардлагын дагуу ӨМӨЗО бүх талаар хэрэгжүүлж, онцгойлон …

  • 8 August

    Ж.Батзандан:Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл боловсруулж байгаа

    УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Ардын хянан шалгах хороо гэдэг нэгжийг УИХ-ын дэргэд байгуулахыг манай бүлэг дэмжихгүй. Ямар зорилгоор байгуулах вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард түмний санал сануулга заавал явуулах ёстой. Түүнээс зөвлөлдөх санал асуулга …

  • 8 August

    “Монгол алт” аяныг эхлүүллээ

    Монголбанкнаас алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг ирэх гурван сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд аяны нээлтийн үйл ажиллагаа 2017.08.07-ны өдөр боллоо. Энэ үеэр Монголбанкны зүгээс Монгол Улсын “Эрдэнэсийн сан”-г баяжуулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй алт тушаагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд “Гэрчлэх бичиг” олгов. Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг …

  • 8 August

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно

    Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан. Энэ  нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлж байсан. Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр …

  • 8 August

    УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар цаг үеийн шинжтэй хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж буй аж. Үүний нэг нь Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал гэх мэдээллийг бид авлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Засгийн газар бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох шийдвэр гаргаснаар 2017 он гарсаар хүүхдийн мөнгөө авах боломжгүй, хязгаарлалтад ороод байсан иргэдийн …

  • 8 August

    Хүүхдийн хөлний гажгийг үнэгүй оношилж, зөвлөгөө өгч байна

    АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны клиник эмнэлэгт энэ сарын 18-ныг дуустал эцэг, эхчүүдэд хүүхдийн хөлний талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, шаардлагатай хүүхдэд эмчилгээний тусгай улавч, чиг зэргийг хямдралтай үнээр худалдаж байна. Тус арга хэмжээний үеэр Японы уламжлалт бариа засал болох Жүдо терапигаар мэргэшсэн эмч Г.Мөнхзул үзлэг хийж, түнхний мултрал, түнхний үений өсөлтийн хоцрогдлын үед хүүхдийг хэрхэн зөв асрах, яаж тэврэх талаар …

  • 8 August

    Ч.Саранзаяа:500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй

    УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай Н-ын эгч Ч.Саранзаяа түүний өмгөөлөгч Хүний эрхийн хуульч  М.Ичинноров нар АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хүний эрхийн хуульч М.Ичинноров  “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газар хандсан.  Долдугаар сарын 27-нд АТГ-т өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл  илрээгүй гэсэн байна. Дараа нь  эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх …

  • 8 August

    3-5 настнуудыг энэ сарын 21-ний өдөр бүртгэнэ

    Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 17.648 мянган хүүхэд бүртгүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд төрсөн хоёр настай хүүхдүүд 39 мянга байгаа бөгөөд одоогийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэл 45 хувьтай явж байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ. Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авах юм байна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр …

  • 8 August

    Аавын хайр /Аавуудын баярын өдөрт зориулав/

    80 настай өвгөн өндөр боловсролтой хүүтэйгээ хамт буйдан дээр сууж байлаа. Гэтэл нэг хэрээ цонхон дээр ирж суув.     Аав нь хүүгээсээ  “Энэ юу вэ?”  гэж асуужээ. Хүү нь хэрээ  л байна гэж хариулав. Хэсэг байснаа аав нь “Энэ юу вэ?” гэж асуув.  Хүү нь, ааваа би танд хэлсэн шүү дээ гэжээ. Тун удалгүй аав нь гурав дахь удаагаа …

  • 8 August

    Дундговь аймагт өвчилсөн малыг устгалд оруулж эхэлжээ

    Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газар мал амьтны гоц халдварт шүлхий өвчний улмаас  тогтоосон хорио цээрийн дэглэм дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо 62 байсан бол үдээс хойш 40 мал нэмэгдэж, Онцгой байдлын хэлтэс, ХХАА-н газар, сумын онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг өвчилсөн малыг устгалд оруулж  эхэлжээ. Тус хорио цээрийн …

  • 8 August

    Шөнийн цагаар дрифт хийдэг залууст ЗЦГ-аас сануулга өгөв

    Замын цагдаагийн алба “Сансрын аюулгүйн тойрог дээр шөнийн цагаар спорт машинтай хүмүүс ирж дрифт хийж, амгалан тайван байдал алдагдууж байна” гэсэн гомдлыг иргэдээс хүлээн авсан байна. Энэ дагуу шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа дүүргүүдийн алба хаагч нарт дээрх төрлийн үйлдлийг таслан зогсоох, тогтмол хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн …