“Газрыг гадаадын иргэнд 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг долоо хоногийн хугацаанд 100167 иргэн дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Ажлын хэсэгт …
Мэдээ мэдээлэл
February, 2024
-
21 February
Удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдийг засварлаж эхэллээ
Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. Цас зуданд боогдсон малчин түмэндээ өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, орон нутгийн чиглэлийн зам давааг нээх зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байгаа цэргийн алба хаагчдад иргэд олон нийт талархлаа …
-
21 February
Хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Байгалийн түүхийн музей хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013, 2015, 2017, 2020 …
-
21 February
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш …
-
21 February
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо. Өнгөрсөн онд уг тэмцээнд 100 гаруй аж ахуй нэгж, 500 …
-
21 February
Э.Гарамжил: Цасанд суусан дуудлагаар очиход машиныхаа доогуурх цасыг ядаж ухчихаагүй, биднийг хүлээгээд байж байдаг
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч-химичин, ахлагч Э.Гарамжилтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. –Цасанд суусан дуудлагаар яваад очихоор хүмүүс нь ядаж машиныхаа доогуурх цасыг ухчихаагүй, биднийг хүлээгээд л байж байдаг. –Тэднийг хараад уур чинь хүрдэг үү? –Үгүй ээ, эсэн мэнд байгааг нь харж баясаад, машиныг нь бушуухан гаргаж өгөхөө л боддог. Тэрбээр “Намайг Эрдэнэцогтын Гарамжил гэдэг. Аав …
-
21 February
Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна
Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн …
-
21 February
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлав
Улсын Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн корпорициас олгохоор болсон 10 гаруй мянган тонн тэжээлийн будааг аймгуудад хүргэж, малчдад олгож эхлээд байна. Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх …
-
20 February
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6-р сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах …
-
20 February
Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл мэдээлсэн байна. Жилийн хамгийн том баяр болох долоо хоног үргэлжилсэн хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын хэд хэдэн хотод хүйтэрчээ. Цасан шуурга шуурч, цас бороо холилдож орсны улмаас зорчигчид …
-
20 February
Мөсөнд авиралтын баг тамирчид чансаагаараа тэргүүллээ
БНСУ-ын Чёнсон хотноо 2024 оны 1 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Н.Хэрлэн алтан медаль, ОУХМ Ч.Мандахбаяр мөнгөн медалийн эзэн болсон бол 1 дүгээр сарын 27-нд Щвейцарь улсын Саас-фи хотод болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнд ОУХМ Ч. Мандахбаяр хурдны төрөлд алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл Канад улсын Эдмонтон хотод 2 дугаар …
-
20 February
“Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирчээ
Энэ оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 …
-
20 February
Г.Занданшатар: Татварын бодлогын цогц шинэчлэл нь дотоодын үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжихэд чиглэх ёстой
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо. Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн уулзалтын эхэнд татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон …
-
20 February
“Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн наадамд Б.Одмандах оролцоно
ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн VI дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчээр Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ. Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг ТШ, АЖ, XX зууны Манлай дуурийн эмэгтэй дуучин, …
-
20 February
Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөгийг хандивлав
Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулж өглөө. Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл