Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. “ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2017” НААДМЫН ХӨТӨЛБӨР 08 дугаар сарын 03-ний өдөр, …
Мэдээ мэдээлэл
August, 2017
-
3 August
Жуулчдад зориулсан самбарыг автобусны буудлуудад байршуулж байна
Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах асуудал тулгардаг. Энэ бэрхшээлээс гаргахын тулд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газраас жуулчид ихээр зорчдог гудамж, чиглэлийн дагуух автобусны зогсоолын мэдээллийн самбарт жуулчдад зориулан автобусаар зорчих маршрут, чиглэлийг галиглан хөрвүүлж, байршуулах ажлыг эхлүүлээд байна. Жуулчид нь тус мэдээллийн самбараас аль чиглэлд ямар …
-
3 August
Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халед Аль-Фадлиг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Аль-Фадлиг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Халед Аль-Фадли Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах захидал илгээснийг дурдаад уг захидалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс илгээсэн хариуг Кувейт …
-
3 August
Жолооны үнэмлэхийг аравдугаар сар хүртэл хэвлэхгүй
Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой асуудал гардаг. Энэ жил гэсэн давтагдаж байна. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж энэ оны 05 дугаар сарын 03-ны өдөр нээсэн. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй юм байна. Иймээс нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлах шийдвэр гаргасан байна. Энэхүү тендерийн …
-
3 August
Гантай байгаа учраас ургацын хэмжээ 20 орчим хувиар буурахаар байна
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын болон Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сайд, дарга нар танилцуулга хийж, үүнтэй холбоотой санал дүгнэлт гарч, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн …
-
3 August
Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг ирэх бямба гарагт цэвэрлэнэ
Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр болжээ. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд цэвэрлэгээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон зарим хороод, Нийтлэг үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, БХИС-ийн 1000 оюутан цэрэг оролцоно. Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад тус дүүргийн …
-
3 August
Монголд олон улсын тогооч нарын тэмцээн болно
Монголд болох Олон улсын тогооч нарын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тогоочийн сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ. Тодруулбал, Монголд анх удаа зохиогдох “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээнд болно. Энэ тэмцээнд 38 орны тогоочид оролцоно. Тэмцээн ирэх есдүгээр сарын дөрөвнөөс наймны хооронд Corporate-д болно. Олон улсын тэмцээнийг Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын Кулинарийн холбоо, Дэлхийн тогоочдын холбоо, …
-
3 August
Х.Баттулга: Канад улстай өвлийн спортын салбарт хамтран ажиллах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг бүрэн эрхээ өндөрлүүлж эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Монгол Улс, Канад Улс уул уурхайн салбарт түлхүү хамтран ажиллаж ирлээ. Зөвхөн энэ салбарт бус хөдөө аж ахуй, спорт, ялангуяа өвлийн …
-
3 August
Монголбанк “Мазаалай” мөнгөн зоос худалдаанд гаргажээ
Монголбанкнаас санаачлан дэлхийд ховордсон мазаалай баавгайг хамгаалах, олон улсад сурталчлахын тулд “Мазаалай” зоосыг цутгуулж, олон улсын зоос цуглуулагчдад санал болгож байна. Уг зоос нь 999 сорьц бүхий цэвэр мөнгө, 38.61 мм-ийн диаметртэй бөгөөд худалдаалах үнэ нь 300,000 төгрөгөөр тогтоогджээ. “Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас харвал 1960- 1970 онд 15-20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30 толгой тоологдож байсан бол хамгийн сүүлд гаргасан …
-
3 August
Нэг настай хүүхдийг дайрч, амь насыг хохироожээ
Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 2-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 2391 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 65, зөрчлийн 1991, согтуугийн 416, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал,Говь-Алтай аймгийн “Есөнбулаг сумын төвд “Toyota Prius-20” автомашины жолооч эмэгтэй 49 настай А нь тус сумын харъят нэг нас долоон сартай Н-г дайрч амь насыг нь …
-
3 August
Малын ноос ноолуурыг дагалдах бичиг баримтай тээвэрлэнэ
Нийслэл хотод малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Тиймээс орон нутгаас ирдэг постууд дээр мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд хөдөө орон нутгаас малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэхдээ бичиг баримтаа бүрдүүлээгүйн улмаас хүндрэл үүсдэг. Иймээс малчид, малынхаа ноос ноолуур, түүхий эд бүтээгдэхүүн …
-
3 August
Сонгинохайрхан дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Найрамдал явах зам дагуу айлуудын малд шүлхий өвчин тархжээ.Тиймээс өвчний голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тус дүүргийн нэгдүгээр хороо, Баянголын ам, 22 дугаар хорооны Бор толгой хэмээх газар буюу Найрамдал, Нарангийн голын орчим шүлхий өвчин тархаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчний улмаас нийт 25 өрхийн 109 үхэр устгалд оруулсан …
-
3 August
М.Сарнай:Ц.Сувд-Эрдэнэ “Сарнай” хүүхдийн төвийн эзэн болж чадахгүй гэдгээ мэдээд л ийм мэдээлэл цацлаа
Өчигдөр орой “Итгэл сэтгэлийн гүүр” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ бүсгүй өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “САРНАЙ” Хүүхдийн төвийн бүтээн байгуулалтын аяныг албан ёсоор зогсоож байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ тухай М.Сарнай Ньюс . мн сайтад тодруулга өгөх үеэрээ “Намайг хорооны хүмүүстэй нийлж элдвээр бичсэнийг хараад л уйлж сууна. Одоо бүр охины минь тухай худлаа бичлэг сошиалд тавьчихсан байна. Би үнэндээ Ц.Сувд-Эрдэнэг ямар айхтар хүүхэн бэ л гэж бодож сууна. Энэ …
-
3 August
Эд Жэйгэр:Монгол Улс бол цаашид ч Канадын Улсын гол түнш байсаар байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.08.03/ Канадын Элчин сайд ноён Эд Жэйгэрийг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Эд Жэйгэрийг Элчин сайдаар ажилласан хугацаанд хоёр талын харилцаа хөгжиж, олон ажил хийгдсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн хоёр талын одоо байгаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оролцоо, хувь нэмэр их …
-
3 August
Х.Баттулга:МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл