Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 11 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга : Дундаж давхаргыг босгох даалгаврыг биелүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2017 оны 8 дугаар сарын 10/МҮОНРТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож ярилцлага өглөө. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч А.Бүрэнбаатар хөтлөн явуулав. –Өнөөдөр манай студид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн байна. Танд үдшийн мэнд хүргэе. –Оройн мэнд хүргэе.  – Ажлаа аваад удаагүй ч манай нэвтрүүлэгт оролцохоор хүрэлцэн ирсэнд танд үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. -Баярлалаа. – Та ажлаа …

  • 11 August

    Франц жуулчин монгол хөтчөө зоджээ

    Франц жуулчин монгол хөтөч, 57 настай иргэн Ч-г зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Рашаант суманд аялж явсан Франц улсын иргэн 33 настай А гэгч хөтөчдөө гар хүрч, танхайрсан байна. Учир нь франц жуулчин аялалдаа сэтгэл ханамж авч чадаагүй хэмээн хөтөч, хэлмэрчээ зодсон аж. Энэ хэрэг тус сумын нэгдүгээр багийн нутаг буюу Элсэн тасархайд үйл ажиллагаа явуулдаг “Хоёр загал” жуулчны …

  • 11 August

    Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутагтаа 2014 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын зүгээс барилгын материалын үндсэн түүхий эд болох элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн боржин, дайрга олборлолтын ажлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр явуулах чиглэлийг баримталж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн …

  • 11 August

    ОХУ-ын иргэн усанд живж амиа алджээ

    Энэ сарын 6-ны өдрийн 10:58 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар, сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нуурт ОХУ-ын иргэн Черняев Вадим Анатольевич  живж, осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 …

  • 11 August

    “Тайпэй-2017” Универсиад наадмаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгоно

    Дэлхийн оюутны спортын “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөрБСШУСЯ-нд боллоо Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, “Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны …

  • 11 August

    Шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт болно

    Монголын шагайн харвааны холбооны 30 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан шагайн харвааны тэмцээн Хүй долоо худагт наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох юм байна. Монголын үндэсний уламжлалт Шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, ахмад харваачдаас залуу үед уламжлалт ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шагайн харвааг зохион байгуулж байгаа аж. Энэ талаар Монголын шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн …

  • 11 August

    Б.Болортуяа: Байгаль орчноо хамгаалах үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжид хуульд заасны дагуу арга хэмжээ авна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ. Энэ талаар нийслэлийн …

  • 11 August

    Далай ламын хойд дүрийг хоёр жилийн дараа тодруулна

    Далай лам өөрийн хойд дүрийн талаар Энэтхэгт болсон нэгэн илтгэлд дурдсан байна. Тэрбээр 15 дугаар Далай ламыг тодруулах ажил нэгээс хоёр жилийн дараа эхэлнэ. Хойд Гималайн бүс нутгаас тодорч магадгүй гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдэлд шашны томоохон судлаачид хоёр санааг дэвшүүлжээ. Нэгдүгээрт Далай ламын хойд дүрийг амьд сэрүүн цагт тодруулж магадгүй. Хоёрдугаарт Гималайн бүс нутаг болон Монголоос тодруулж магадгүй гэсэн …

  • 11 August

    “Оюутан цэрэг’ тангараг өргөнө

    “Оюутан цэрэг’ хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж  байгаа билээ. Энэ жилийн цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ энэ сарын 13-нд  болно. Энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдсан. Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол ҮБХИС-ийн ‘Шархад’ дахь хээрийн сургалтын төвд болно. Тэд энэхүү тангараг өргөх ёслолоор цэргийн албаа дуусгавар болгох юм байна.  “Оюутан цэрэг” хөтөлбөр Монгол …

  • 11 August

    Ли Сог Ву: Намьянжу дахь Монгол соёлын төвийн үйл ажиллагааг дэмжиж гурван тэрбум воны хөрөнгө оруулалт хийнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж байгаа БНСУ-ын Намьянжу хотын дарга Ли Сог Ву тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2017.08.10) хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд ах дүүгийн харилцаатай хотын даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлээд Монгол, Солонгос хоёр орон олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай, хамтын ажиллагааны баялаг туршлагатай орнууд. Сүүлийн жилүүдэд төр, засгийн өндөр …

  • 11 August

    Шүүгчийн суурь шалгалтыг зарлажээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлажээ. Дээрх шүүхүүдийн шүүгчийн суурь шалгалт болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг ирэх сарын 25-наас аравдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулахаар болсон байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын хоёрныг …

  • 11 August

    Нийгмийн даатгалын илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгож эхэлжээ

    Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг олгож эхэлжээ. Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд доод хязгаар гэж байдаг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, түүнийг арав багуулагчийн тухайд үндсэн ажлаас гадна хэд хэдэн ажил давхар эрхэлж хөдөлмөрийн хөлс, орлого тус бүрээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг. Эдгээрийн нийлбэр дүн нь дээр дурдсан дээд  хэмжээнээс илүү төлөгдсөн …

  • 11 August

    Залуучуудын хөгжлийн сарын аяны нээлт “Гэрэлт гудамж”-д болно

    Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилгаар хэрхэн шийдвэрлэх талаар хамтдаа хэлэлцэх, залуучуудын санаачилга, идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчлах зорилготой Залуучуудын хөгжлийн сарын аяныг энэ жил “ЗАЛУУЧУУД = ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙН ХҮЧ”  уриан дор зохион байгуулахаар боллоо. Тус аяны албан ёсны нээлтийг Олон улсын залуучуудын өдөр буюу наймдугаар сарын 12-нд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулах юм. …

  • 11 August

    Бүсгүйг гэртээ хорьсон этгээдийг эрэн сурвалжилж байна

    Энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ. Энэхүү дуудлагын  дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулсан байна. Энэ хэргийг тодруулбал, арав хоногийн өмнө буюу энэ сарын 1-ний өдөр 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар …

  • 11 August

    Ерөнхий сайд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтыг олон улсын статустай болгохыг Хятадын талаас хүсэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Гадаад хэргийн яамны туслах сайд Кун Шюаньёуг хүлээн авч уулзаж, Монгол Хятадын Гадаад хэргийн яам хоорондын гурав дахь удаагийн уулзалт амжилттай болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг илүү өргөн хүрээнд хэлэлцсэн нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ. Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д …