УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
23 September
Ээж сургамжит өгүүллэг
Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие …
-
23 September
Тарвага агнахыг гурван жил хориглов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хориглолоо. Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ. Улмаар …
-
23 September
1990-ээд оны судер моделиуд эргэн тайзнаа нэгдэв
1990-ээд оны судер моделиуд эргэн тайзнаа нэгдэв. Донателла Версачегийн Миланы загварын шоуны үеэрх шинэ коллекцийн танилцуулгын төгсгөлд Жорж Майклын “Freedom ‘90” дууны аянд Синди Кроуфорд /51 нас/, Карла Бруни /50 нас/, Клаудия Шиффер /47 нас/, Наоми Кэмпбелл /47 нас/, Хелена Кристенсен /49 нас/ нар гарч иржээ. 1997 онд Жанни Версаче гэрийнхээ үүдэнд бусдад буудуулан амиа алдсан. Тиймээс Донателла энэ жилийн …
-
23 September
“Монголын дуурийн ханхүү” -д хүндэтгэл үзүүлэв
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав өөрийн 90 насны ойн Хүндэтгэлийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн, номын нээлтэнд хүрэлцэн ирж түүнийг үе үеийн шавь нар, СУИС-ийн удирдлагууд, сонгодог урлагт хайртай түмэн олон хүндэтгэн угтлаа. “Монголын дуурийн ханхүү” хүндэтгэлийн тоглолтод Монголын үе үеийн алдартай дуучид болох шавь нар нь уран бүтээлээ толилуулж …
-
23 September
Эмч нарын цалинг үе шаттайгаар нэмнэ гэсэн хариу өгчээ
Энэ сарын 15-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн Газарт хүргүүлсэн билээ. Уг шаардлагад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дараах хариуг өгсөн байна. ШААРДЛАГЫН ХАРИУ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, …
-
23 September
Сүхбаатарын талбайд номын өдөрлөг болж байна
“Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд Үндэсний номын баярын өдрийг тэмдэглэж байна. Уг баяр нь 21 дэх дэх удаагаа болж байгаа нь энэ юм. Зохиолч, бүтээгчид, уншигчид хоорондоо биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулах, худалдан авах боломжийг олгодог энэхүү өдөрлөг нь өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Энэ өдөрлөгийн хүрээнд: -Гэр бүлийн уншлагыг …
-
22 September
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэгтэй байна
Засгийн газар огцорсноос хойшх хагас сарын хугацаанд хэчнээн ч горилогч тодров. Горилох горилохдоо бүр том бүлэглэлийн өөдөөс нүүр тулж сөрсөн нөгөө У.Хүрэлсүхийгээ хүртэл тойргийн гадна үлдээж горилов. Шинэчлэгчдийг урвагчид гэж цоллох мөртөө өөрсдөө сандалны төлөө улайран улангасан горилох аж. Одоо бүр намын Их хурал, Бага хурал өнгөртөл У.Хүрэлсүхийг баривчлан саатуулж, шинэчлэгчдийн хүчийг сааруулна гэнэ. Яасан ичгүүртэй юм бэ. Яагаад ийм …
-
22 September
Б.Шүүдэрцэцэг: “Үүлэн хээтэй орчлон” кино маань ирэх онд дэлгэцнээ гарна
Номын баярын өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү өдрийг энэ жилийн хувьд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй …
-
22 September
“Номын баярын өдөр” өнөөдөр маргааш үргэлжилнэ
Номын баярын өдөр өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тухайлбал ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү өдрийг энэ жилийн хувьд Гэр бүлийн уншлагыг дэмжье уриан дор энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Номын баярын өдөрлөг …
-
22 September
НИТХ-ын даргад С.Амарсайхан,Д.Баярсайхан нарын нэрийг дэвшүүллээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөллөө. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулав. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүллээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлэв.
-
22 September
L’Oreal-ийн эзэн Лилиан Беттанкур нас баржээ
Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч L’Oreal компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа нас баржээ. Беттанкурын охин Франсуа Францын хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “ээж минь лхагва гаригийн шөнө гэртээ амар тайвнаар амьсгал хураасан” гэжээ. Лилиан Беттанкур L’Oreal -ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2012 онд өөрийн ач хүү, 25 настай Жон-Виктор Мейерст ажлаа хүлээлгэн өгчээ. L’Oreal компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай нь …
-
22 September
Ц.Сандуй:Эрх мэдэл миний хүсэл шунал биш
НИТХ-ын дарга Ц.Сандуй XI хуралдааныг нээж хэлсэн үг Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ “2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид өнөөдрийг хүртэл 37 удаа хуралдаж, 174 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж шуурхай ажиллалаа. Энэ хугацаанд та бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны нийслэлийн эдийн засаг, …
-
22 September
НИТХ:Ц.Сандуй 81.82 хувийн саналаар огцорлоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан ээлжит XI хуралдаанаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлөгдөхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад НИТХ-ын гишүүдийн 81.82 хувь нь дэмжсэн тул чөлөөллөө. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад НИТХ дахь МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүлсэн бол заалнаас С..Амарсайханыг нэр дэвшүүллээ. НИТХ дахь АН-ын бүлгээс энэ асуудлаар хоёр цагийн завсарлага авах хүсэлт гаргаснаар НИТХ-ын хуралдаан завсарлалаа.
-
22 September
Ө.Энхтүвшин л биш шүү…
Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуултын хариулт тодорхой болох дөхөж байх шиг. Эрх баригч МАН-ын 65-ын бүлгээс шинэ ерөнхий сайдыг тодруулах учиртай. Ерөнхий сайдын “марафон” дунд “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчийн үлгэрээр Ерөнхий сайд болно гэдгээ улаан цайм илэрхийлж байгаа улс төрчид ч гарч байна. Тэдний нэг бол УИХ-ын Ө.Энхтүвшин. Тэрээр Ерөнхий сайдад өрсөлдөгчөө зарлаж, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл