Мэдээ мэдээлэл

October, 2017

  • 19 October

    У.Хүрэлсүхийг угтах хүнд эдийн засаг

    Элдэв жаргал хэмжээтэй,эцэст нь төлөх үнэ их үнэтэй гэж Р.Чойномын хэлсэнчилэн бид өнгөрсөн дөрвөн жилийн жаргалаа асар их үнээр төлөх болчоод байна. Гэхдээ Монгол улсын 800 мянган өрх жаргалыг амсаагүй, хүртээгүй. Эрх мэдэлд, албан тушаалд ардын элч мэт аяглагсад л өвөртлөсөн, үрсэн. Өнөөдрийн сөрөг хүчин Ардчилсан нам Монголын түүхийн өр хэмээх галыг өрдөж тахисан хүмүүс. 2012 оны эцэст Монгол улсын …

  • 19 October

    “Хөгжлийн харандаа 2017” экспо маргааш болно

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх байгууллагууд оролцох юм. Тиймээс …

  • 19 October

    С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан  Төрийн ордонд боллоо. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах …

  • 19 October

    УИХ өнөөдөр долоон сайдын томилгоог хэлэлцэнэ

    УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдана. Өчигдөр чуулганаар үндсэн чиг үүргийн найман сайдыг томилсон. Тэгвэл өнөөдөр үлдсэн долоон сайдын томилгоог УИХ хэлэлцэнэ. Тодруулбал, Хавдисламын Баделханыг Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын, Батжаргалын …

  • 19 October

    Ц.Баярцогтыг Улсын хилээр гарахыг хориглов

    Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүсэн байна.  Шүүх хурлын үеэр Улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж аваагүй байна. Мөн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс …

  • 19 October

    Засгийн газрын найман гишүүнийг томиллоо

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Намсрайн ЦЭРЭНБАТ Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын …

  • 19 October

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 11-р хороо Хонхор тосгон, Түшигт Хангай ХХК, 88-р сургууль, Хонхор их эмчийн салбар, Холбооны 33-р салбар, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 11, 22, 23-р хороо Зүүн Нарангийн 1-8, 14-18, Баруун Ард Аюушийн 1-4, Зүүн Ард Аюушийн …

  • 19 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    2017 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс …

  • 18 October

    16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж …

  • 18 October

    Онцгой байдлын салбараас багагүй зөрчил илэрчээ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ОБЕГ, НОБГ-ын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон тус салбарын удирдах албан тушаалтнууд оролцов. Онцгой байдлын салбарын хувьд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн …

  • 18 October

    “Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар …

  • 18 October

    Налайх дүүргийн залуучуудад “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалтыг зохион байгууллаа

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ,  Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 220 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар залуучууд “Эерэг хандлага”, ”Эрүүл хооллолт”, Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ын талаар ойлголт мэдлэгтэй болж цаашид өөртөө хэвшүүлэн, бусдад …

  • 18 October

    ХКН-ын XIX их хурал 7 хоног үргэлжилнэ

    ХКН-ын БХТ-ийн XIX их хурал 18-ны 09:00 цагт Бээжинд нээлтээ хийж, 10 дугаар  сарын 24-н хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ. Тус хурлаар ХКН-ын намын дүрмийг өөрчлөх зэрэг таван гол хөтөлбөртэй юм. XIX их хурал 17-ны үдээс хойш Ардын Их  Хурлын танхимд анхны хэвлэлийн бага хурал хийж, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Түө  Жэнь гадаад дотоодын сэтгүүлчдэд эдгээр мэдээллийг өглөө. Мөн үдээс …

  • 18 October

    Еврей нар хүүхдээ тэмцээнд хамгийн сүүлийн байранд орсон ч хацар дээр нь үнсэж баяр хүргэдэг үндэстэн

    Жүүдийн шашинтай еврей үндэстэн нь оюун ухааны чадвараараа дэлхийг тэргүүлдэг ард түмэн билээ. Үр сад нь өдгөө олон оронд тархан суурьшиж, ур чадвараараа дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байгаа. Тэдний бие биетэйгээ харилцах харилцаа болон хүүхдээ хүмүүжүүлэх ур ухаан нь гайхмаар соёлтой аж. Багаас нь өөрийгөө өндөрөөр үнэлэх үнэлэмжийг суулгаж өгдөг ба амьдралын их идэвхтэй болгодог. Хүүхдийн аливаа хичээнгүй үйлдлийг амжилт …

  • 18 October

    Д.Гантулга:Хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг  хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Гантулга үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ”Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  бүрдэх гэж байгаад баяртай байна.  Энэ өвөл өвөлжилт хүндэрч магадгүй байна. Зүүн гурван аймгаас өвс зөөсөн машинууд цувж байна. Онцгой комиссын даргын хувьд Ө.Энхтүвшин сайдад хэлэх үг байна.Хэнтий аймагт шүлхий өвчин тасарсангүй ээ.Зүүн зүгээс ирж байгаа өвсний …