Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 3 August

    С.Зоригийн хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш нээлттэй болно

    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн , дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг хэрэгт  холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  гэм буруутай хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Энэ хэргийг маргааш Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцэхээр болжээ. УИХ-ын гишүүн …

  • 3 August

    Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хэргийн хурал үргэлжилж байна

      Энэ сарын 2-ны өдөр МАХН-ын генсек буюу ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон юм. Харин энэхүү шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компанийн захирал …

  • 3 August

    Марк Зукерберг:Та амжилтанд хүрэхийг хүсч л байгаа бол том алхам хий, эсвэл гэртээ харь

     Бидний сайн мэдэх Facebook-ийн үүсгэн байгуулагч тэрбээр сүүлийн жилүүдэд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан билээ. Facebook-ийг үүсгэн байгуулснаар хорвоо дэлхийг маш бяцхан болгож бидний харилцаа холбооны загварыг бүхэлд нь өөрчилж чадсан юм. Одоо бид Дэлхийн аль ч өнцөг буланд буй хүнтэй Facebook хаягаараа нэвтрээд л харилцах боломжтой болсон шүү дээ. Үүгээр ч зогсохгүй Mark худалдан авах, бизнес …

  • 3 August

    Талбайн өмнөх зогсоолыг төлбөртэй болгожээ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг авто зогсоолын нээлтийг өнгөрсөн 6 сарын 29-нд хийсэн билээ. Нээлтийн үеэр албаныхан авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийснээ мэдэгдэж байсан. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар тул уг зогсоолыг үнэ төлбөртэй …

  • 3 August

    Хугацаа нь дууссан гурилд үхэр хорджээ

    Энэ  сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэл Жи” ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаясанаас 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна. Газар дээр нь мэргэжлийн хяналт,дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар хамтран ажиллаж,хэргийг дүүргийн …

  • 3 August

    Улсын хэмжээнд НӨАТ-ын баримт хэвлэх 43.751 ширхэг машин ажиллаж байна

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа билээ. Энэ хугацаанд  цахим төлбөрийн баримтын системд давхардсан тоогоор 78 мянган аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн долдугаар сарын эцэст 50 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгүүлээд байсан юм. Одоогоор нийт бүртгэгдэх ёстой аж ахуйн нэгжийн …

  • 3 August

    Х.Баттулга: ОУВС нүүрсний үнийн өсөлтийг эдийн засгийн амжилт гэж хэлж болохгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-гаас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа. ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо …

  • 3 August

    Залуучуудын ДАШТ-ээс Э.Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ

    Финляндын Тампере хотод болж буй чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр 66 кг-ын жинд Энхтуяагийн Тэмүүлэн хүрэл медаль хүртлээ. Э.Тэмүүлэн тэгшитгэлд Беларусийн Александр Куриштаг 13:2-оор, 1/8 шигшээд Румыний Стефан Команыг 10:0-ээр тус бүр ялсан ч шөвгийн наймд АНУ-ын Райан Эндрью Декинд 6:7-гоор дийлдсэн. Тэрбээр эхний үед 6:0-ээр давамгайлсан ч удаах үеийн барилдаанд зургаан оноо алдсанаар ялагдал хүлээсэн …

  • 3 August

    Архангай аймгийн Хотонт сумын иргэн Д.Базаррагчаа хуримын том гэр барьжээ

    Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэр холбон, хуримын том гэр барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, зургаан метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтах боломжтой аж. Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг хийхдээ аль болох олон хүн багтаах санаатайгаар энэхүү том гэрийг барьжээ. Хоёр гэр холбох …

  • 3 August

    Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр Ц.Хулан томилогдов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр  томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд …

  • 3 August

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим …

  • 3 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 03-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор 10:00-17:00 цагт: 14-р хороо Газрын тос, ТХХГ, ЕТГ, НХХЯ-ны зуслангууд, ЦЭЭБ ХХК орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг …

  • 3 August

    Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн замыг хаажээ

    Улаанбаатар хотоос баруун чиглэлд буюу Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий чиглэлийн замд (560 км-т) зорчих хэсэг сэтэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Тухайн замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулахаар “АЗЗА” компаний ажилчид ажиллаж байгаа аж. ‪Мөн Баянхонгорт баруун аймаг явдаг зам бороонд сэтэрсэн бол Хяргас нуур Сонгины чиглэлийн зам үерт автаж, 7 км зам эвдэрчээ. Иймээс тухайн зам одоогийн байдлаар хаагдсан байгаа …

  • 2 August

    Зөвшөөрөлгүй бүсэд мал худалдаалж байсан газруудыг татан буулгажээ

    Улаанбаатар хотын бүс нутагт буюу нийслэлийн гурван дүүрэгт малын гоц халдварт өвчин гараад байгаа билээ. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, дүүргийн хэмжээнд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг бусад мэргэжлийн байгууллагууд орж, зохих …

  • 2 August

    Х.Баттулга: 60 тэрбум төгрөгийн болон 40 гаруй хүний офшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр …