С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан дөнгөж сая түр завсарлажээ, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна. Улсын Дээд шүүхэд болж буй уг хуралдааны Ерөнхий шүүгчээр Ц.Зориг ажиллаж байгаа бөгөөд, шүүх таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Мөн шүүгчдээс гадна улсын прокурор, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгчид шүүх хуралдаанд оролцож байгаа. Шүүх бүрэлдэхүүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгчийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг хэлэлцээд Эрүүгийн …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
4 August
Г.Шийлэгдамбад 5.1 жилийн ял оноожээ
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдөр болж өчигдөр орой шийдвэрээ гаргасан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн …
-
4 August
Шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон иргэдийн бүлгүүд, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцож байна. Өнөөдрийн байдлаар Нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн …
-
4 August
НҮБ, Улаанзагалмай нийгэмлэгтэй Монгол Улс хамтран ажиллаж хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэшийг өнөөдөр хүлээн авч уулзаж тус байгууллагатай Монгол Улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэш Монгол Улсын Ерөнхийлөгчид тус байгууллагаас Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааг товчхон танилцуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх болон хүн амын хэрэглэж буй хүнсний чанар найрлагыг …
-
4 August
МАН-ын дотоод тэмцэл хурцдаж эхэллээ
МАН-ын дотоод асуудал чимх чимхээр ил гарч эхэллээ. Тухайлбал, МАН-ын нөлөө бүхий лидерүүдийн сонгуульд яаж мөнгө босгож оролцох, дараа нь албан тушаалыг хэрхэн наймаалцах талаар хоорондоо ярьсан авлигын баримт болох 60 тэрбум төгрөг ил болсон. Мөн сошиал орчинд н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан. …
-
4 August
Ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлэв
Баянгол дүүргийн Вокзалын арын автобусны буудал дээр ил задгай тарвага борлуулж байсныг илрүүлжээ. Тодруулбал энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хорооны байцаагч нар тус дүүргийн нэгдүгээр хороо, вокзалын арын автобусны буудал дээр ил задгай худалдаа хийж байсан иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар иргэн Б.Баасанбаярын борлуулах гэж байсан гурван ширхэг …
-
4 August
Б.Болор-Эрдэнэ ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Финляндын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Бат-Оршихын Болор-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ий хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Тамперегийн дэвжээнд 1/8 шигшээд залуучуудын Узбекистаны Нодира Сабироваг 12:2-оор, шөвгийн наймд Энэтхэгийн Нандини Бажирао Салокег цэвэр ялж, хагас шигшээд ОХУ-ын Ксения Нежгоровад цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн …
-
4 August
С.Дэлгэр: Ц.Сувд-Эрдэнэ гадаад дотоодоос орж ирсэн мөнгийг аяны данс руу хийхгүй шалтаг хэлээд яваад байгаа
“Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “САРНАЙ” Хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин “Их нигүүлсэхүй” ТТБ-ийн тэргүүн С.Дэлгэр TV25 суваг телевиз тодруулга өгөхдөө“Би М. Сарнайтай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд анх удаа уулзсан. Энэ өдөр манай ресторан хоол илүү гаргахаар М. Сарнай гэртэй болсон гэсэн хүүхдүүд нь байгаа болов уу гээд тогооч, зөөгч нартай хамт очсон Сарнайгийн гэр хаана …
-
4 August
Элэгний вирусын шинжилгээнд хамрагдах иргэдийг энэ сарын 15-ныг дуустал бүртгэнэ
Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” төв элэгний В, С вирусын шинжилгээ, эмчилгээ, оношилгоог үнэгүй хийх талаар өнгөрөгч мягмар гаригт мэдээлэл хийсэн. Тус төв эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд С вирус тоолох шинжилгээг үнэгүй хийлгэх ба В вирусын эмчилгээнд уух Теноповер, С вирусын Хиспинат эмийг нэг сар үнэгүй уух юм байна. Харин дараагийн саруудад Эрүүл мэндийн даатгалын сангийн …
-
4 August
С.Зоригийн хэргийн шүүх хурлыг хаалттай хийхээр боллоо
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд, С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонсоод буй шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал эхэллээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг нээлттэй явуулах эсэхийг хэлэлцээд …
-
4 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 04-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор, 4-р хороо Нүхтийн ам, Нүхт тур, Иргэн Мөнхсайхан болон эдгээрийн ойр орчмоор 10:00-12:00 цагт: 2-р хороо Атар өргөө ХК-ийн …
-
4 August
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, түр зуурын бороотой
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу …
-
4 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цагдаад ханджээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагдаагийн байгууллагад өөрийгөө болон иргэн н.Энхмэнд, н.Золбаяр нарыг шалгуулахаар ханджээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн сошиал орчин н.Энхмэнд, н.Золбаяр нарын хүмүүс “Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар У.Хүрэлсүхийг өдөж зодоон үүсгэхийн тулд хэд хоног дагасан” гэсэн мэдэгдэл бүхий бичлэг цацагдсан. Энэхүү мэдээллийг Ерөнхий сайд Ж.Эрдэнбат нэр төрд халдах гэсэн бусдын зохион байгуулалттай үйлдэл хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар ханджээ.
-
4 August
Сэтэрсэн автозамыг засч, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиж эхэлжээ
Энэ сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аадар орж, үер буурсны улмаас Арвайхээр-Баянхонгор чиглэлийн автозамын Шаргын голын гүүрний шороон далан эвдэрч, автозам сэтэрсэн талаар бид мэдээлсэн. Дээрх автозамын эвдрэлийн мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар 16:10 цагийн үед хүлээн авчээ. Автозамыг засахаар “Өвөрхангай-АЗЗА” ТӨХК-ийн 4 ажилтан, орон нутгийн 3 иргэн, нийт 7 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллахдаа гүүрний хажуугаар …
-
3 August
“Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно
“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл