Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 19 October

    Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас энэ сарын 17-18-ныг шилжих шөнө 03:00 цагийн орчимд тус сумын иргэн “У” нь Тоёото маркийн автомашинаа түр асаалттай орхиод эргэж ирэхэд машин нь алдагдсан байсан тухай дуудлага Цагдаагийн газарт иржээ. Уг дуудлагын дагуу ажлын хэсэгт үүрэгт гүйцэтгэж байсан Эдийн засгийн мөрдөгч дэслэгч н.Базаррагчаа, Эрүүгийн мөрдөгч дэслэгч н.Пүрэвсүрэн нар цаг алдалгүй түргэн шуурхай …

  • 19 October

    АНУ-д болсон халдлагад Монгол Улсын иргэн өртжээ

    АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр америкийн иргэн хамт ажиллаж байсан 5 хүнийг буудаж, 3 нь нас барсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон болно. Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг …

  • 19 October

    Х.Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.19) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 61.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэний дагуу чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын 8 гишүүнийг …

  • 19 October

    “MARKETERS’ PARTY” маргааш болно

    Монголын “Маркетеруудын өдөр”-ийг 10 дугаар сарын 20-ны өдөр 5 дах жилдээ зохион байгуулж байна. Энэ баярын өдрөөрөө маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park castle”-д “МАРКЕТЕРУУДЫН ПАРТИ” зохион байгуулж, нийт маркетеруудтайгаа баярын өдрөө хамтдаа сюрприз дүүрэн тэмдэглэн өнгөрүүлнэ. Арга хэмжээнд мэргэжлийн маркетерууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн багш, энэ мэргэжлээр сурч байгаа оюутан залуус, сонирхсон хувь хүн, бизнесийн байгууллагууд оролцох боломжтой. Хэзээ: 10 сарын 20-нд 20:00 цагт Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн  

  • 19 October

    У.Хүрэлсүхтэй заамдалцах учраа

    Хүнд эдийн засаг У.Хүрэлсүхийн нуруун дээр ирлээ. Эдийн засаг өсөөд байхад амьдрал ядуураад л байна гэж ард олон ярилцаж байна. Ам дамжсан энэ яриаг өчигдөр Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооны мэдээ баталж орхилоо. Дээрх хоёр байгууллага хамтарсан хараат бус судалгааны баг гаргаж ядуурлын төвшинг тодорхойлжээ. Тэдний гаргасан тоогоор бол 2016 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын есөн зуун …

  • 19 October

    Ц.Цогзолмаа: Багш нарын үндсэн цалинг нэмбэл төсөвт хүндрэл учирна

    Өнөөдөр Засгийн газрын 7 сайдыг томилох ёстой УИХ Ц.Цогзолмааг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдад томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ. О.Баасанхүү гишүүн сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаагаас асуулт асуулаа. Тэрбээр “Боловсрол гэдэг чинь уламжлагдсан зүйл. Багш нар цалин нэмэхийг шаардаж байна. Би нэг гарц хэлье хэлэх гэсэн юм. Хувийн сургуульд, өгдөг хувьсах зардал нэг жилд 42 тэрбум төгрөг байдаг. Дээрээс нь багш нарынх нь …

  • 19 October

    Энгийн даруу аж төрлөөс сэтгэл ханамжийг мэдэр буюу “Мял богдийн гэгээрсэн түүх”-ээс

    Тэрээр “Амин зүрхний багшийн минь надад соёрхсон бэлэг” хэмээв. Бүлээн мутар нь хүрсэн гэж санан тэр шорооноос адис авав. Гэгээрлийн харгуйд хөл тавьсан өдрөөсөө эхэлж урам зоригоо бадраажээ. Өөртөө “Үлэмжийн их энэрэл хайраар үйлдэл хийдэл бүр минь амьсгалж байгаасай.” гэв. Багш нь “Ариун номоор ангаж, цангаж яваа чиний чин сэтгэлийг би мэднэ” гэлээ… Бие чанга, сэтгэл шулуун хүн амьдрал дээр нотолж …

  • 19 October

    Л.Болд: Бид нар утааны, өмхийний гэсэн хоёр улиралтай болсон

    УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Ингээд гишүүдийн 87.5 хувийн саналаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо. Энэ үеэр гишүүд санал солилцож Л.Болд гишүүн үг хэллээ. Тэрбээр “Жинхэнэ эрүүл мэндийн сайдыг Х.Баделхан гишүүн гэж харж байна. Нийслэлчүүд бид нар хоёр улиралтай болсон. Нэг нь утааны, нөгөөх нь өмхийний улирал. Одоо …

  • 19 October

    Багш шавийн барилдлага бол гэгээрлийн үндэс буюу “Бодь мөрийн зэрэг”-ээс түүчлэн хүргэхүй

    “Адиша гэлэн сахилын өчүүхэн зүйл бүрийг ч ширхэгчлэн сахидаг байжээ. Хааяа өчүүхэн төдий алдаа гаргавал тэр даруйд нь залруулах зан үйлээр нь сайтар ариусгадаг байж. Тэрээр тайван төлөвийг эзэмшсэний ачаар сэтгэлээ бүрэн захирч сурчээ. Бүх эрхэм чанарыг төгс цогцлоох зоригдолдоо шамдан, хэзээ нэг би эднийг бодит ажил хэрэг болгох бол! Хэзээ нэгтээ хэрэгжүүлэх л болно хэмээн боддог байв. Тэгээд буян …

  • 19 October

    Хийлч Дээгий: Амьдралдаа анх удаа гүн шоконд орлоо

    “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгч хийлч Дээгий саяхан онгоцны осолд өртөх шахжээ. Тухайлбал Индонез улсын Бали арлыг зорьсон онгоц ослын буулт хийж азаар эсэн мэнд газардсан байна. Тэрбээр “Бали орох нислэг амьдралдаа анх удаа орж шоконд орлоо. Ойролцоогоор нисээд нэг цаг орчим болсны дараагаар “Air Asia” онгоцны үйлчлэгч нь аймшигтай хашхираад бүгдийг нь бүр бүх хүмүүсийг гүн шоконд оруулаад өөрөө …

  • 19 October

    “Залуучууд, оюутны их наадам – 2017” ОХУ-ын Сочи хотод болж байна

    Бүх дэлхийн залуучууд оюутны их наадам (фестивал) ОХУ-ын Сочи хотод 10 дугаар сарын 14-ээс 22-ны өдрүүдэд болж байна. Энэ үйл ажиллагааг (ВФМС) “ОХУ-ын хүүхэд залуучудын зөвлөл” хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Москвад энэ арга хэмжээний нээлтэнд зориулсан баярын жагсаал хэдийнэ эхэлж, улмаар Сочид их наадмын үйл ажиллагаа явагдаж эхлэв. Олимпийн хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн очиж, их наадмын зочид …

  • 19 October

    Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд урьж байна

    Монголын улсын гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх, чадварлаг залуу гагнуурчдыг төрүүлж 2018 оны БНХАУ-ын Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын уралдаанд оролцуулахаар Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг, Эрчим Хүчний Хөгжлийн төв ОНӨГ-тай хамтран хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг “Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд …

  • 19 October

    УИХ-ын гишүүдийн хэлсэн “афоризм”

    Д.Тэрбишдагва: “Цагаан шаазан минь цавтай бол цайгуу уухаа болих уу даа!” -“Ц.Нямдорж бид хоёр бол гал авалцтал үзэлцэж, гар бариад явдаг хоёр л доо” -“Байгаль өшөөгөө буруутай хүмүүсээс биш хөөрхий малчдаас авч байна” *** О. Баасанхүү: “Нямбаатараа! Ахын дүү пялдагадаж болноо. Чамд ах нар чинь дургүй юм билээ”. -“Ч.Хүрэлбаатар аа! Зий гэж эцэг эхээр нь доромжлох хэрэггүй. Зандаахүүгийн Энхболд гэдэг …

  • 19 October

    Энхийг сахиулагчид зэвсэглэсэн гэмт этгээдүүдийг таслан зогсоожээ

    БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид болсон зэвсэгт этгээдүүдийн халдлагыг таслан зогсоожээ. Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн халдлагыг зогсоосон юм байна. Тодруулбал, Бентиу хотод энэ сарын 15-ны шөнө дунд зэвсэгт этгээдүүд дүрвэгсдийн хуаранд байсан иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсныг зогсоосон аж. Мөн дээрмийн явцад зодуулсан 3 иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлжээ. …

  • 19 October

    Хятадын хамгийн баян хүнээр 43 тэрбум долларын хөрөнгөтэй эрхэм тодорлоо

    China Evergrande компанийг үүсгэн байгуулагч Шу Жиа-Ин Хятадын шинэ баянаар тодорсон байна. Тэрээр өмнөх жилд жагсаалтыг тэргүүлж байсан Далиан Вандагийн эзэн Ван Жианлиныг хөрөнгийнхөө хэмжээгээр давж гарчээ. Ван Жианлин 23 тэрбум долларын хөрөнгөөрөө энэ жил 5 дугаарт бичигдсэн байна. Шинэ тэргүүн баян Шу Жиа-Ин Evergrande компаний 70 хувийг эзэмшдэг юм байна. Харин Хятадын хамгийн баян эмэгтэйгээр 36 настай улсын цэцэрлэгт …