Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 7 August

    Иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон байна

    Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон байна. Харин энэ оны долдугаар сар хүртэл нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт …

  • 7 August

    Нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогджээ

    Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. Иймд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаархи мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэргийг бүртгэн шалгаж эхэлжээ. Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн …

  • 7 August

    С.Мандахбат:Манайд уурхайн хаалтын талаар ямар ч зохицуулалт байхгүй

    Монгол Улс уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд “Сайн” гэх үнэлгээг авчээ. Нэг ёсондоо олон улсад хүлээсэн үүргээсээ ухарч байгаагүй учраас энэхүү үнэлгээг авсан байна. Харин уурхайн хаалт  болон төрийн өмчит компаниудын засаглал асуудалтай байгааг олон улсын байгууллагууд сануулсан байх юм. Тиймээс Монгол Улсад уул уурхайн хөгжил болоод хууль, эрх зүйн орчин ямар байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн …

  • 7 August

    Ж.Эрдэнэбат: БНСУ-аас олгох 500 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг ойрын үед байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм …

  • 7 August

    Хуулийн зөвлөх ажилд авна

    Тавигдах шаардлага: Хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай /хуулийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно./ 30-аас дээш насны байх. Анкетыг /CV/-г info@mnbctv.mnцахим хаягаар илгээж болох ба дэлгэрэнгүй мэдээллийг 8806-1671 дугаараас лавлана уу.

  • 7 August

    Увс аймгийн Тариалан суманд хүчтэй газар хөдлөлт болжээ

    Увс аймгийн Тариалан суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн 13:27 цагт тус сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т Тарвагатай багийн “Оорог” гэдэг газар 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “иргэдэд чичирхийлэл …

  • 7 August

    Дэлхийн улс орнуудын гадаад паспортын өнгө юуг илэрхийлдэг вэ

    Дэлхий дээрх бүх улс орнуудын паспорт улаан, хөх, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөтэй байдаг. Улс бүхэн өөрийн гэсэн шалтгаанаар энэхүү бичиг баримтын өнгийг сонгодог. Тэгвэл яагаад 4 үндсэн өнгөтэй байдаг талаархи сонирхолтой мэдээллийг хүргэе. Улаан паспорт  Энэ нь хамгийн нийтлэг өнгө юм.  Улаан өнгийг коммунист дэглэмтэй байсан улс орнууд эсвэл одоо коммунист дэглэмтэй улс орнууд сонгодог. Словени, Хятад, Серби, Орос, …

  • 7 August

    Хайрын 100 өдөр Сургамжит өгүүллэг

    Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна. Бүсгүй: Би уйдаад байна. Найз залуутай байж үргэлж хамтдаа байх юмсан. Залуу: Болзох хүнтэй бол би лав энд ингэж суухгүй. Бүсгүй: Хоёулаа нэг тоглоом тоглохуу? Их сонирхолтой байж магадгүй. Залуу: Тоглоомоо ямар тоглоом? Бүсгүй: Тун энгийн 100 өдөр чи миний найз залуу бол би чиний Найз охин байя. Залуу: Сонирхолтой л юм цаг ч …

  • 7 August

    Аавуудын баяр маргааш тохионо

     “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон билээ. Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болно. Энэхүү өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон байна. …

  • 7 August

    Ц.Сандуйгийн “60 тэрбумын хэрэг” төрийн албан хаагчдыг хөлдөө чирч байна

    Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  2016 оны сонгуулийн өмнө төрийн албыг “наймаалцаж” 60 тэрбум төгрөг намдаа босгох тухай асуудлыг ярьсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Ингээд зогсохгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдах гол нөхцлүүдийн нэг бол 60 тэрбумын бичлэг болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн удирдаж орсон  нийслэлийн 9 дүүргийн 2-оос бусад …

  • 7 August

    Нийслэлийн МАН хамгийн эхэнд хариуцлага хүлээх ёстой

    УИХ-ын 65 суудал, бүхий л аймагт өөрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн боломжийг ард түмэн МАН-д өгсөн. Гэвч тэд сонгогч түмнийхээ итгэлийг сонгогдсныхоо маргаашаас л алдаж эхэлсэн юм. Үүний хариулт бол саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль юм. МАН үндсэндээ нэг сонгуульд хоёр ч удаа ялагдчихлаа. Буруу нь нэр дэвшигч гэхээсээ өмнөх ялалтандаа бялуурсан аймаг, хот, дүүргийн удирдлагуудад л бий. Тэр тусмаа …

  • 7 August

    Үерийн аюултай бүсээс нүүхийг сануулав

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн бүсийн ихэнх нутгаар түр зуурын дуут цахилгаант аадар орж, салхи зарим газраараа 10-12 м/с хүрэх төлөвтэй байна. Иймээс  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндөрөөс сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна. Түүнчлэн: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, …

  • 7 August

    Таван түймрийг цурманд оруулжээ

    Улсын хэмжээнд энэ сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, …

  • 7 August

    А.Ганбаатарыг хорьж, М.Энхболд, Ц.Сандуй нараас мэдүүлэг авч эхэлсэн үү

    Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өдгөө ажлаа хүлээж аваад сар болох гэж байна. Энэ хугацаанд түүний анхаарлаа хандуулж буй гол “бай” нь он дамнан яригдаж буй алдарт “60 тэрбумын” асуудал. Учир нь тэрээр  “Хэрэв Ерөнхийлөгч болбол уг асуудалд анхаарал хандуулахын сацуу холбогдох эздэд нь хариуцлага оногдуулна” хэмээж улмаар АТГ-т шалгуулахаар  албан бичгийг өөрийн биеэр хүргэж  байсан. Тэгвэл  энэ …

  • 7 August

    Хотын дарга 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг дуусгаж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

    Нийслэлийн хэмжээнд нийтдээ 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 3770 ортой 26 цэцэрлэг 34.3 тэрбум төгрөг, 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийг 67.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм. Үүнээс 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох юм. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил бүрэн …